"Ле Мон" клуб

  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүх
    • Ажлын алба
    • Гишүүд
    • Дэд клубүүд
  • Үйл ажиллагаа
    • Эрдэм шинжилгээний бага хурал
    • Уран илтгэлийн тэмцээн
    • Оюутны өдөрлөг
    • Нөхөрлөлийн аян
    • Сайн үйлсийн аян
    • Акустик үдэш
    • Бусад
  • Мэдээлэл
    • Айсуй арга хэмжээ
    • Оюутны хөтөч
    • Боловсрол
    • Чөлөөт индэр
    • Хувь хүний хөгжил
    • Танин мэдэхүй
    • Зөвлөмж
  • Түгээмэл асуултууд
12/23/2013 09:37:00 PM

Би Архангай аймгийн Цэцэрлэг хот хуучнаар бол Хангамж /одоогийн Цогт-Уул баг/-ийн хүүхэд л дээ. Эргэн дурсахад хамгийн сайхан мөчүүдийн нэгэнд шинэ жил орно. Дунд сургуулийн шинэ жил /бидний үед ёолк гэдэг байв/ маш гоёо болноо. 12 сарын сүүлээр бүх сурагчид ёолкны чимэглэл хийх даалгавартай. Дэвтрийн, хэрэв олдвол цагаан цааснуудыг усан будгаар будан нарийхан хайчилж байгаад жижиг хэсгээр нь цагираг болгон ихэнхдээ л жонхуугаар /завод цавуу ховор байж дээ тэр үед/ наана. Жонхуу гэдэг нь усанд буцалгасан гурил л даа. Нэг цагирагийг нь нөгөө цагирагт нь гогцоодуулан оруулах маягаар нэг их урт хэрнээ үргэлжилсэн цагиргууд хийж түүнийгээ “Гинж” хэмээн нэрлэнэ. Өнгийн цаас ховор байсан бололтой болж өгвөл л дэвтрийнхээ цаасыг будаж нугалаад, хайчлаад л янз бүрийн амьтадын дүрс, цасан ширхэг хийнэ. Хүүхдүүд үүнийгээ их баяртай хийцгээнэ. Аргагүй шүү дээ, баяр болох гэж байхад.
Бидний үед сургуулийн нэг давхарт байрлах хоолны заал юмуу биеийн тамирын заалыг чимэглэн ёолкоо тэмдэглэдэг байлаа. Ёолк болох зааланд хөндлөнгөөр нь хананаас хананы хооронд урт урт утаснууд татан мөнөөх хайчилсан цасан ширхэгүүд, элдэв амьтадын дүрстэй цааснуудаа тохно. Завсар зайгаар нь урт гинжнүүдээ утаснуудын дагуу татаад хананд бэхэлнэ. Эдгээр чимэглэлүүдийн завсраар утаснууддаа хөвөн имхэрдэж наалдуулах нь жинхэнээсээ цасан ширхэгийг “орлож” байгаа хэрэг. Гацуур модоо өнөөх л цаасан чимэглэлүүдээрээ гоёж, чийдэнгийн шилнүүдийг өнгө өнгийн будгаар будсаныгаа тойруулж тохоод асаахад их л гоёо харагддагсан. Ингэж зассан заал маш сүртэй сайхан харагдана.
Сургуулийн ёолконд тоглох концерт, ан амьтад, шинэ болоод хуучин он, өвлийн өвгөн, цасан охид, алиалагчид гээд бараг сар шахуу бэлтгэл хийн давтдаг байв. Хэн юу хэлэх, ямар хөтөлбөртэй байхыг дээрээс ирсэн тушаалын дагуу гүйцэтгэнэ. Энэ арга хэмжээнд шалгарч бэлтгэл хийж байгаа сурагчдад бусад нь их л хүндэтгэлтэйгээр хандаж, атаархангуй харна. Шинэ жилийн бэлтгэлийг ягштал сайн, чанарын өндөр түвшинд бэлтгүүлэхийн тулд оролцогчдыг хичээлээс чөлөөлөн, зарим нэг хичээлийн дүнг автоматаар “Онцсайн” гэж тооцох нь ч бий.
1990-ээд оноос өмнө байсан учраас ганцхан ёолкоор л тавгийн идээ базааж, бууз банш бэлтгэн баярлана шүү дээ. Айл болгон гэртээ ёолкоо засаж гар исгэмээр шинэ мөнгөнүүд тавина. Цагаан сар хийдэггүй хөдөө амьдардаг хүмүүс л “Малчдын баяр” /”Нэгдэлчдийн өдөр”/ хэмээн хуучин тооллоороо тэмдэглэдэг байсныг санаж байна. Бид хийж болохгүй гэж боддог байлаа...Ардчилсан нийгмийн тогтолцоо руу шилжээгүй бол хамаг өв, соёл, уламжлал, түүхээ мэдэхгүй эрлийз нөхдүүд болох байсан гэж бодохоос хүйтэн хөлс чийхрэх юм...
Ёолкноос өмнө дэлгүүрүүдэд их том улаан алим, мандарин ирээд хүн болгон л авах гэж оочерьлоно шүү дээ. Ихэвчлэн “Маамуу” нэртэй дэлгүүрээс л ёолкоор хэрэглэх алим, мандаринаа авдаг байж дээ. Ховрын юм болоод тэгдэг үү? Алимных нь шүүслэг, мандириных нь сайхан үнэртэй бас амттайг хэлэх үү? Шинэ жил дөхөх бүрт тэр л үнэр, тэр л амтыг өөрийн эрхгүй санах юм даа... Одоогийн алим, мандарины амт нь тэр үеийнхийг гүйцэхгүй санагдаад байдгийн.
За тэгээд сургуулийн шинэ жилээр баярын үйл ажиллагааг нээж захирал үг хэлнэ. Хөтлөгч маань их дуугаар үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлнэ. Тэнгэрийн орноос цан хүүрэг савсуулсаар “Өвлийн өвөө”, цасан охид, ан амьтад, алиалагчидтайгаа ирснийг зарлахад хүүхэд бүр үүд рүү өнгөлзөнө. Улаан хүрэн дээлийг цагаан хөвөнгөөр чимж торгомсог нөмрөг нөмөрсөн, цав цагаан сахал, монгол гутал, улаан малгайтай өвлийн өвгөн аав, цасан охид, шинэ хуучин он, 12 жилийг дүрсэлсэн амьтад, 2 алиалагчтайгаа орж ирснээр ёолкны оргил хэсэг үргэлжилнэ дээ. Тухайн жилийн шилдгүүдийг шалгаруулан “Онцсайн” суралцсан хүүхдүүд өвгөн ааваас бэлгээ гардуудах бүрт алга ташилт ч аадар бороо мэт шаагин атаархангуй харц бэлгэн дээр тусна. Бор цаасан ууттай бэлгэн дотор нөгөө л сайхан амттай алим, мандарин ёс юм шиг байсан санагдана.
Одоо бодоход алиалагчид нь багш нарын тодорхойлсон дульхан сурлагатай, сахилга батгүй хүүхдүүдийг нэр усаар нь дуудаж шоолоход хурсан олон нирхийтэл инээлдэж, шоолуулсан зарим ичингүйрэн толгой гудайдаг байлаа. Өнөө үед ингэвэл хүний эрх зөрчлөө хэмээн шүүхийн хаалга татаж магадгүй шүү.
Шинэ жилийн концерт маш сайхан болноо. Дуу хөгжмийн багш “баяан”хөгжим тоглож хүүхдүүд дуулна. Ахлах ангийнхан бол “баяан” хөгжмийн аянд заавал сурах 10 бүжгээ /”Хүмүн төрөлхтөн”, “Задгай цагаан”/ бүжиглэдэг гэсэн. Багийнхан бол бэлтгэсэн концертоо үзэж бэлгээ авах нь авч, дурандуулж шоолуулах нь шоолуулаад л тардагсан.
Өвлийн тэсгим хүйтэнд дуу бүжиг, бэлэг сэлт, инээмсэглэсэн царай, тас тас инээх жаргалтай инээд чухам энэ л өдөр сургуулийн заалыг дүүргээд зогсохгүй гэртээ ч гэсэн аз жаргалыг авчирдагсан.
Энэ миний л бага насны мартагдашгүй дурсамж, шинэ он гарах дөхөхөд байнга сэдэрдэг маш том улаан өнгөтэй шүүслэг алимны амт, хамар сэтлэм сайхан үнэртэй мандариныг санагдуулдаг “Ёолк” юм даа.

Б.Энхмаа /сэтгэл зүйч, багш/

12/23/2013 09:25:00 PM

Тун удахгүй цаг тооны бичиг нэгэн хуудасаар солигдож, хуучин оноо үдэж шинэ оноо угтах тэр мөч ойртсоор байна.
Айсуй оноо хүлээж, ард хоцорсон алдаа, оноогоо дүгнэн суух энэ л үед
Ле Мон клуб маань
Монгол анд нөхдөөрөө
Москвагийн тэнгэр доор
Задгай гал шиг шинэ жилийн үдэш
Залуу нас жүнзтэй сархад шиг шинэ оны баяраа тэмдэглэлээ.
Улиран одож буй 2013 он Ле Мон клубын маань хувьд өрнүүн их амжилт,үйл явдлаар баялаг он байлаа. 2013 оны хавар залуусын хөгжлийг дэмжих уриан дор Ле Мон клуб үүсгэн байгуулагдсан тэр мөчөөс хойш олон ажлыг амжилттай зохион байгуулж чаджээ.
Эдгээрээс дурьдвал: Москва хотноо зохион байгуулсан “Эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал”, “Нөхөрлөлийн аян 1,2”, “Монгол оюутны хөгжлийн арга барил” нээлттэй өдөрлөг, ”Акустический вечер”, Улаанбаатар хотноо “Бид тусархаг Ле Мон” сайн үйлсийн аян, Санкт-Петербург хотын оюутан залууст зориулсан “Монгол оюутны хөгжлийн арга барил” нээлттэй өдөрлөг.
Ийнхүү хуучин оныхоо амжилт бүтээлээ дүгнэж, ирэх оныхоо их үйлсийн гараагаа эхлүүлэн Ле Мон клуб шилдгүүдээ тодрууллаа.
Шилдэг дэд клубээр анхны дэд клубүүдийн нэг гэрэл зураг, видео сонирхогчдын Фликрчидийн клуб.
Шилдэг манлайлагч гишүүн - Ле Мон клубын хэвлэлийн төлөөлөгч Л.Долгормаа
Шилдэг зохион байгуулагч гишүүн - Ле Мон клубын нарийн бичиг Н.Мөнхтуул
Шилдэг түнш - “Алтанбулаг” Буриад-Монгол рестораны хамт олон тус тус шалгарлаа.
Бидний шинэ жилийн цэнгүүнийг дуу хуураар мялааж, сонгодог нэгэн оройг бэлэглэсэн Гнесины нэрэмжит хөгжмийн академийн авъяаслаг уран бүтээлчиддээ талархсанаа илэрхийлье.
Ирж буй 2014 он та бүхэнд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг авчирах болтугай !!!
“Ле Мон” клуб


12/12/2013 10:15:00 PM

Аз жаргал гэж юу вэ?
Түүнийг хүн бүр мөрөөддөг бас өөрийнхөөрөө ойлгодог. Гэхдээ бид аз жаргалын тухай яг үнэндээ юу мэддэг вэ? Энэ тухай орчин үеийн шинжлэх ухааны нээлтүүд юу ярьж байгааг сонирхож үзцгээе.
Аз жаргалын тухай эрт дээр үеэс ярьж бичиж ирсэн боловч одоог хүртэл түүний чухам юу болох тухай, түүнд хэрхэн хүрэх тухай нэг зөвшилцөлд хүрээгүй л байна. Аз жаргалыг нэг бол хүний оршин тогтнох гол зорилго нэг бол хүнийг үнэнд хүрэхэд саад болдог хортой хуурмаг зэрэглээ хэмээн үздэг. Сэтгэл судлаачид аз жаргалын тухай дөрвөн зууны тэртээгээс эхлэн анхааралтай судалж эхэлсэн бөгөөд эдгээр судалгаанууд нь аажмаар Эерэг сэтгэл судлалыг бий болгосон байна.
Аз жаргал гэдэг юу вэ ? гэдгийг тодорхойлох нь амархан мөртлөө бас хамгийн хэцүү зүйл юм. Зарим хүмүүс аз жаргалыг түр зуурын гэхдээ маш эрчимтэй сайхан байдал хэмээн тодорхойлдог бол нөгөө хэсэг нь тогтвортой удаан хугацаанд үргэлжилдэг мэдрэмж хэмээн үздэг. Харин хэн нэгний хувьд аз жаргал бол их мөнгө эд баялгийг эзэмших, алдар нэртэй од болох нь аз жаргал байдаг.
Аз жаргал бидний бодож байгаагаас илүү элбэг байдаг
Хамгийн аз жаргалтай хүн ч заримдаа гунигладаг, хамгийн азгүй хүн ч баярласандаа хагармаар тийм мөчийг туулдаг. Аз жаргал бидний ачаар эсвэл нөхцөл байдлаас бий болдоггүй тэр зөвхөн өөрийнхөө логикт захирагддаг. Магадгүй тиймээс бид түүнийг бүрэн үнэлж чаддаггүй байх. АНУ-ын хэсэг сэтгэл судаачид нь дараах судалгааг хийжээ. Судалгаанд оролцогчдыг хөгжлийн бэрхшээлтэй, ажилгүй, сэтгэцийн өвчтэй, ядуу тарчиг амьдралтай хүмүүсийн аз жаргалын түвшинг тогтоохыг хүссэн байна. Ингээд хариултуудыг бодит байдалтай харьцуулан үзээд дараах дүгнэлтийг хийсэн байна. Судалгаанд оролцогчдын ихэнх нь эдгээр хүмүүсийг аз жаргалтай байх ямар ч боломжгүй гэж үзсэн боловч бодит байдал дээр тэдний дунд аз жаргалтай хүн аз жаргалгүйгээсэ олон байсан байна. Бараг бүх улсад, бүх нийгмийн давхаргуудад аз жаргалын дундаж үзүүлэлт нь тэг тэмдэглэгээнээс хамаагүй дээшээ байсан байна.
Үргэлжлэл бий
Эх сурвалж Wday.ru Бэлтгэсэн Сэтгэл судлаач Б. Номин


12/10/2013 05:14:00 AM

Цэнгүүн 2013 оны 12 сарын 16-ны 18 цагаас Москва хотын Алтанбулаг буриад, монгол ресторанд болно.


12/09/2013 04:44:00 AM

Москва дэлхийн хамгийн  үнэнч иргэдтэй хотуудын нэг... Үүнтэй  та  санал нийлэх үү? Хэрвээ эргэлзэж байгаа бол доорх мэдээллийг уншаад нэг үзээрэй.

АНУ-ын “Reader’s Digest” сэтгүүлээс дэлхийн хамгийн үнэнч иргэдтэй хотуудыг шалгаруулахаар рэйтинг өндөртэй 16 хотыг сонгон авч “Алдсан түрийвч” хэмээх нэгэн сонирхолтой судалгааг явуулжээ.

Ингэхдээ хот бүрийн цэцэрлэгт хүрээлэн, их дэлгүүр зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газруудад 12 түрийвчийг албаар гээсэн дүр исгэж эдгээр 12 түрийвчнээс хэдийг нь эргүүлж өгснөөр нь хамгийн үнэнч иргэдтэй хотуудыг шалгаруулжээ.

Жич: Сэтгүүлчид гээсэн 12 түрийвч тус бүртээ гэр бүлийн зураг, нэрийн хуудас болон $50 ам.долларыг хийж үлдээсэн байсан бөгөөд түрийвчээ гээсэн газартаа олсон хүнийг нь эргүүлж өгөхөөр залгах болов уу хэмээн алсаас ажиглаж байжээ. Ингээд хамгийн үнэнч иргэдтэй “Топ - 10” хоттой танилцацгаая.

1. Хельсинки, Финлянд

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 11

Дэлхийн хамгийн үнэнч иргэдтэй хотоор Финляндын Хельсинкийн иргэд тодорчээ. Түрийвчийг олж өгсөн хүмүүсийн дотор Лассе Ломакоски (27 нас) гэдэг бизнесмэн байсан бөгөөд тэрээр “Финляндчууд бол маш үнэнч, нөхөрсөг хүмүүс шүү дээ. Манай оронд авилгалд идэгдсэн хүмүүс маш цөөхөн бөгөөд улаан гэрлээр зам хөндлөн гүйх ухамсаргүй иргэд ч бараг байхгүй” хэмээн өгүүлжээ. Харин 60 гарч яваа гэр бүлийн хэлснээр үнэнч шударга зан бол ухамсрын түвшинг илэрхийлэх гол хэмжүүр гэдгийг онцолжээ.

1. Хельсинки, Финлянд

2. Мумбай, Энэтхэг

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 9

Албаар гээсэн 12 түрийвчний нэгийг эргүүлж өгсөн эвлүүлэгч мэргэжилтэй Рахул Райгийн (27 нас) хэлснээр дотор хүн, дотоод ухамсар нь хэзээ ч хэнд ч муу зүйл хийхийг зөвшөөрдөггүй бөгөөд түрийвч бол хувь хүний хамгийн чухал бичиг баримтаа авч явдаг маш хэрэгтэй зүйл шүү дээ гэжээ. Харин шуудангийн салбарт гээсэн түрийвчийг олж өгсөн хатагтай Вайшали Маскарын тухайд тэрээр хүүхдүүддээ үнэнч шударга байхыг байнга хэлж захидаг нэгэн гэнэ.

2. Мумбай, Энэтхэг

3. Будапешт, Унгар

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 8

Зам дээр гээсэн 12 түрийвчийн нэгийг 17 настай Режина охин олсон бөгөөд тэрээр түрийвчин дэх нэрийн хуудасны дагуу утсаар холбоо барьж даруй эргүүлж өгсөн байна. Тэрээр аавынхаа хамт машинтай явж байсан бөгөөд зам дээр гээгдсэн түрийвчийг анх аав нь олж харсан гэнэ. Тэгвэл 60 гаруй настай гэмээр нэгэн эмэгтэй түрийвчийг олчихоод нээж үзэнгүүтээ ойролцоох барилга руу ороод сураггүй болсон тохиолдол ч гарсан гэнэ.

3. Будапешт, Унгар

4. Нью Йорк, АНУ

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 8

Төрийн албанд ажилладаг Ричард Хэмилтон (36 нас) гээсэн түрийвчийн нэгийг хотын захиргааны байрны гаднаас олж эргүүлэн өгчээ. Түүний бодлоор хүн бүр Нью Йоркчуудыг хүн муутай гэж үздэг ч үнэхээр эелдэг, сайхан хүмүүс шүү дээ гэсэн байна. Гэвч түрийвчийг олсон өөр нэгэн залуу шуудхан л тамхи авч харагдсанаас үзвэл тийм ч найрсаг хүмүүс биш бололтой.

4. Нью Йорк, АНУ

5. Москва, ОХУ

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 7

“Reader’s Digest” сэтгүүлийн уран бүтээлчдийн албаар гээсэн 12 түрийвчний нэгийг офицер Эдвард Анитпин олж өгсөн бөгөөд тэрээр офицер хүний эзэмшвэл зохих ёс суртахууны хэм хэмжээгээ баримталж, иргэнийхээ үүргийг биелүүллээ. Миний эцэг эх намайг үнэнч шударга, төлөв даруу хүн болгож хүмүүжүүлсэн гэжээ. Гээсэн түрийвчийг эргүүлж өгсөн өөр нэгэн хүний хувьд "Хүмүүс ер нь нэг нэгэндээ тус дэм болж амьдрах хэрэгтэй гэж боддог. Хэрвээ би хэн нэгэнд жаахан ч гэсэн тус хүргэж чадсан л бол үнэхээр баяртай байх болно" хэмээн ярьсан байна.

5.Москва

6. Амстердам, Недерланд

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 7

Сэтгүүлчид түрийвчээ хотын хөл хөдөлгөөн ихтэй маш олон газар албаар гээжээ. Тэдний нэг бол супермаркет руу орж явахдаа гээсэн тохиолдол бөгөөд үүнийг анзаарсан Анжелик Монсур (42 нас) сэтгүүлчийг дэлгүүрээс гарч ирэх хүртэл гадаа нь хүлээж байгаад эргүүлж өгсөн байна. Харин өөрийгөө Юлий Маарлвилд хэмээн танилцуулсан хүний хувьд түрийвчийг аваад архины дэлгүүр рүү явжээ. Сэтгүүлч түүний араас ортол Юлий түүнд хандаж “Чи түрийвчнийхээ араас явна уу? Хэрэв тийм бол дэлгүүрийн ажилтан доторх утасны дугаар руу чинь залгаж байгаа. Манай эхнэр нэг удаа түрийвчээ гээж байсан юм. Азаар хүн олоод эргүүлж өгч байсан юм. Үнэнч шударга байх нь гайхамшиг биш гэж үү?” гэсэн байна.

6. Амстердам, Недерланд

7. Берлин, Герман

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 6

Сургалтын төвд багшилдаг Сэйран Кобан гэх эмэгтэй түрийвчийг нэг залуутай зэрэг олж харжээ. Гэвч тэрээр залуу хүүг түрийвчийг авахыг зөвшөөрөлгүй өөрөө авсан бөгөөд шуудхан л утас цохиж эргүүлж өгсөн байна. Тэрээр хэлэхдээ “Би тэр хүүд итгээгүй юм. Учир нь миний итгэлийг маш олон хүн буруугаар ашиглаж урмыг минь хугалж байсан болохоор хүнд тийм ч амар итгэхээ байсан л даа!” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Харин 46 настай Бэн Салем түрийвчин дэх ээжтэйгээ авахуулсан гэрэл зургийг нь хамгийн түрүүнд харжээ. Тэрээр өөр юу ч байсан хамаагүй гэрэл зураг бол хүнд байдаг хамгийн эрхэм зүйл шүү дээ гэсэн байна.

7. Берлин, Герман

8. Любляна, Словени

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 6

Словений нийслэл Любляна хот бол 280.000 орчим хүн ам оршин суудаг хамгийн том хот юм. Дэлхийн хамгийн үнэнч иргэдтэй хотыг шалгаруулах сорилд санаандгүй хамрагдаж сэтгүүлчдийн гээсэн түрийвчийг эргүүлж өгсөн хүмүүсийн нэг бол 21 настай оюутан Манка Смолей байлаа. Тэрээр нэг удаа цүнхтэй бүх зүйлээ алдаж байсан болохоор түрийвчээ гээсэн хүнд ямар байсныг төсөөлж байсан гэжээ. Харин 50 гаруй настай нэг эрэгтэй түрийвчийг олчихоод хэсэг утсаар ярьж зогссоноо үнэтэй машиндаа суугаад алга болсон гэнэ.

8. Любляна, Словени

9. Лондон, Англи

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 5

Польш гаралтай Урсула Смист (35 нас) гээсэн түрийвчийг олоод даргадаа аваачиж өгсөн гэнэ. Тэрээр “Хэрвээ чи мөнгө олох юм бол дур мэдэн авч огт болохгүй!” гэж хэлсэн менежерийнхээ үгийг санаад ийнхүү менежертээ өгчээ. Магадгүй энэ мөнгө гэр бүлээ тэжээх гэж яваа ядарсан эмэгтэйн эцсийн бутархай мөнгө ч байж болох шүү дээ гэж Урсула бүсгүй бодсон гэнэ.

9. Лондон, Англи

10. Варшав, Польш

•Гээсэн түрийвчний тоо: 12

•Эргүүлж өгсөн: 5

Албаар гээсэн 12 түрийвчний нэгийг биотехнологич мэргэжилтэй Марлина Каминска (28 нас) олсноосоо хойш 3 цагийн дараа сэтгүүлчдэд эргүүлэн өгчээ. Тэрээр түрийвчийг олсон даруй автобусанд суугаад яваад өгсөн ч ажлынхантайгаа ярилцаж байгаад эргүүлж өгөхөөр шийдсэн гэнэ. Харин үлдсэн 7 түрийвчний хувьд бүгдийг эмэгтэй хүн олсон ч эргүүлж өгөөгүй байна.

10. Варшав, Польш

Ингээд жагсаалтын хамгийн сүүлд буюу №16 дахь хотоор Португалийн Лисбон хот нэрлэгдсэн ба албаар гээсэн 12 түрийвчний нэгийг нь л эргүүлж өгсөн байна. Эдгээр хүмүүсийн оронд та байсан бол яах вэ?

Ийнхүү бид дэлхийн хамгийн үнэнч иргэдтэй хотуудын нэг болох Москвад сурч хөдөлмөрлөж байна.Дээд язгууртан гэж өөрсдийгөө дөвийлгөдөг Англичуудаас,хатуу чанд дэг журамтай гэдгээрээ алдартай Немцүүдээс Москвичууд маань дээгүүр орсон байгааг харах таатай байлаа.Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг дээ.Та ч бас Монгол хүний сайхан сэтгэл,үнэнч шудрага занг харуулж болно шүү дээ.

Эх сурвалж:www.playskull.mn


Л.Долгормаа

12/07/2013 06:15:00 AM

Миний хамгийн том давуу тал бол “ Би Монгол хүн”

Арван зургаахан настайдаа төрийн дээд одон медаль болох “Алтан Гадас” одонгоор шатрын спортод гаргасан хөдөлмөрөө мялаалгасан дэлхийн шатрын холбооны ОУ-н мастер,Ле Мон клубын гишүүн  Алтан-Өлзийгийн Энхтуулийг танилцуулж байна. Дэлхийн өсвөрийн аварга шатарчин маань одоогоор ОХУ-н Москва хотод суралцаж байгаа бөгөөд сургуулиа төгсөж ирээд Эх орондоо анхны шатрын их сургууль нээх мөрөөдөл тээж явдаг юм билээ. Ингээд та бүхэндээ оюуны олимп гэх шатрын спортод амжилттай яваа ухаалаг залуу тамирчинтай хийсэн ярилцлагаа толилуулъя.

Ле Мон: Чамд энэ өдрийн мэндийг хүргэе ! Шатрын спортод хөл тавьсан дурсамжаасаа хуваалцахгүй юу? Хэдэн настайдаа шатар тоглож сурсан бэ?

А.Энхтуул : Баярлалаа танд ч бас, би 9-н настайгаасаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн. Анх Ц.Батболд багшийн удирдлаган дор “Төр Монгол клуб”-д хичээллэж эхэлснээс хойш 10-н жил өнгөрчээ. Энэ онд клубын маань 11-н жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд 8-р сарын 9, 10-нд “Төр Монгол” нээлттэй шатрын тэмцээн зохион байгуулсан.

Ле Мон : Шатрын спортыг яагаад сонирхох болсон бэ? Магадгүй гэр бүлийнхэн чинь нөлөөлсөн үү?

А.Энхтуул: Аавыг маань Г.Алтан-Өлзий, ээжийг маань Х.Валя гэдэг. Манай гэр бүлд надаас өөр шатар тоглодог хүн байхгүй ээ.

Ле Мон: Шатрын спортоос сурсан хамгийн том зүйл ?

А.Энхтуул: Би жаахандаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан харин энэ спортоор хичээллэснээр илүү тэвчээртэй даруухан болсон. Шатрын спортын хамгийн чухал нь хүнд тэвчээр суулгадаг.

Ле Мон :Дэлхийн өсвөрийн аварга болтол олон даваа нугачааг давж амжилтанд хүрсэн байж таарна. Хамгийн их хүч хөдөлмөрөөр авсан ялалт ?

А.Энхтуул: 2011 онд Бразил улсад “Өсвөрийн Шатарчдын Дэлхийн Аварга” шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Энэ тэмцээн насны ангиллаар явагддаг. Тэр дундаа хамгийн ширүүн өрсөлдөөнтэй болдог нь “Ахлах нас” буюу 18-ны насныхны хооронд мэргэжлийн тамирчид өрсөлддөг. Энэ тэмцээнд тоглоод “Хүрэл” медаль авсан юм. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд энэ тэмцээнээс амжилтын буухиа тасраад байсан ч 6-н жилийн дараа энэ хүндтэй медалийг Эх орондоо авчирсандаа их бахархдаг.

Ле Мон : Амжилтуудыг чинь сонсоод өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. Хамгийн сүүлд гаргасан амжилтаасаа дурьдвал?

А.Энхтуул: Өнгөрсөн 6-р сарын сүүлээр Украйн улсад зохиогдсон тэмцээнд оролцоод ирсэн. Миний хувьд их амжилттай оролцсон гэж бодож байгаа. Өөрийн рейтингээ 40-н хувиар ахиулсан мөн 8 сарын 5-нд Эх орондоо зохиогдсон “Залуучуудын Шатрын Аварга” шалгаруулах тэмцээнд түрүүлж 20 хүртэлх насны “Дэлхийн Аварга” шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан.



Ле Мон : Чиний тооцоолсноор хамгийн хүчтэй өрсөлдөгчид?

А.Энхтуул: ОХУ-н шатарчид маш хүчтэй өрсөлдөгчид байдаг. Мөн Гүржийн охид Хятадын тамирчид хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор багтдаг.



Ле Мон : Өрсөлдөгчидөөсөө ялгарах чиний давуу тал?

А.Энхтуул: Би ямар ч тохиолдолд шантардаггүй, хожигдлын байрлалд орсон ч тэрийг тэнцүүлээд ч юм уу, аль болох хожлын байрлал руу оруулж чаддаг.

Ле Мон : Ялагдаж сураагүй хүнд ялалт ирдэггүй гэдэг чиний хувьд ч үүнийг амжилттай туулж чадсан байх. Яалт ч үгүй хожигдсон үедээ өөрийгөө хэрхэн тайвшруулж дараагийнхаа тэмцээнд хэрхэн бэлддэг вэ?

А.Энхтуул: Сэтгэлд хүнд туссан ялагдлын стресс мөд гардаггүй. Харин тэр үед анхаарлаа өөр зүйлд хандуулан түр шатраасаа хөндийрч, хэсэг хугацааны дараа эргээд бэлтгэлдээ ордог.

Ле Мон : ОХУ-д суралцдаг. Аав ээжээсээ хол хүний газар сураад хажуугаар нь шатрын спортоороо хичээллээд явахад хүндрэл бэрхшээл хэр гарч байна?

А.Энхтуул: Мэдээж Эх орон эцэг эхээсээ хол байна гэдэг хэцүү. Ялангуяа Москвад сурахад надад эхэндээ хүмүүс нь их хүнд сурталтай юм шиг санагдаж байсан. Гэвч тэр  болгонд шантраагүй. Илүү биеэ дааж сурсан мөн тэвчээртэй болсон гээд Орос орноос олон зүйлийг сурч мэдэж авсан. Хамгийн гол нь ОХУ өөрөө шатрын өлгий нутаг болохоор надад сурах юм их бий.

Ле Мон : Дэлхийн орны тамирчидтай оюун ухаанаа уралдуулж яваа залуу тамирчны хувьд Монгол шатарчдын ялгарах онцлог юу байна?

А.Энхтуул: Монголчууд хаана ч очсон тэр газрынхаа цаг агаар, байгалийн нөхцөлтэй амархан дасан зохицож чаддаг. Мөн их тэвчээртэй гээд олон давуу тал бидэнд бий.

Ле Мон : Шатар сайн тоглохоос гадна өөрийн блогийг хөтлөн бусадтай санаа бодлоо хуваалцдагийг чинь тийм ч олон хүн мэдэхгүй байх аа. Цаагшид блогоо үргэлжлүүлэн хөтөлсөөр байх уу?

А.Энхтуул: Чөлөөт цагаараа блог хөтлөн бусадтай үзэл бодлоо хуваалцах нь миний бас нэгэн хобби. Багаасаа сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан л даа. Гэвч шатрын спортоор хичээллэснээр энэ мөрөөдөл маань бага зэрэг цалгардсан. Гэхдээ зав л гарвал бичлэгийн ур чадвараа дээшлүүлж илүү сайн бичихийг хичээдэг.

Ле Мон : Шатар тоглох, блог хөтлөхөөс гадна өөр ямар авъяас чамд нуугдаж байна?

А.Энхтуул: Би морин хуур тоглож сурсан. Бас дуулах дуртай. Урлагийн төрлүүдэд өөрийн авъяасаа сорихыг хүсдэг. Мөн гадаа хэл сурах сонирхолтой, одоогоор Хятад хэл сурч байгаа.

Ле Мон : Чиний араас залгамжлах бяцхан шатарчдадаа юу гэж зөвлөх вэ?

А.Энхтуул: Хамгийн гол нь хийж байгаа зүйлдээ өөрөө маш их сонирхолтой байх хэрэгтэй. Тэгээд хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж, туушдаа хичээж чадвал хүн бүр амжилтанд хүрэх боломжтой. Мөн хувийн зохион байгуулалт өндөр байх хэрэгтэй гэж боддог. Залхууралгүй тэвчээртэй хичээллэх нь шатрын спортод хамгийн чухал .

Ле Мон : Эх орныхоо нэрийг өөрийн оюуны хүчээр дуурсгаж яваа залуу хүний хувьд Монгол орныхоо хөгжлийг хэрхэн харж байна вэ?

А.Энхтуул: Хүн болгон дор бүрнээ хичээх хэрэгтэй. Хүн хөгжих юм бол Эх орон хөгжинө. Хүчтэй иргэнтэй улс орон хүчтэй байна гэж боддог. Тийм болохоор Эх орныхоо хөгжлийг холоос биш өөрсдөөсөө хараасай гэж хүсдэг.

Ле Мон : Чин сэтгэлийн сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Оролцохоор төлөвлөсөн тэмцээн уралдаан, цаашдын замд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

А.Энхтуул: Маш их баярлалаа. Нийт оюутан залуус болон Ле Мон клубын залуус  та бүхэндээ ч бас амжилт хүсье.
Ярилцсан:Л.Долгормаа

12/06/2013 05:20:00 AM

Ле Мон клуб, Санкт Петербург дахь Монголын Оюутны холбоотой хамтарсан "Монгол Оюутны Хөгжлийн арга барил" нээлттэй хэлэлцүүлэг 12 сарын 8-нд Санкт- Петербург хотноо болох гэж байна.


12/06/2013 05:09:00 AM

Улс Түмний Найрамдлын Их Сургууль

Российский Университет Дружбы Народов

Улс Түмний Найрамдлын Их Сургууль (РУДН) нь Оросын Холбооны улсын томоохон нэр хүнд бүхий их дээд сургуулиудын нэг юм. Зөвлөлт Холбоот Орос улсын сайд нарын зөвөлгөөнөөр 1960 оны 2 сарын 5нд Үндэсний Найрамдлын Их Сургууль нэрээр байгуулагдаж, улмаар 1992 оны 2 сарын 5нд Оросын холбооны улсын засгийн газрын зөвшөөрлөөр Орос орны Улс Түмний Найрамдлын Их Сургууль хэмээн нэрлэжээ.  1961-1992 оны хооронд Патриса Лумумбын нэрэмжит сургууль болжээ.

Улс Түмний Найрамдлын Их Сургуульд дэлхийн 146 гаруй орны 450 гаруй үндэстэн ястангуудын төлөөлөл болсон оюутан аспирант мэргэжил дээшлүүлэгчид ирж суралцдагаараа онцлог юм. Сургууль болон дотуур байранд олон улсын зарчмыг мөрдөж өөр өөр улс үндэстний оюутнууд маань хамтдаа суралцаж, амьдардаг.

Анх 1960 онд хэлний бэлтгэлийн факультет нээгдэж, 1961 оноос инженер, түүх хэл бичиг, анагаах , хөдөө аж ахуй, физик- математик байгалийн шинжлэх ухаан, эдийн засаг, хуулийн факультетууд тус тус үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. 1965 онд хамгийн анхны төгсөгчидөөс дэлхийн 47 орны 228 мэргэжилтнүүд төрөн гаржээ. Улс Түмний Найрамдлын Их Сургууль  “Олон Улсын Их Дээд Сургуулиудын Байгууллага”ын гишүүн болж дэлхийн оюутан залуусын Фестивальд сургуулийнхаа төлөөлөл оюутнуудаа албан ёсоор оролцуулах боломжтой болсон юм .



Манай сургууль нь : Үндсэн Арван факультеттэй,гурван нарийн мэргэжлийн чиглэлийн мэргэжил дээшлүүлэх,  гурван ерөнхий их сургуулийн кафедра, долоон их сургууль, гучин гурван шинжлэх ухаан боловсролын төвтэй, 150 гаруй лаборатор, сургалт шинжлэх ухааны төвүүдээс бүрдсэн Боловсрол- шинжлэх ухааны цогцолбор юм.

Факультетууд:

  • Физик- математик байгалийн шинжлэх ухаан

  • Анагаах

  • Хөдөө аж ахуй

  • Экологи

  • Хүмүүнлэг нийгмийн шинжлэх ухаан

  • Хэл бичиг

  • Инженер

  • Эдийн засаг

  • Орос хэл ерөнхий боловсролын салбар ухаан

  • Хууль



Сургуулиуд:

  • Гадаад хэл сургууль

  • Аялал зуучлал зочид буудлын бизнесийн сургууль

  • Олон улсын программын сургууль

  • Дэлхийн таталт ба сансар огторгуйн шинжлэх ухааны сургууль

  • Мэргэжил боловсролыг дээшлүүлэх сургууль

Ерөнхий кафедра

  • “Улс төрийн боловсролын харьцуулалт”-н Кафедра

  • “Биеийн тамир ба бие бялдрын хүмүүжил” –н Кафедра

Захирлууд :

  • 1960—1970 —Сергей Румянцев 18 июля 1913—1990

  • 1970—1993--  Владимир Станис (1924—2003);

  • 1993—1998 — Владимир Филиппов

  • 1998—2005 — Дмитрий Билибин

2005 оноос өдгөөг хүртэл  — Владимир  Михайлович Филиппов  Сургуулийн захирал -Оросын Холбооны улсын боловсролын академийн академич, 1998- 2004 онд Оросын Холбооны Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайд асан.

Нэр хүнд бүхий төгсөгчид:

Оросын Холбооны Улсын БСШУЯ-ы сайд асан, Оросын Холбооны улсын боловсролын академийн академич, физик- математикийн шинжлэх ухааны Доктор Владимир Филиппов

Оросын Холбооны улсын нэрт улс төрч Ирина Хакамада

Казакстаны Ерөнхий Сайд Карим Масимов

Гайн Улсын ерөнхийлөгч Бхаррат Джагдео

Шри-Ланк улсын ерөнхийлөгч Махинда Раджапаксе

Намиб улсын ерөнхийлөгч Сэм Нуйома

” Миклухо- Маклая “ гудамд байрлах Улс Түмний Найрамдлын Их Сургуулийн оюутны хотхонд 7 мянга гаруй оюутан аспирантууд амьдарч байна.

Ерөнхий бүтэц

  • Төв сургууль – “Крест” захирал, сургуулийн зохион байгуулах болон үйлчилгээний алба, хууль, хэл бичиг, эдийн засаг, олон улсын бизнесийн дунд сургууль

  • Хөдөө аж ахуй сургууль

  • Эрүүл мэнд шинжлэх ухааны их сургууль

  • Хэлний бэлтгэлийн сургууль

  • Хүмүүнлэг-нийгмийн шинжлэх ухааны сургууль

  • Архивын барилга

  • Биеийн тамир эрүүл мэндийн цогцолбор  хөл бөмбөг болон газрын теннисний талбай

  • Эрүүл мэндийн төв эмнэлэг

  • Олон үндэстний соёлийн төв “Интерклуб”

  • Интернет кафе

  • Үндэсний хоолны ресторан, оюутны цайны газар, кафе

  • Дотуур байр болон сургуулиуд дотор дэлгүүрүүд

  • Цагдаагийн хэлтэс

  • Инженер, физик -математик байгалийн ухааны сургуулиуд нь” Орджоникдзе “ гудамд, экологийн сургууль “Подольском шоссе”- д байрладаг.

70 мянга гаруй төгсөгчдийн 5200 гаруй доктор, шинжлэх ухааны цолтонгууд нь дэлхийн 170-с илүү оронд ажиллаж байна. Одоогийн байдлаар манай сургуульд 27 мянгаас илүүтэй оюутан, аспирант, ординаторууд сурч байна.

4500 гаруй ажилтан хамт олноос 2826 нь дээд мэргэжлийн багш нараас бүрдэж байна. Тэдгээрээс 600-д нь профессор докторын зэрэгтэйгээр, 1300 гаруй дээд сургуулийн багшийн цолтойгоор ажиллаж байна. Манай сургууль нь 50-н жилийн дотор Оросын 5-н шилдэг сургуулиудын тоонд багтаж, боловсрол- шинжлэх ухааны томоохон төв болж дэлхийн хэмжээний нэр алдар, гавъяаг хүртээд байна.

Ж.Отгонгэрэл








12/06/2013 12:21:00 AM

Тус хөтөч нь Ле Мон клубээс ОХУ-д суралцаж буй оюутнуудад зориулан гаргасан гарын авлага юм. Хөтөч маань 3 бүлэгтэй.

I бүлэгт паспорт, виз, регистраци, метрокарт, хэрэгцээт дугаар

II бүлэг - Боловсрол. Монгол улсад эрэлт ихтэй 20 мэрэгжил, гадаад хэл сурах зөвөлгөө, Харвардын оюутнуудад өгдөг 15 дүрэм, номын сан

III бүлэг - Чөлөөт цаг. Соёл урлаг, парк, дэлгүүр хэсье, спорт, тэмдэглэлт өдрүүд, музей, галерей зэрэг хэсгүүдтэй.

Та энэхүү хөтөчийг сонирхож байвал бидэнтэй холбогдоорой.


12/05/2013 11:20:00 PM








  

Шинжлэх ухааны сонирхолтой 50 баримт

Дэлхий хэмээх гариг дээрээ амьд амьтдын дундаас оюун ухаантай гэдгээрээ ялгардаг цор ганц амьд биет нь ХҮМҮҮН бид билээ. Аж байдал, амьдралынхаа явцад олж мэдсэн мэдлэг, туршлагаа нэгтгэн боловсруулж, системчилснийг ШИНЖЛЭХ УХААН хэмээдэг. Шинжлэх ухааны ачаар хүмүүс аливааг ойлгох гарц нээгдэж, асуудлыг тайлбарлах бүрэн боломж гарчээ. Тэдгээрийг ерөнхийд нь шинжлэх ухааны хуулиуд хэмээдэг юм. Ингээд та бүхэндээ Шинжлэх ухааны сонирхолтой 50 баримтыг хүргэж байна.

1. Дэлхий дахинаа нэрлэдэг Шинжлэх ухаан гэдэг үг нь латинаар МЭДЛЭГ гэсэн утгатай.

2. Үнэндээ хүн 12 цагийн дотор хоол идэхгүй байх нь илүү тохиромжтой байдаг.

3. Бидний биед тархины эсүүд хамгийн удаан амьдардаг бөгөөд бүхий л амьдралын турш тантай хамт байдаг.

4. Зарим хүний тархи бусад амьтдынхаас ч том байдаг бөгөөд хүний хамгийн том тархины жин 2.3 кг хүрч байжээ.

5. Сугар гариг бол манай нарны аймгийн бүрэлдэхүүнээс хамгийн халуун нь бөгөөд гадаргуу дээрээ Цельсийн 450 хэмээс ч илүү халуун байдаг.

6. Хэрвээ эрдэмтдийн мэдэгдэл үнэн гэж үзвэл огторгуйд ойролцоогоор 50 000 000 000 гаруй ГАЛАКТИК байдаг ажээ.

7. Дууны хурд усанд агаараас дөрөв дахин илүү байдаг. Өөрөөр хэлбэл дуу чимээ нь усанд агаараас хурдан тардаг.

8. Хамгийн осолтой нээлт нь богино долгионы зуух байжээ. Энэхүү нээлтийг судлаач нь халаасандаа шоколадтайгаар радарт алхаж орсноор санаагаа олсон гэнэ.

9. Үнсэлцэх үү эсвэл гараа барих уу? Биднийг үнсэлцэхэд гараа барьсанаас илүү их нян дамждаг байна.

10. Манай дэлхийн дагуул сар бол үнэхээр хуурай орчин юм. Хамгийн хуурай говийн цөлөөс даруй арав дахин илүү хуурай байдаг гэнэ.

11. Дэлхий дээр тохиож байсан хамгийн халуун үе бол 1922 онд Ливи улсад Целсийн 58 хэм хүрч байсан тохиолдол аж

12. Харин хамгийн хүйтэн нь 1983 онд Антрактид тивд -89,6 хэм хүрсэн байна.

13. Манай дэлхий дээр байдаг зарим амьтан тархигүй байдаг. Жишээ нь одон загас огт тархигүй гэнэ.

14. Австрали тивийн бэлгэ тэмдэг гэж болох имж хэмээх амьтанд алхах чадвар байдаггүй.

15. Бидний нүдний хэмжээ төрөхөөс аваад үхэх хүртэл огт өсч, жижгэрдэггүй байна. Өөрөөр хэлбэл насан туршдаа хэмжээ нь ижилхэн байдаг. Харин чих болон хамрын харьцаа адилхан өсдөг байна.

16. Зөвхөн хүн л дээшээ харж унтаж чаддаг.

17. Бидний тархины бүтэц биенээсээ төдий л ялгаагүй. Энэ нь тархины 80 хувийг ус эзэлдэг гэсэн үг юм.

18. Хүний биенд агуулагдан, ашиглагдах хүчилтөрөгчийн дөрөвний гурван хувь нь зөвхөн тархинд зарцуулагддаг байна.

19. Матар идсэн амьтнаа бүхлээр нь залгидаг нь зөвхөн хооллохын тулд тэр биш аж. Тэрээр хүнсээ усанд илүү гүн шумбах “хэрэгсэл” болгон ашигладаг байна.

20. Хүн төрөлхтөнд хорт хавдар хамгийн их сүйрэл авчирдаг байхад махчин загас хорт хавдар тусна гэсэн асуудал огтхон ч байдаггүй.

21. Та гайхаж магадгүй шүү. Өчүүхэн жижиг шумууланд биднийхээс олон буюу 47 шүд байдаг байна.

22. Шоргоолж үргэлж л ажиллаж байдаг. Энэ нь түүнийг хэзээ ч унтддаггүйг илэрхийлэх юм.

23. Харх бол үнэхээр хурдан үрждэг амьтан. Хоѐр хархнаас жилд дунджаар нэг саяас илүү гөлчгий гаргадаг байна.

24. Бидний гарын хумс хөлийн хумснаас даруй дөрөв дахин хурдан ургадаг.

25. Хамгийн халуун температурын тухай дээр ярисан бол зохиомлоор гаргасан хамгийн халуун нь Цельсийн 511 000 000 хэм юм. Үүнийг АНУ-ын Нью Жерсийн Токамак Фушин Реокторт үүсгэсэн байна.

26. Хар салхины хүч нь үнэхээр гайхалтай бөгөөд жирийн хүчтэй хар салхи 8000 томоохон дэлбэрэлтийн хүчтэй тэнцдэг.

27. Цагаан баавгай удаан, тарган мэт харагдаж байж болох юм. Тэгвэл үнэн хэрэгтээ тэд цагт 25 км хурдтай гүйж, 1.8 метр өндөрт үсэрдэг аж.

28. Шумуулнууд эмэгтэй хүнд илүү дуртай байдаг бөгөөд дааврын үнэрт илүү дурладаг ажээ.

29. Анаашийг яагаад дуу гаргадаггүй юм бол гэж гайхаж байсан уу? Шалтгааныг нь хэлье. Энэ амьтанд дуу хоолой гаргах ямар ч эрхтэн байдаггүй аж.

30. Ром болон Грекийн эртний домогт Бурхдыг янз бүрээр нэрлэсэн байдаг. Тухайлбал нарны аймгийн гаригуудын нэрс ч түүнд багтсан байдаг. Сонирхолтой нь дэлхий бол Бурхадын нэртэй адил биш гариг юм.

31. Жил нэг өдрөөс бага байдаг гээд бодоод үз дээ. Буд гаригийн нэг өдөр дэлхийн хоѐр жилтэй тэнцдэг. Тиймээс Буд маш удаан эргэдэг аж. Тус гаригийн нэг талд 88 өдөр л нар тусдаг байна

32. Биднийг гэрэлтүүлэх нар агуу том гэдгийг батлах бас нэгэн баримт бий. Нар нь өдөр бүр 360 сая тонн материалаа алдаж байдаг.

33. Та үргэлж л өндөр болохыг хүсдэг, тийм үү? Тэгвэл сансрын нисэгчид дэлхий дээр буцаж ирэхдээ таван см өссөн байдаг гэнэ шүү.

34. Яагаад нэг галлон ус 3.8-хан кг байдаг билээ гэж та гайхаж байсан уу?

35. Маш олон хүн үгүй гэж хэлж магадгүй. Гэхдээ халуун ус хүйтэн уснаас ч илүү хурдан хөлддөг.

36. Альберт Эйнштэйн бага байхдаа ярианы бэрхшээлтэй нэгэн байжээ.

37. Арслангууд бол үнэхээр гайхалтай анчид. Тэд зөвхөн тооцоолж, байлсан ангаа л барьдаг гэнэ.

38. Метан бол хамгийн хүчтэй хүлэмжийн хий.

39. Тун саяхан эрдэмтэд нарны аймгаас гадна 20 гаригийг нээн илрүүлжээ.

40. Хүний бүтээсэн тээврийн хэрэгслүүдээс сансрын хөлөг хамгийн хурдан нь. Ойролцоогоор 40 000 км/цаг хурдтай явдаг байна.

41. Та толгойгүйгээр амьдарч чадах уу? Хэрвээ та бид жоомны оронд байсан бол толгойгүйгээр есөн өдөр ямар ч байсан амьд явна шүү.

42. Хүн үү эсвэл нялцгай биетэн үү? Бид 98.4 хувийн ДНК-гаа хуваалцдаг гэдэгт итгэх үү. Их санагдаж байгаа байх. Гэхдээ нөгөө талаас 70 хувийн ДНК-гаа нялцгай биетэнтэй хуваалцдаг байна.

43. Хүн Рок хөгжмийг хамгийн анх сонсоод гайхалтай дуртай болж салж чаддаггүй болно эсвэл огт эсрэгээр үзэн яддаг аж.

44. Дундаж эрэгтэй хүний тархи дундаж эмэгтэй хүний тархинаас (1.4-1.25 кг хүртэл том байдаг)

45. Дэлхий дээр хүн л ганцаараа уйлдаг амьтан биш гэнэ. Аварга том заан ч гэсэн уйлдаг төрөл ажээ.

46. Цагаан баавгай төгс хулгайч ч байж болох юм. Учир нь тэдний арьсны цаана байх эд зүйлсийг хэт яагаан туяаны камер ч илрүүлж чаддаггүй гэнэ.

47. Харх бол хамгийн хурдан дурлалцдаг амьтан бөгөөд цагийн дотор 122 удаа хурьцал үйлдэж чаддаг байна.

48. Солгой гартнууд бага цөөнх байдгийг бид мэднэ. Харин тоон үзүүлэлтээрээ дэлхийн хүн амын 88 хувь нь баруун гартай байдаг.

49. Муухай үнэр нь таныг асуудалд оруулж болох юм учир нь шумуул ийм үнэрийг илүүд үздэг.

50. Дун бол хамгийн унтаа амьтан бөгөөд тэд гурван жил хүртэл унтчихдаг гэнэ. Эрдэнэбат.Б

Эх сурвалж: http://www.petroleum.mn/tanin-medehui/1037--50-.html

12/05/2013 11:03:00 PM

Чөлөөт цаг

Музей, галерей


  • Государственная Третьяковская Галерея – тус галерей нь ХI-XX зууны эхэн хүртэлх үеийн алдартай зураачдын 4000 гаруй уран бүтээлийг дэлгэн харуулсан Оростоо төдийгүй дэлхийд томоохон тооцогдох галерейнуудын нэг юм. Хаяг: г. Москва, Лаврушинский переулок, 10 ст. метро: “Третьяковская” или “Полянка” Тасалбарын үнэ: 150 рубль (студенческий).



  • Государственный музей изобразительных искусств им. А.С. Пушкина- тус музей нь эртний соёл иргэншлээс эхлээд ХХ зуун хүртэлх өрнөдийн соёлыг харуулсан мөн эртний Египитийн бурхад, фараон, мумии гээд олон сонирхолтой үзвэртэй Оросын хамгийн алдартай музейнуудын нэг юм.
    Тасалбарын үнэ: 150 рубль (студенческий)
    Хаяг: г. Москва, ул. Волхонка, д.12; пр-д от м.Боровицкая, Кропоткинская или Библиотека им.Ленина.



  • Государственный Исторический Музей – Палеолетийн үе буюу 2,5 сая жилийн тэртээгээс XVII зуун хүртэлх Оросын түүхийг харуулсан улсын төв музей юм. Мөн эндээс Монголын хаадын бичиж байсан захидал, зарлиг зэргийг олж харах болно.
    Хаяг: Москва, Красная пл., 1
    ст. метро Охотный ряд, Театральная, Площадь революции
    Тасалбарын үнэ:100 рубль (студенческий билет)



  • Центральный Музей Великой Отечественной Войны 1941-1945г - Агуу эх орны дайны ялалтыг харуулсан төв музей. Хаяг: Москва, площадь Победы, д.3 станция метро Парк Победы. Тасалбарын үнэ: 70 рубль(студенческий билет)



  • Большой Планетарий - Энэхүү музей нь олон жилийн засварын дараа 2011 онд үүд хаалгаа дахин нээсэн одон орон судлалын түүх түүнтэй холбоотой хачирхалтай сонин үзвэр ихтэй дэлхийн хэмжээний шинжлэх ухааны мэдлэгийн төв юм. Хаяг: Москва, ул.Садовая-Кудринская, д.5, стр.1


12/05/2013 10:49:00 PM

Миний бодол III

Цаг хугацаа, зөв сонголт, хүсэл мөрөөдөл.

Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулж өөрийн бодлыг хуваалцмаар байна.

Би 2010 онд Орос хэлнээс бусад бараг л бүх хичээлээр конкурс өгсөн. Ахлах ангийн сурагч байхдаа Хятад улсын тухай судлах, эх хэлийг нь сурах миний нэг хүсэл байсан юм. Гэхдээ би ганцхан Хятад хэлээр ч зогсохгүй улс төр, олон улсын харилцаа, эрх зүй, шатрын дасгалжуулагч мөн зохион байгуулагч гээд их олон төрлийн сонирхолтой сурагч байлаа. Оюутан болоход надад эдгээрээс зөвхөн нэгийг нь үндсэн мэргэжилээр сонгох шаардлагатай. Би Монгол Улсын Их Сургуулийн Гадаад Хэл Соёлын Сургуульд Хятад хэл судлалын ангид 2010 онд элсэн ороод нэг жил суралцсан. Яагаад гэвэл надад шатрын спортын чиглэлээр ОХУ-ын нийслэл алтан Москвад суралцах завшаан тохиож, 2011 онд хойд хөршийг зорисон билээ. Хэрвээ би Монголдоо сурч байсан бол одоо ||| курсын оюутан. Энд ирснээсээ хойш өөрийгөө бага ч болов зарим зүйлийг ойлгосон гэж бодож байгаа.

Нэгдүгээрт, эхний шатны дээд боловсролыг төрөлх хэл дээрээ, эх орондоо суралцах нь зөв юм шиг санагдсан. Хоёрдугаарт, цаг хугацаа алдахгүйн тулд анхнаасаа зөв шийдвэр гаргаж, тууштай байх явдал. Гуравдугаарт, гадаад хэл бол мэргэжил биш. Гэхдээ энэ бол миний л бодол. Хэрвээ таны үндсэн сонголт гадаад хэл судлал биш бол заавал их, дээд сургуульд суралцахгүйгээр өөрөө бие даан эсвэл тусгай дамжаа, курсэд суралцахад нэн тохиромжтой. Миний бодлоор Англи, Орос, Хятад гэсэн гурван хэлийг ялангуяа монгол хүн сурч мэдэх ёстой. Манай улс урд, хойд хоёр хөршийн дунд байрладаг учраас Орос, Хятад хэлийг сурвал зохилтой. Дэлхий дахинд Англи хэл тэргүүлэгч тул заавал мэдэх шаардлагатай. Дөрөвдүгээрт, хэн нэгний буруу зөвлөгөөг дагалгүйгээр өөрийн сурахыг хүсэж байгаа чиглэлийг сонгох нь суралцах урам зориг, эрч хүчийг авчирдаг. Хамгийн гол нь ирээдүйд өөрийн хийсэн сонголтондоо харамсахгүйгээр суралцах нь оюутан хүнд чухал байдаг.

Заримдаа надад шантрах үе гардаг. Би тэр үед Хятад хэлний анги, ОХУ-д суралцах эрх эдгээрийг сонгосондоо 'яагаад' гэдэг асуултыг өөртөө тавьдаг. Хариуцлагатай мөчид би магадгүй сэтгэлийн хөөрлөөр бүгдийг ойлгосон, гэр бүлийн гишүүдийн оролцоотойгоор шийдвэр гаргасан байх, мөн 16 настай байхдаа би энэ тал дээр сайн бэлтгэгдээгүй байсан. Иймд сурагч та нар минь эртнээс өөрсдийн зорилго, хүсэл мөрөөдлийг тодорхойлох юм бол зөв сонголт хийж, цаг хугацааг алдалгүй амжилтанд хүрэхэд ойртоно.

Монголын гэрэлт ирээдүй болсон залуус бид ухаалаг амьдарч, улс эх орноо хөгжүүлэх их үйлсэд гар бие оролцож, хувь нэмэр болох учиртай.

Хүндэтгэсэн,

А.Энхтуул

 

 

 

12/05/2013 10:43:00 PM

 


Залуу нас ба Өөртөө итгэлтэй зан


Өсвөр үе залуу нас – бол хүний цаашдын амьдарлын бүх замыг тодорхойлдог үе юм. Энэ л үед өөрийн тухай ерөнхий төсөөлөл, ертөнцөд эзлэх байр суурь, амьдарлын зорилго ба үнэт зүйлсийн тухай үзэл бодол  төлөвшдөг.

Чанарын шал өөр түвшинд өөрийн бие физилогийн онцлогоо, хүн төрлөхтний холбоо харилцааг танин мэдэж мэдэрч ойлгодог.  Энэхүү үйл явц хэрхэн амжилттай явагдахаас шууд хамааран хүний цаашдын амжилт, түүний бие хүний чанаруудын төлөвшил тодорхойлогддог.

Өөртөө итгэлтэй  байна гэдэг бол

-          Зорилго тавьж түүндэээ хүрэх

-          Өөрийгөө хянах

-          Өөрийн сонирхолыг ичэх айх зүйлгүйгээр илэрхийлэх

-          Зөрчилдөөнөөс нэр төртэй гарах зэрэг чадвар юм.

Мэдээж эдгээр чанарууд нь амьдарлын туршид бүрэлдэн бий болдог бөгөөд олон хүчин зүйлээс шалтгаалдаг.  Гэвч өсвөр үе, залуу насанд хамгийн том үндэс суурь нь бий болдог. Иймээс энэ үед залуу хүн та өөрийгөө хөгжүүлэх төлөвшүүлэх нь чухал.

Харилцаанд хүнийг өөртөө итгэлгүй болгодог шалтгаанууд

Ихэнх хүмүүст ичмээр санагдах, дуугаа хураах үе тохиолддог. Зарим нь байнга ийм байдалтай байдаг. Шинэ танил бус орчин нөхцөл хүмүүс эргэн тойронд бий болсон үед ямар ч хүн өөртөө итгэлгүй болдог. Гэхдээ хүн аажмаар энэ шинэ зүйлд дасдаг. Хэрэв ингэж дасаж чаддаггүй байнгын өөртөө итгэлгүй байдлыг мэдэрдэг энэ нь байнгын айдас, түгшүүрийн шалтгаан болдог бол энэ жинхэнэ асуудал юм.

Харин одоо өөртөө итгэлтэй болоход туслах хэлдэн зөвлөмжийг хүргье

-          Өөрийгөө бас өөрийн эрхээ үнэл

-          Өөрийн хэрэгцээ хүслийг тодорхойлж тэдгээрйиг биелүүлэхийг бусдаас хүс

-          Хүн өөрийн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой гэдгийг ухаар

-          Огцом сөрөг бодол санаа ба мэдрэмж нь эрүүл бас эерэг долгион дээр байх ёстой

-          Таньд хандан хэлсэн магтаал ба шүүмжлэлийг эергээр хүлээн ав

-          Таньд хэрэгтэй үед “Үгүй” гэж хэлж сур.

Сэтгэл судлаач Б. Номин

 

 

12/05/2013 10:38:00 PM

Зөвөлгөө,зөвлөмж

Анагаах ухааны доктор “Уур бухимдалын Алуурчин” номын зохиогч Редфорд Уильямсын уур бухимдлыг удирдах 12 алхамыг та бүхэнд танилцуулж байна.

Уур бухимдлыг удирдах 12 алхам


Алхам 1: Уур бухимдлаа удирдах тухай  номыг олж ав. Чухам юу таны уурыг хүргээд байгаа тухай мэдвэл та илүү тактиктай биеэ авч явах болно.

Алхам 2: Та уурлаж бухимдаж байгаа гэдгээ хүлээн зөвшөөр. Та өөртөө байгаа асуудлаа хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд түүнийг өөрчилж чадахгүй. Уур бунхимдал таныг амжилтанд хүрэхэд саад болж байгаа гэдгийг ойлго.

Алхам 3: Өөрийн сүлжээгээ ашигла. Интернет дэхь өөрийн хуудсаа ашиглан өөрийн сэтгэл санаагаа хуваалцаж хэрэгтэй үед дэмжлэг авч бай.

Алхам 4: Дараах аргуудыг хэрэглэ:

  • Зогсолт хий

  • Гүнзгий амьсгаа ав

  • Өөртөө би энэ асуудлыг шийдэж чадна гэж хэл

  • Сөрөг бодлуудыг зогсоо


Алхам 5: Эмпатийг ашигла

Хэрэв хэн нэгэн нөгөө хүн таны уур бухимдлын шалтгаан болж байвал нөхцөл байдлыг түүний нүдээр харахыг хичээ. Ингээд өөртөө бодит байхыг, шудрага байхыг хичээнэ гэдгээ амлаад бүх хүмүүс алдаа гаргадаг алдаа гаргаж байж хүмүүс яаж сайн байхыг мэдэж авдаг гэдгийг хүлээн зөвшөөр.

Алхам 6: Өөрийгөө шоолж инээ

Хошигнол бол хамгийн сайн эм. Бүх зүйлийг хэтэрхий нухацтай хүлээн авахаа больж өөрийгөө шоолон инээж сур. Эрүүл сэтгэхүтэй стресст бага өртсөн хүн өөрийгөө шоолон инээж хошигнож чаддаг байна.

Алхам 7: Relax

Уурлаж байгаа хүмүүс нь ихэнхдээ маш жижиг зүйлээс шалтгалан бухимдсан байдаг тиймээс та тайвширч сурах хэрэгтэй. Тайвшрах олон арга байдаг. Тэр дундаа та юу хийвэл ямар орчинг өөртөө бий болговол тайвширч эрч хүч олж авдгаа бодож үз.

Алхам 8: Итгэлцлийг бэхжүүл

Ууртай хүмүүс нь хүнд итгэж чаддаггүй хүмүүс байж болно. Хэрэв та хүмүүст илүү итгэж чаддаг болвол уурлаж бухимдах магадлал тань буурна.

Алхам 9: Сонсогтун

Үл ойлголцол нь нөхцөл байдалд үл итгэх, урам хугарах шалтгаан болдог. Тиймээс та хүний  ярьж байгаа зүйлийг хэр сайн сонсоно төдий чинээ сайн ойлголцож асуудлын шийдлийг хурдан олно.

Алхам 10: Өөртөө итгэлтэй бай

Хэрэв та өөртөө итгэлтэй байж өөрийгөө зөв илэрхийлж бусдад өөрийгөө илэрхийлэх боломж олгож байвал хүмүүс таныг хүндлэнэ.

Алхам 11: Өдөр бүр энэ чиний амьдрах сүүлчийн өдөр мэт амьдар

Энэ үгийг муугаар хэрэглэж болно. Гэхдээ амьдрал богинохон тиймээс мөч бүрийг эергээр өнгөрөөх боломжийг бий болгох хэрэгтэй. Хэрэв та уурлаж бухимдахдаа энэ богинохон амьдарлынхаа цагаас үрж  байгаагаа мэдвэл, амьдрал таньд санал болгож байгаа олон гэнэтийн бэлэг, баяр хөөр, аз жаргалыг хажуугаараа өнгөрөөж байгаагаа ойлгох болно.

Алхам 12: Уучил

Мэдээж өнгөрсөн зүйлсийн гомдолыг мартах нь маш хэцүү. Гэхдээ та хэрэв өөрийгөө болоод бусдыг уучилж чадахгүй бол аз жаргал таны хажуугаар яваад өнгөрөх болно. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийн төлөө өөрийгөө хохирогчийн дүрд бодож сэтгэл санаагаар унах хэрэг юу байна. Энэ бол та хор бэлдээд түүнийгээ өөрөө ууж байгаатай адил зүйл юм.

 

, Сэтгэл судлаач Б. Номин


Эх сурвалж www.mindtools.com

12/05/2013 10:32:00 PM

Энэхүү клуб нь 2013 оны 11 дүгээр сарын 9-нд анхны уулзалтаа  амжилттай зохион байгуулсан “Ле Мон” клубийн хамгийн отгон клуб юм. Тус клуб нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Үүнд:

1. Эрдэм  шинжилгээний хурлыг зохион байгуулах, судалгаа шинжилгээний ажилд дүн шинжилгээ хийх:

2. Мэдээлэл, сургалт, сурталчилгаа (харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах, хамтдаа хөгжих)

3. Олон нийтэд зориулсан үйл ажиллагаануудыг хамтран зохион байгуулна.

Бидэнтэй холбогдох хаяг: Москвагийн Доктор, аспирант, магиструудын бүлэг

Утас: 8-965-259-53-81


12/05/2013 10:22:00 PM

Ле Мон клубийн дэргэдэх Инженерийн клубийн анхдугаар уулзалт 2013 оны 10 сарын 20-ны өдөр  боллоо.

Клубын зорилго:  Москва хотод инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусыг хооронд нь холбох, мэдээлэл солилцох, мөн түүнчлэн  ахмад инженерүүдийн туршлагаас хуваалцах, клубын гишүүдийн хамтаар төрөл бүрийн конференц, чуулган зэрэгт оролцох замаар гишүүдээ дэмжиж ажиллана.


12/05/2013 10:17:00 PM

Ле Мон  клубын дэргэдэх сэтгэл судлаачдын клуб нь 2013 оны 4 сарын 12-нд байгуулагдсан ба одоогийн байдлаар Москва хотод сэтгэл судлалын чиглэлээр суралцаж байгаа оюутан болон судлаачдын дунд үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн клуб нь сэтгэл судлалаар суралцаж байгаа оюутнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх , харилцан мэдлэг туршлагаа хуваалцах мөн түүнчлэн бусад оюутан залуусын дунд сургалт судалгааны ажлыг зохион байгуулах сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна.

images

12/05/2013 09:55:00 PM

"Бид тусархаг Ле Мон" аяны ажил маань 2013 оны 8 сарын 21-ний өдрийн өглөө Баянзүрх дүүргийн Амгалан цогцолборт суралцдаг эмзэг бүлгийн мөн өрх толгойлсон ээж нартай 1-4 дүгээр анги буюу бага ангийн 30 хүүхдэд хичээлийн хэрэгсэлийг нь бэлдэн өгсөнөөр эхэллээ.




Хүүхдүүд болон ээж нарын зүгээс бидний цаашдын хичээл сурлага, ажил амьдралд сайн сайхныг хүсээд xичээл орох гэж байгаа энэ үед зөв хүмүүсдээ, яг хэрэгтэй цагт нь өгсөн, нүдээ олсон сайхан бэлэг боллоо хэмээн урмын үгээ хайрлаж байсныг та бүхэндээ дуулгахад таатай байна. "Бид тусархаг Ле Мон" аяны дараагийн ажлууд төлөвлөгдөж байгаа ба танийг ч гэсэн тус аянд нэгдэхийг урьж байна!

12/05/2013 07:22:00 AM

2013 оны 11 сарын 2-нд Ле Мон клуб Москва хотын  Монгол оюутан залуустайгаа нэгэн гайхалтай оройг хамтдаа  өнгөрүүллээ.

Амьд дуу хөгжим эгшиглэсэн энэ орой Ле Мон клубын урилгаар Москва хотноо ирээд байсан Моханик хамтлагийн дуучин Цоожоо, Гнессины хөгжмийн академийн оюутан,  UTOPIА хамтлагийн дуучин Оюука, мөн тус академийн оюутан Сараа, Ард түмний найрамдлын их сургуулийн оюутан Л.Мандах, Москвагын авто замын дээд сургуулийн  оюутан Б.Цогтбаяр нар өөрсдийн уран бүтээлээрээ залууст бэлэг барилаа.



Энэ үдэшлэгийн онцлог нь эх нутгаасаа хол суугаа залуус биднийг хөглөж хамтдаа дуулж, хуурдан суух боломжийг бий болгосонд байгаа  юм.

Ийнхүү анх удаа амжилттай зохион байгуулагдсан Акустический вечер маань цаашид улирал бүр  зохиогдохоор боллоо.

Дуу, хөгжимд дуртай бүх Монгол залуус та бүхнийг дараагийн үдэшлэгтээ урьж байна.

12/05/2013 07:13:00 AM

2013 оны 9 сарын 22-нд Москва хотын Царицыно паркт  "Нөхөрлөлийн аян-2" амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн нөхөрлөлийн аянд Москва хотноо суралцдаг 80 гаруй Монгол залуус хүрэлцэн ирж хамтдаа амралтын нэгэн өдрийг хөгжилтэй ,хэзээ ч мартагдахааргүй дурсамж дүүрэн үдлээ.

1234758_433776690059753_923816422_n

Нөхөрлөлийн аяны уламжилал ёсоор хүрэлцэн ирсэн охид залуус маань хоорондоо танилцан, сонирхолтой яриа өрнүүлэн,хөгжөөнт тоглоом тоглон амралтын өдрөө зугаатай үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм.

Залуус хоорондоо баг болон өрсөлдөж, буухиат тэмцээн бүрийн сонирхолтой,хөгжилтэй байлгаж чадсан юм. Оролцогчидын дунд зохион байгуулагдсан тэмцээн бүр залуусаас эрч хүч, авхаалж самбааг нь сорьж, асуулт хариултын үе  дээр харин оюун ухаан, мэдлэгээ уралдууллаа.

Багуудын мэндчилгээ, урлагын бяцхан үзүүлбэрүүд ч сонирхолтой байж, залууст эрч хүч, инээд хөөрийг бэлэглэж чадлаа.

Ингээд Москвагын нэгэн намрын өдөр Монгол залуусын инээд хөөр, дуу хуураар цалгин,оюутан насны бас нэгэн дурсамж болон үлдлээ.

 

 

12/05/2013 07:03:00 AM

100 төгрөгтэй байсанаас 100 найзтай байсан нь дээр гэдэг. Москва хотноо сурч, хөдөлмөрлөдөг Монгол оюутан залуусыг хооронд нь танилцуулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Ле Мон клубээс “Нөхөрлөлийн аян” арга хэмжээг 2013 оны 6 сарын 1-нд Царицыно паркад амжилттай зохион байгууллаа. Анх удаа Москва дахь Монголчуудын дунд зохион байгуулагдсан энэ аян маань дараа дараагийн удаа уламжлал болон явагдахаар болсон юм.

946704_390315861072503_243833994_n

Нөхөрлөлийн аянд нэгдсэн  охид залуус маань хоорондоо баг болон олон сонирхолтой тоглоом, даалгаврууд дээр өөрсдийн хурд, хүч авхаалж самбаагаа сорин нэгэн өдрийг хөгжилтэй зугаатай өнгөрүүллээ. Хүүхдийн баярын өдрөөр хүрэлцэн ирсэн хүүхдүүддээ Ле Мон клубын ах эгч нараас нь бяцхан бэлэг гардуулав.

965666_390317837738972_1769462011_o

Эрч хүчээр дүүрэн, цоглог Монгол охид хөвгүүд та бүхэн ч гэсэн чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж ,олон найз нөхөдтэй болохыг хүсвэл Ле Мон клубын нөхөрлөлийн аянд нэгдээрэй.

12/05/2013 06:47:00 AM

Оюутан залуусын хөгжлийг дэмжих, тэдгээрийн сурах арга барил, нийгмийн оролцоог дээшлүүлэх зорилготой  Ле Мон клубээс зохион байгуулсан “Монгол оюутны хөгжлийн арга барил “нээлттэй өдөрлөг 2013 оны 10 сарын 12-нд Москва хотын эдийн засаг, статистикийн дээд сургууль (МЭСИ) дээр амжилттай болж өндөрлөлөө.Энэхүү өдөрлөг нь ОХУ-н “Эрдэм шинжилгээний фестивал”-ийн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлогтой.



Өдөрлөгт Москва хотноо суралцан, мэргэжил дээшлүүлж буй аспирант, докторууд оюутан залууст өөрсдийн илтгэлээ танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлсэн болно.

Үүнд:

Илтгэл 1. ”Хувь хүний хөгжил ба үндэсний аюулгүй байдал” МУИС-н Хууль зүйн сургуулийн аспирант Б.Оргилдорж

Илтгэл 2. “Сурах арга барил- миний зэвсэг”Москвагийн Улсын Сурган хүмүүжүүлэх ухааны Их Сургуулийн аспирант, Сэтгэл судлаач  Б. Энхмаа

Илтгэл 3. “Боломж дандаа чиний гарт”Москвагийн Улсын Сурган хүмүүжүүлэх ухааны Их Сургуулийн аспирант, Сэтгэл судлаач  Б. Номин

Илтгэл 4.”Ирээдүйн амжилтын гараагаа эхлэх цэг”




Мөн Ле Мон клуб шинэ гишүүддээ клубын тэмдэг гардуулж, оюутны тангараг өргөснөөр үйл ажиллагаа өндөрлөлөө.



12/05/2013 06:30:00 AM

Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, оюутан залуусын "Ле Мон" клубтэй хамтран зохион байгуулсан "Эх орны хөгжил миний нүдээр" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2013 оны 5 сарын 19-ний өдөр Москвагийн эдийн засаг, статистик, мэдээллийн дээд сургуульд болж өнгөрлөө. IMG_5333 Тус бага хуралд Москва хотын 7 их дээд сургуулийн 12 оюутан оролцож шилдэгүүдээ тодруулав. "Нийгмийн өнчрөл ба гэр бүл" илтгэлээр Москвагийн ДЯЯ-ны Москва хотын их сургуулийн сонсогч О.Оюунбилэг, "Олборлогч бус боловсруулагч орон болох нь" илтгэлээр Губкины нэрэмжит Оросын нефть, хийн улсын их сургуулийн оюутан Г.Ундармаа нар 3-р байр, "Улсын хөгжил уул уурхайгаас" илтгэлээр Москвагийн уул уурхайн улсын их сургуулийн оюутан Н.Мөнхтуул 2-р байрыг тус тус эзэлсэн бол “Архидалт болон гэмт хэргийн өсөлтийн уялдаа холбоо-Эх орны хөгжилд нөлөөлөх нь” илтгэлээр Москвагийн ДЯЯ-ны улсын их сургуулийн сонсогч Б.Анхтуул тэргүүн байрыг хүртлээ. IMG_5342 Ле Мон клубээс санаачилан зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурал жил бүр уламжилал болгон зохион байгуулагдах бөгөөд өөрсдийн үзэл бодол,бүтээлээрээ оролцох оюутан залуус та бүхнийг дараа дараагийн ЭШБХ-д амжилттай оролцохыг уриалж байна. Эх орныхоо хөгжилд өөр өөрсдийнхөө хувь нэмрээ оруулах ирээдүйн Монголын боловсон хүчин та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Шинэвтэр мэдээнүүд

Бид


Бид бол ОХУ дахь Монгол оюутан залуусын нэгдэл билээ

Эрэлттэй мэдээ

  • “Эх орны хөгжилд миний оролцоо” сэдэвт  ОХУ-дахь Монгол Орос оюутнуудын эрдэм шинжилгээ, онол-практикийн  олон улсын бага хурал
    “Эх орны хөгжилд миний оролцоо” сэдэвт ОХУ-дахь Монгол Орос оюутнуудын эрдэм шинжилгээ, онол-практикийн олон улсын бага хурал
    Монгол Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан оюутан залуусын хөгжлийг дэмжигч “Ле Мон ” клуб, Монгол улсаас ОХ...
  • Нээлттэй өдөрлөг амжилттай болж өнгөрлөө
    Нээлттэй өдөрлөг амжилттай болж өнгөрлөө
    Ле Мон клуб, Санкт-Петербург дахь Монгол оюутны холбоотой хамтран зохион байгуулсан "Монгол оюутны хөгжлийн арга барил " сэдэвт ...
  • “МОНГОЛ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АРГА БАРИЛ” нээлттэй өдөрлөг
    “МОНГОЛ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АРГА БАРИЛ” нээлттэй өдөрлөг
    “МОНГОЛ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АРГА БАРИЛ” нээлттэй өдөрлөгийн тайлан мэдээ Оюутан залуусын хөгжлийг дэмжигч “Ле Мон” клуб нь 2013 оноос ...
  • Аура буюу хүний гэрлэн бүрхүүл гэж юу вэ?
    Аура буюу хүний гэрлэн бүрхүүл гэж юу вэ?
    Хувь заяаны тоо ба Аурагаа олцгооё ! Ямар ч биетийн эргэн тойронд түүний үндсэн шинж чанарыг хадгалж, хэлбэрийг давтсан энерги мэдээллийн...
  • Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа
    Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа
    Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа Өдөрлөгийг ОХУ-д суралцаж буй Монгол залууст бусдаасаа сура...

Мэдээний төрлүүд

мэдээлэл (16) Мэдээ (15) Үйл ажиллагаа (11) Эрдэм шинжилгээний бага хурал (8) Айсуй арга хэмжээ (7) Оюутны өдөрлөг (7) чухал (6) Бусад (5) Чөлөөт индэр (5) Дэд клубүүд (4) Нөхөрлөлийн аян (4) Акустик үдэш (3) Танин мэдэхүйд (3) featured (2) Боловсрол (2) Зөвлөмж (2) Судлаачдын клуб (2) аян (2) Дээд сургуулиуд (1) Инженерүүдийн клуб (1) Оюутны хөтөч (1) Сайн үйлсийн аян (1) Сэтгэл судлалын клуб (1) Уран илтгэлийн тэмцээн (1) Хувь хүний хөгжил (1) Чөлөөт цаг (1) айсуй (1) зөвлөгөө (1) сургууль (1) танин мэдэхүй (1) эрдэм шинжилгээний хурал (1) ярилцлага (1)

Архив

  • ►  2016 (9)
    • ►  May (2)
    • ►  April (4)
    • ►  February (3)
  • ►  2015 (3)
    • ►  November (3)
  • ►  2014 (15)
    • ►  November (1)
    • ►  October (2)
    • ►  June (1)
    • ►  April (7)
    • ►  March (2)
    • ►  January (2)
  • ▼  2013 (23)
    • ▼  December (23)
      • ЁОЛК /дурсамж/
      • “Ле Мон” клубын шинэ жилийн баярын цэнгүүн
      • Аз жаргал гэж юу вэ?
      • Ле Мон клубын шинэ жилийн баярын цэнгүүн
      • Москва дэлхийн хамгийн үнэнч иргэдтэй хотуудын нэг
      • Миний хамгийн том давуу тал бол “ Би Монгол хүн”
      • "Монгол Оюутны Хөгжлийн арга барил" нээлттэй хэлэл...
      • Улс түмний найрамдлын их сургууль /РУДН/
      • ОХУ-д суралцаж буй оюутны хөтөч
      • Шинжлэх ухааны сонирхолтой 50 баримт
      • Музей, галерей
      • Цаг хугацаа, зөв сонголт, хүсэл мөрөөдөл
      • Залуу нас ба Өөртөө итгэлтэй зан
      • Уур бухимдлыг удирдах 12 алхам
      • Судлаачдын клуб
      • Инженерүүдийн клуб
      • Сэтгэл судлаачдын клуб
      • "Бид тусархаг Ле Мон" аян
      • Акустик үдэш
      • "Ле Мон - Нөхөрлөлийн аян 2"
      • "Ле Мон - Нөхөрлөлийн аян 1"
      • “Монгол оюутны хөгжлийн арга барил “нээлттэй өдөрлөг
      • "Эх орны хөгжил миний нүдээр" сэдэвт эрдэм шинжилг...

Сошиал ертөнцөд

  • Facebook
  • Twitter
  • Youtube

Created By Sora Templates & Blogger Templates

Дээшээ буцах