Бусад
Ээждээ захидлын уралдааны ялагч тодорлоо
Ээждээ
захидлын уралдааны ялагч тодорлоо
ОХУ дахь
Монголын Залуучуудын Холбоо болон Оюунлаг хөгжлийг дэмжигч “Ле Мон” клубээс
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРТ зориулан “ЭЭЖДЭЭ” захидлын уралдааныг 2016 оны
2 сарын 15-ны өдрөөс 3 сарын 05-ны өдрийг хүртэл зарлан амжилттай зохион
байгууллаа.
Найруулга зүйн хувьд шүүгчдээс хамгийн өндөр оноог авсан НЭГ оролцогчийг шилдгээр тодруулж шалгарсан эзний захидлыг, цэцгийн баглааны хамтаар Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдөр ээжид нь хүргэн өгч гэнэтийн бэлэг барилаа. Мөн эхний 2-т шалгарсан захидлын эздийг удахгүй болох “АКУСТИК ВЕЧЕР” арга хэмжээнд үнэгүй оролцох урилгаар тус тус шагнав.
#1-р_байр: ОХУ-ын Москва хотын “Московский
Государтсвенный Технический Университет имени Н.Э. Баумана” - ын оюутан
Отгонцэнгэл овогтой Сундуйжав
#2-р_байр: ОХУ-ын Ростов-на-Дону хотын
“Ростовский Государственный Медицинский Университет” - ийн оюутан Гүнчинсүрэн
овогтой Бадамгарав нар тус тус шалгарлаа.
Нийт уралдаанд оролцсон залуусдаа цааш
цаашдынх нь сурлага хөдөлмөрт амжилт хүсье!
Уралдааны ялагч нартаа дахин баяр хүргэе!
0 сэтгэгдэл