"Ле Мон - Нөхөрлөлийн аян 2"
2013 оны 9 сарын 22-нд Москва хотын Царицыно паркт "Нөхөрлөлийн аян-2" амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн нөхөрлөлийн аянд Москва хотноо суралцдаг 80 гаруй Монгол залуус хүрэлцэн ирж хамтдаа амралтын нэгэн өдрийг хөгжилтэй ,хэзээ ч мартагдахааргүй дурсамж дүүрэн үдлээ.
Нөхөрлөлийн аяны уламжилал ёсоор хүрэлцэн ирсэн охид залуус маань хоорондоо танилцан, сонирхолтой яриа өрнүүлэн,хөгжөөнт тоглоом тоглон амралтын өдрөө зугаатай үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм.
Залуус хоорондоо баг болон өрсөлдөж, буухиат тэмцээн бүрийн сонирхолтой,хөгжилтэй байлгаж чадсан юм. Оролцогчидын дунд зохион байгуулагдсан тэмцээн бүр залуусаас эрч хүч, авхаалж самбааг нь сорьж, асуулт хариултын үе дээр харин оюун ухаан, мэдлэгээ уралдууллаа.
Багуудын мэндчилгээ, урлагын бяцхан үзүүлбэрүүд ч сонирхолтой байж, залууст эрч хүч, инээд хөөрийг бэлэглэж чадлаа.
Ингээд Москвагын нэгэн намрын өдөр Монгол залуусын инээд хөөр, дуу хуураар цалгин,оюутан насны бас нэгэн дурсамж болон үлдлээ.
0 сэтгэгдэл