"Ле Мон" клуб

  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүх
    • Ажлын алба
    • Гишүүд
    • Дэд клубүүд
  • Үйл ажиллагаа
    • Эрдэм шинжилгээний бага хурал
    • Уран илтгэлийн тэмцээн
    • Оюутны өдөрлөг
    • Нөхөрлөлийн аян
    • Сайн үйлсийн аян
    • Акустик үдэш
    • Бусад
  • Мэдээлэл
    • Айсуй арга хэмжээ
    • Оюутны хөтөч
    • Боловсрол
    • Чөлөөт индэр
    • Хувь хүний хөгжил
    • Танин мэдэхүй
    • Зөвлөмж
  • Түгээмэл асуултууд
11/21/2014 04:27:00 PM



“Ле Мон” клубээс уламжлал болгон 2 дахь удаагаа зохион байгуулагдаж буй бакалавраас дээш түвшинд суралцагчдын уулзалт 2014 оны 11 дүгээр сарын 2-нд амжилттай болон өндөрлөлөө. Уулзалтанд “Иргэний хамгаалалтын академи”, “Галын академи”, “Губкины нэрэмжит нефть хийн сургууль”, “Анагаахын академи”, “Пироговын нэрэмжит анагаах ухааны их сургууль”, “Аюулгүй байдлын академи”, “Цэргийн удирдлагын академи”, “Тимирязевын нэрэмжит ХАА академи”, “Улс түмний найрамдлын их сургууль”, “Москва хотын улсын багшийн их сургууль”, “Москвагийн эдийн засгийн институт” зэрэг сургуулиудын төлөөлөл болох 50 гаран хүн оролцлоо.
Бидний дэвшүүлсэн асуудал:
• “Монгол оюутаны хөгжлийн арга барил өдөрлөгт” илтгэл хэлэлцүүлэх боломжтой эсэх;
• ЭШХ-д материалыг уншиж, санал өгөх;
• “Оюутаны хөтөч”-д санал хүсэлтээ оруулах, санхүүжүүлэгч олоход туслах;
Гарсан санал:
1. Гэмт хэрэг, гал түймэр, гамшиг, аюул ослын зэрэг нь сүүлийн үеийн тулгамдсан асуудлууд юм. Эдгээр чиглэлүүдээр дэд клуб байгуулах, илтгэл оруулах;
2. Аялал жуулчлалыг хөгжүүлэх;
3. Гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх сургалт зохион байгуулах;
4. Шинэ жилийн баярыг 12 сарын 20-ноос өмнө зохион байгуулах;
5. Спортын олон төрлийг хамаарсан үйл ажиллагааг өргөжүүлэх;
6. Шинээр ирж буй хүмүүст мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх гэх мэт асуудлуудыг дэвшүүлсэн болно.
Уг арга хэмжээ нь зохион байгуулалтын хувьд сайн, оролцогчдын сэтгэгдэл маш өндөр байлаа.

10/31/2014 12:13:00 AM


Манай клубээс зохион байгуулдаг  “Акустик үдэш” маань 2014 оны 10 сарын 26-ны өдөр 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үдэш нь хүн бүрийн дуу хоолойг нэгтгэж, авхаалж самбаа шалгасан хөгжилтэй тоглоом тоглож, Москва хотынхоо оюунлаг залуучуудад нэгэн сайхан дурсамж бий болгож чадсан гэдэгт итгэж байна. Ле Мон клубын энэхүү үйл ажиллагааг дэмжин ая дууны мэндчилгээ өргөсөн Улс түмний найрамдлын их сургуулийн оюутан Э.Ариунаа, Э.Аянзаяа, Эдийн засаг, статистик, мэдээлэл зүйн их сургуулийн оюутан С.Сэржмядаг, Иргэний нисэхийн техникийн их сургуулийн оюутан – С.Шийрэв, Б.Буянтогтох, Т.Золбаяр, Гнесины нэрэмжит хөгжмийн академийн оюутан Энхжин нарт талархал илэрхийлэхийн ялдамд сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье! Удахгүй дараагийн үйл ажиллагаагаараа эргэн уулзацгаая!


10/15/2014 04:23:00 PM


Алтан Москва хотноо сурч хөдөлмөрлөдөг Монгол охид, хөвгүүдийн мартагдашгүй дурсамжид нэгэн хуудас нэмэх үйл явдал бол “Нөхөрлөлийн аян” билээ.
Ле Мон клубээс уламжлал болгон явуулдаг Нөхөрлөлийн аян дөрөв дэхь удаагаа 2014 оны 9 сарын 28-нд Москва хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тус аяны зорилго нь Москва хотын Монгол залуусыг хооронд танилцуулах, хамтдаа нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлхэд оршдог билээ.

Энэ удаагийн Нөхөрлөлийн аян олон сонирхолтой тоглоом,өрсөлдөөнт тэмцээнээр дүүрэн болж өнгөрлөө. Өдөрлөгийн төгсгөлд амжилттай оролцон авхаалж самбаа , хурд хүчээрээ тэргүүлсэн багт Ле Мон клубээс дурсгалын зүйл гардууллаа. Мөн эрдмийн их аянд хөл тавин Москва хотноо ирсэн нэгдүгээр курсын оюутнуудыг гарын бэлгээр шагналаа.
Дөрөв дэхь удаагаа зохион байгуулагдсан тус аянд давхардсан тоогоор нийт хоёр зуун тавь гаруй оюутан, залуус оролцоод байна.
Дуу хуур, дурсамжаар дүүрэн байдаг Нөхөрлөлийн аян жил бүр улам өргөн хүрээг хамарсаар байна. Дараагийн удаа 2015 оны 6 сарын 1-нд оюутан, залуустаа олон шинэ сюрпризтэй ахин хүрэх болно.

6/05/2014 07:11:00 PM

Нөхөрлөлийн аян-3
Хүүхэд насандаа эргээд нэг очихсон
Зун цагийн нээлт болгон “Ле Мон” клубээс уламжлал болгон зохион явуулдаг “Нөхөрлөлийн аян” гурав дахь удаагаа 2014 оны 6 сарын 1-нд амжилттай болж өндөрлөлөө.
Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдөрт зориулан анх зохион байгуулагдаж байсан “Нөхөрлөлийн аян ” энэ удаа олон гэнэтийн бэлгээр дүүрэн байсан юм.



Аяны хүрээнд ОХУ-н Москва хотноо амьдардаг бяцхан үрст бэлэг гардуулав. Мөн энэ жил их дээд сургуулиа төгсөж буй оюутнууддаа “Ле дурсгалын зүйл гардуулж, тэмцээнд түрүүлсэн багийн гишүүд тус бүрийг хүүхдийн баярын бэлгээр шагналаа.
Ийнхүү Москва хотын Монгол залуус нэгэн өдрийг хөгжөөнт тэмцээнээр өрсөлдөн, инээд хөөр дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Хүрэлцэн ирсэн нийт залуус та бүхэндээ “Ле Мон” клубын зүгээс амжилт хүсэе.

4/30/2014 08:21:00 AM

Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, оюутан залуусын хөгжлийг дэмжигч “Ле Мон” клуб, МОХ-ноос хамтран “Эх орны хөгжил миний нүдээр” эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурлыг 2014 оны 4 дүгээр сарын 26-нд Москва хотын сурган хүмүүжүүлэх их сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлыг нээн Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Самдангийн Банзрагч, Москва хотын сурган хүмүүжүүлэх их сургуулийн багш, СХУ-ны доктор /Sс. D/, профессор Л. С. Подымова нар үг хэлэв. Г.В. Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн эдийн ухааны доктор /Sс. D/, профессор И.М. Потравный мөн ОХУ-ын Онц байдлын яамны харъяа Иргэний хамгаалалтын Академийн сонсогч, хошууч Б. Ганхүү нар урилгаар оролцон сонирхолтой илтгэл танилцуулав.
Уг хуралд ОХУ-ын Москва, Липецк, Томск, Белгород, Донын Ростов, Новомосковск зэрэг хотуудаас нийт 30 гаруй залуусын илтгэл хэлэлцүүлснээс Москва хотын сурган хүмүүжүүлэх их сургуулийн оюутан Г. Хулан “Монгол оюутны ажил хойшлуулалт” сэдэвт илтгэлээр нэгдүгээр байр, Москвагийн зам харилцааны их сургуулийн магистр, Б. Мөнх-Оргил “УБТЗ ХНН-н Зүтгүүрийн Аж Ахуйн хөгжил, түүний чиг хандлага” сэдэвт илтгэлээр хоёрдугаар байр, Улс түмний найрамдлын их сургуулийн оюутан Ч.Номин “Агаарын бохирдол ба вермикулит” сэдэвт илтгэлээр гуравдугаар байр эзлэв. Мөн “Ле мон” клубын нэрэмжит шагнал – “Монголд байгалийн хийг хөдөлгүүрийн түлшинд ашиглах боломж ” сэдэвт илтгэлээр Губкины нэрэмжит Оросын нефть, хийн улсын их сургуулийн магистр Ц. Дэлгэрмаа, “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гийн нэрэмжит шагналыг “Соёлыг нь сурах уу? хэлийг нь сурах уу?” сэдэвт илтгэлээр Липецк хотын багшийн их сургуулийн оюутан Б. Нарангэрэл, Монголын лектор төвийн нэрэмжит шагналыг Губкины нэрэмжит Оросын нефть, хийн улсын их сургуулийн аспирант Д. Сувд-Эрдэнэ нар хүртлээ.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд оюутан залуусын эрдэм шинжилгээний ажлыг дэмжиж, бүтээлийг нь өндрөөр үнэлэн хамтран ажилласан Монголын Оюутны Холбоо, Орос-Монголын хамтарсан УБТЗ ХНН, Монголын Лектор төв, ”Мөнх Тэнгэр” Монгол ахан дүүсийн холбоо ТББ, “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-д нийт оюутан залуусынхаа өмнөөс талархалаа илэрхийлье.
Манай улсын ШУ-ны салбарт тулгамдаж байгаа чухал асуудлуудын хүрээнд бүх мэргэжлээр суралцдаг залуучуудын судалгаа, шинжилгээний ажилд оролцох идэвхийг өрнүүлэх, мэдлэгийг гүнзгийрүүлэх, тэдний илтгэх чадварыг сайжруулах, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх улмаар магистр, докторын сургалтад хамрагдах мэргэжилтнүүдийн хүрээг өргөжүүлэхэд энэ бага хурал чухал ач холбогдолтой боллоо.

/Жич: Монгол улсаас Монголын оюутны холбооны тэргүүн Х.Батсайхан нийт оролцогчид болон зохион байгуулагч нарт амжилт хүсэж баяр хүргэн мэндчилгээ хүргэлээ/.

4/25/2014 02:56:00 AM

“ЭХ ОРНЫ ХӨГЖИЛ МИНИЙ НҮДЭЭР-2”
сэдэвт ОХУ дахь монгол суралцагчдын эрдэм шинжилгээний бага хурлыг
зохион явуулах удирдамж

Нийтлэг үндэслэл: Ле Мон клуб нь ОХУ-д суралцаж буй оюутан залуусын хөгжлийг дэмжих зорилго бүхий залуусын сайн дурын нэгдэл юм. Бид оюутан залуусын хөгжлийг дэмжсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг ба Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамтай хамтран тус бага хурлыг зохион байгуулж байна.
Зорилго: ОХУ дахь монгол суралцагчдыг судалгаа шинжилгээний ажилд оролцуулах, дадлагажуулах, тэдний эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах.
Хэзээ: 2014 оны 4 сарын 26-нд
Хаана: Москва хот
Хамрах хүрээ: ОХУ дахь их, дээд сургуулийн суралцагчид /бакалавар, магистр, аспирант/
Оролцох хэлбэр:
• Эчнээгээр оролцож болно /илтгэлээ цахим шуудангаар илгээнэ/
• Илтгэлээ танилцуулсан бичлэг /видео, 5-7 мин/ хавсаргана
• Оролцсон илтгэлүүдийг хурлын эмхтгэлд хэвлүүлнэ /оюутан - үнэгүй, магистр, аспирант, доктор 1 хуудас - 50 рубль/

Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:
• Шинжлэх ухааны орчин үеийн онол, арга зүйн шинэ чиг хандлага, туршлага, үр дүнг хөндсөн байна.
• Шинжлэх ухааны тодорхой онол, арга зүйд үндэслэгдсэн статистик үзүүлэлт тусгасан байна.
• Эдийн засгийн хувьд үр ашигтай, оновчтой шийдлийг үзүүлсэн байна.
• Эх сурвалж, ишлэл оруулсан байна.
• Үсгийн фонд : Arial, үсгийн хэмжээ: 12, цаасны хэмжээ: А4, мөр хоорондын зай: 1,5.
• Илтгэл танилцуулах хугацаа: 7 минут (асуулт, хариулт 3 мин).
• Илтгэлийн хуудасны тоо: А4-н 4-5 хуудас (хавсралт үндсэн хуудасны тоонд орохгүй).
• Илтгэл нь Орос хэл дээр байж болно.
Илтгэлээ дараах хаягаар илгээнэ: kumuluhu55@gmail.com , klub.lemon@yahoo.com
Илтгэл нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
1. Илтгэлийн нэр
2. Тvлхvvр vг
3. Оршил
- Судалгааны үндэслэл, хэрэгцээ, шаардлага, дэвшүүлж буй асуудал,
- Судалгааны зорилго, зорилт,
- Судалгаа, сорил туршилт хийсэн, боловсруулсан арга, арга зүй
4. Үндсэн хэсэг (онолын хэсэг болон хийсэн судалгаа, түүний үр дүн),
5. Дvгнэлт (судалгааны үр дүнд тулгуурлаж бичсэн дүгнэлт, түүнд үндэслэсэн санал)
6. Ном зүй, ишлэл (зохих стандартын дагуу хийгдсэн) зэрэг орно.
Илтгэл шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:
• Шинэлэг санаа шинэ шийдэл
• Судалгаа шинжилгээний арга зүйн ашиглалт
• Ашигласан судалсан материал
• Гаргасан дүгнэлт бодитой эсэх
• Эрдэм шинжилгээний илтгэл бичих шаардлага хангасан эсэх
• Илтгэх ур чадвар
Шагналын сан
I байр - Өргөмжлөл, Москва -УБ төмөр замын билет, Монголын Оюутны Холбооны дээд шагнал "Манлайлагч оюутан", үнэ бүхий зүйл
II байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал (100$), үнэ бүхий зүйл
III байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал (70$), үнэ бүхий зүйл
Бүх оролцогчдод : ЭСЯ-ны талархалын бичиг
Тусгай байрууд:
• Монголын Лектор Төвийн нэрэмжит шагнал- Шилдэг илтгэгч
• “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гийн нэрэмжит шагнал - Нийгмийн ухааны шилдэг илтгэл
• “Ле Мон” клубын нэрэмжит шагнал – Шинэлэг санаа

Бидэнтэй холбогдох утас: +7 965-259-53-81, +7 915-403-91-66
Facebook хуудас: Lemonclubmg. Email хаяг: klub.lemon@yahoo.com

4/24/2014 07:58:00 AM

10155916_840128366015013_58896068137976570_n

4/23/2014 01:57:00 AM


4/18/2014 08:07:00 AM

“Эвийн сайнаар хаяа тэлэх
Эрдмийн сайнаар ухаан нэмэх”
Эх орны ирээдүй болсон оюунлаг оюутан залуус та бүхний анхааралд:
2014 оны 4 дүгээр сарын 26-нд ОХУ-д суралцаж буй нийт Монгол оюутан залуусын дунд “Ле Мон” клуб, Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яам, “Мөнх тэнгэр “ Монгол ахан дүүсийн ТББ-тай хамтран “Эх орны хөгжил миний нүдээр” сэдэвт эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурал зохион байгуулагдах гэж байна.
Зорилго: ОХУ-ны улсад суралцаж буй нийт Монгол оюутан залуусын эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах.
Онцлог: ОХУ-н өнцөг булан бүрт сурч буй Монгол оюутан залуус өөрсдийн илтгэлээ цахим хаягаар бичгээр болон видео бичлэгийн хамт илгээн оролцох боломжтой.
Шагналын сан:
• Нэгдүгээр байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал (100 доллар )
• Хоёрдугаар байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал (70 доллар )
• Гуравдугаар байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал (50 доллар )
• Бүр оролцогчдод – ЭСЯ –ны талархалын бичиг
• Шалгарсан бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгон эмхэтгэлд оруулна.
Илтгэл монгол хэл дээр Arial, үсгийн хэмжээ: 12, цаасны хэмжээ: А4, мөр хоорондын зай: 1,5 байна.
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогсодын бүтээлийг 4 сарын 24-ны 18 цаг хүртэл доорх цахим хаягаар хүлээн авна.
• klub.lemon@yahoo.com
• kumuluhu55@gmail.com
Дэлгэрэнгүй мэдээллийг “Ле Мон” клубын веб сайт lemonclub.info.
Холбоо барих утас – 7 915 40 39 166
Хурал: 2014 оны 4 дүгээр сарын 26-ны 14 цагаас Москвагийн сурган хүмүүжүүлэх ухааны улсын их сургуулийн төв байрны конференц зааланд
Хаяг: Метро Фрунзенская, улица Малая Пироговская, дом 1

4/06/2014 07:10:00 AM

ОХУ-ны улсад суралцаж буй нийт Монгол оюутан залуусын эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор "Ле Мон" клуб, Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:
• Илтгэл нь шинжлэх ухааны орчин үеийн онол, арга зүйн шинэ чиг хандлага, арга хэлбэр, туршлага, үр дүнгийн асуудлыг хөндсөн байна.
• Судалгаа нь шинжлэх ухааны тодорхой онол, арга зүйд үндэслэгдсэн статистик үзүүлэлт тусгасан байна.
• Тус тусын мэргэжлийн онцлогийг харуулсан эдийн засгийн хувьд үр ашигтай, оновчтой шийдлийг үзүүлсэн байна.
• Үсгийн фонд : Arial, үсгийн хэмжээ: 12, цаасны хэмжээ: А4, мөр хоорондын зай: 1,5, хүрээ: Normal, эх сурвалж, ишлэл оруулсан байна.
Илтгэл нь дараах бүтэцтэй байна.Үүнд:
1. Илтгэлийн нэр
2. Тvлхvvр vг
3. Илтгэлийн хураангуй
4. Оршил
- Судалгааны үндэслэл, хэрэгцээ, шаардлага, дэвшүүлж буй асуудал,
- Судалгааны зорилго, зорилт,
- Судалгаа, сорилтуршилтхийсэн, боловсруулсан арга, аргазүй
5. Үндсэн хэсэг (онолынхэсэгболонхийсэнсудалгаа, түүнийүрдүн),
6. Дvгнэлт (судалгааны үр дүнд тулгуурлаж бичсэн дүгнэлт, түүнд үндэслэсэн санал
7. Ном зүй, ишлэл (зохих стандартын дагуу хийгдсэн) зэрэг орно.
Илтгэлийг klub.lemon@yahoo.com, kumuluhu55@gmail.com зэрэг хаягаар хүлээн авна.
Холбоо барих утас: +7(965)259-53-81

4/02/2014 08:21:00 PM

Урин дулаан хаврын улирал ирж, хүн бүхний царайд шинэ төрх шинэ инээмсэглэл тодорч алхална. Хавар гэдэг хамаг бүхний эхлэл гэлтэй.
Ирж яваа цагийн аястай хамт Ле Мон клуб ч үүсгэн байгуулагдсан нэг жилийн ойгоо шинэ амжилт, шинэ нөхөрлөлийн хүрээгээр тэлж угтлаа. Нэг жилийн ойдоо зориулан “Акустический вечер 2” амьд хөгжмийн үдэшлэгээ амжилттай зохион байгууллаа.
Яг одоогоос жилийн өмнө 2013 оны 3 сарын 16-ны өдөр Москва хотноо суралцдаг Монгол залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ,олон найз нөхөдтэй болж, харилцан мэдээлэл солилцон, хамтдаа хөгжих зорилгоор “Ле Мон “клубыг анх үүсгэн байгуулж байсан билээ.
Бидний энэ л хүсэлд нэгдэх хүн бүхний өмнө манай үүд хаалга нээлттэй байсаар ирсэн. Өнөөдөр харин тэр хүсэл олон залуусыг нэг зорилго дор нэгтгэж Ле Мон гэдэг нэрийн доор залуус үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж хамтдаа хөгжих аргыг хайх нэгэн том бүл болжээ.
Бид хамтдаа энэ нэг жилийн хугаанд дараах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
"Нөхөрлөлийн аян 1"
"Эх орны хөгжил миний нүдээр "эрдэм шинжэлгээний анхдугаар бага хурал
"Бид тусархаг Ле Мончууд" сайн үйлсийн аян
"Нөхөрлөлийн аян 2"
"Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй хэлэлцүүлэг өдөрлөг"
“Акустик вечер 1” Моханик хамтлагын дуучин,гитарчин Цоожоотой хамт
“Соёлын довтолгоо” оюутан залуусын өвлийн амралтанд зориулсан хөтөлбөр
“Акустик вечер 2” Москва хотноо суралцдаг Монгол оюутан залуус.
"Инженерүүдийн дэд клуб", Сэтгэл судлалын дэд клуб", “Судлаачдын клуб”-уудын уулзалтууд.
Эдгээр бүх үйл ажиллагааг зохион байгуулахад хамгийн их хувь нэмэр оруулсан клубын гишүүд болон биднийг үргэлж дэмждэг оюутан залуус та бүхэндээ чин сэтгэлийн баярын мэнд хүргэе.
Нэг хүн айл болдоггүй, нэг мод гал болдоггүй гэдэг. Ле Мон клубын үйл ажиллагаанд үргэлж идэвхийлэн оролцож, өөрсдийн хувь нэмэрээ оруулдаг та бүхэндээ бид үргэлж талархдагаа илэрхийлэе. Цаашид ч гэсэн бидэнтэй хамт байж хамтдаа хөгжин, хамтдаа олон гайхалтай мөчүүдийг өнгөрүүлнэ гэдэгт ч итгэлтэй байна.
Лидер Монголын төлөө Ле Мончууд хамтдаа.
Л.Долгормаа


3/27/2014 05:55:00 AM



"Ле Мон" клубээс Москва хотноо суралцдаг Монгол залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой анх санаачилсан амьд хөгжмийн үдэшлэг 2 дахь удаагаа амжилттай боллоо. Энэ удаагийн үдэшлэг маань "Ле Мон"клубын нэг жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлогтой байлаа. Өөрсдийн дуу хуур, уран бүтээлээрээ энэ үдшийн баярт баяр нэмсэн бүх оюутан залуус та бүхэндээ баярлалаа. Дараа дараагийн олон үйл ажиллагаанд бидэнтэй хамт байгаарай.

3/17/2014 02:22:00 AM

Ле Мон клубын анхны уулзалт болсноос хойш нэг жил өнгөрчээ. 2013 оны 3 сарын 16-ний өдрийг Ле Мон клубын төрсөн өдөр гэж хэлж болно. Анхны уулзалтанд оролцож байсан клубын анхдагчид болон клубын үүсгэн байгуулагчид, ажлын албаныхан, төлөөлөгч гишүүд, гишүүд, Новосибирскийн Ле Мон клубынхан болон Ле Мон клубыг байнга дэмжиж ирсэн ОХУ-д суугаа ЭСЯ болон Консулын хэлтсийн ажилтнууд, Москва хотноо суралцаж буй нийт оюутнууддаа Ле Мон клубын төрсөн өдрийн мэндийг дэвшүүлж, амжилт бүтээл, аз хийморь, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

1/10/2014 02:26:00 AM

Хувь заяаны тоо ба Аурагаа олцгооё !

Ямар ч биетийн эргэн тойронд түүний үндсэн шинж чанарыг хадгалж, хэлбэрийг давтсан энерги мэдээллийн онцгой талбай оршдог. Хүний гэрлэн хүрээг аура хэмээн нэрлэдэг. Аурагийн цацруулж буй энерги хувь хүний амьдрал, ахуй, бодол санаа сэтгэлийн тухай мэдээллийг агуулж байх бөгөөд аура нь хүний ухаан бие сэтгэл зүй эрүүл мэндийн фото зураг мэт буулгадаг. Аураг индикатор гэж үздэг. Аура нь хүний өнгөрсөн, одоо, ирээдүйн мэдээллийг хадгалагч банк ч гэж үздэг. Хүн бүрийн аурагийн хэмжээ янз бүр байдаг. Оюуны өндөр түвшин тусгай дасгал сургуулилтаар хичээллэсэн хүмүүсийнх тод байдаг. Хүн эдгэшгүй өвчнөөр өвдсөн бол аура нь бүдгэрч заримдаа бүр алга болсон ч байдаг. Нас барахын өмнө удаан өвдсөн тохиолдолд аура арилж эфир бие үлддэг байна. Үүний эсрэг хүн гэнэтийн ослоор нас барах, клиник үхлийн дараа аура нь хэсэг хугацаанд оршсоор байх ажээ.Хүн болгон эфир, астрал болон ментал аурагаас бүрдсэн хувийн ауратай байдаг.Жишээ нь хөлөө тайруусан хүн хоосон өвдөлтийг мэдэрдэг. (Крилины) гэрлийн тусгай зориулалтын шүүлтүүрийн тусламжтайгаар фото зураг авч үзэхэд үлдсэн хэсгийнх нь бус бүхэл бүтэн үе мөчний зураг харагдаж байсан нь энэ бүхний нотолгоо болж өгдөг. Эдгээр нь нарийн багаж төхөөрөмжийн тусламжтайгаар нотлогдсон. Нарны гэрэлд аура нь хэмжээгээрээ өсөж идэвхждэг. Улмаар зуны дэлгэр цагт хүмүүс идэвхтэй, тэнхээ сайтай байдаг нь үүгээр тайлбарлагдана. Хүний бодол санаа, сөрөг санаа нь аураг эргэшгүйгээр өөрчилдөг. Аура нь бусад хүмүүсийг их мэдрэг хүлээж авдаг. Бид аятай хүмүүстэй уулзвал бидний аура нийлж хоёр энергийн бүтэц харилцан үйлчлэлцэнэ. Дуралсан хосуудын аура гайхалтай гэрэлтэн томорч бие биеийнхээ дотор орж гэрэл нь тэнгэр өөд тэмүүлсэн байдалтай байна. Хайртай хүмүүсийн аурагийн гэрэл нь нийлж ихэсч, хөдөлгөөн нь идэвхждэг. Аура нь нийлэмжгүй хүмүүс уулзахад талбайн бүтэц нь бие биенээсээ холддог.
Хувь заяаны тоо ба Аураг олох
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүний аура гэрлэн биеийн үндсэн өнгийг тодорхойлох арга байдаг байна . Аура гэрлэн биеийн үндсэн өнгө нь хувь заяаных нь тоогоор тодорхойлогддог байна. Эдгээр нь :

1- улаан
2- улбар шар
3- шар
4- ногоон
5- цэнхэр
6- хөх
7- нил ягаан
8- ягаан
9 - Алтан шаргал

11 -мөнгөн 22- алтан.
Хүний хувь заяны тоог олохдоо төрсөн он сар өдрөөр тооцоолдог . Жишээ нь : 1980 оны 4 -р сарын 28 -нд төрсөн хүн 1980+4+28=2012 -ыг 2+1+1+2=5 буюу аура өнгө нь ЦЭНХЭР байна. Жич : Хэрэв нийлбэр нь 11 . 22 гарах тохиолдолд хооронд нь нэмэхгүйгээр хэвээр үлдээнэ. Хүмүүсийг аурагийн өнгөөр нь дараахь байдлаар тодорхойлжээ.
Улаан : Тэргүүлэх асар их потенциалийг агуулдаг. Өмнөх зорилгодоо хүрэхдээ шаргуу , энерги сайтай , ааш араншин нь хурц , сэтгэл сайхантай . Муу тал нь бухимдуу хувиа хичээгч .
Улбар шар : Тэнцвэртэй, хамтран ажиллагч , хүнтэй эвсэг , зөн билэг сайтай , энхийг эрхэмлэгчид. Муу тал нь залхуу гутрамтгай .
Шар : Уран бүтээлч , гялалзсан оюунлаг , хурц ухаантай , нийтэч, ямар ч сэдвээр ярьж чаддаг хүмүүс байдаг. Муу тал нь худалч , ичимхий .
Ногоон : Анагаагчид эмч , энхийн үйлстэн , найдвартай хүн. Муу тал нь өөрийнхөөрөө зүтгэх , юмыг хүндээр хүлээн авах .
Цэнхэр : Олон талтай , байгалиас заяасан зан сайтай. Хөөрүү , ямар ч бэрхшээлийг тулан давах чадвартай , их үнэнч , шударга хүмүүс. Муу тал нь эхэлснээ дуусгадаггүй.
Хөх : Бусдын төлөө хариуцлага хүлээх чадвартай , өглөг буяны эзэд . Муу тал нь үгүй гэж хэлж чаддаггүй , муу хүнд ашиглагдах нь олонтой .
Нил ягаан : Оюун ухаан сэтгэл санааны төгөлдөр . Насан туршдаа сэтгэл санааны чадавхиа хөгжүүлдэг. Муу тал нь өөрийгөө бусдаас өндөрт өргөмжилдөг тул бусадтай таарамж муутай.
Ягаан : Эдийн засаг санхүүгийн амжилттай , шургуу , тавьсан зорилготой хүмүүс байдаг. Удирдагч , эрх мэдэлтэн байх нь элбэг.
Алтан шаргал / боронзон/ : Сайн үйлс бүтээгч , халамжтай, өрөвчхөн хүмүүс. Муу тал нь бусдын нөлөөнд автамтгай.
Мөнгөн : Амьдралаас тасарсан мөрөөдөгчид , уран зөгнөгчид байдаг. Агуу төлөвлөгөө зохиох авч хэрэгжүүлэх нь ховор . Хэрэв тэд юмыг бодитоор үнэлж хандаж чадвал асар их амжилтанд хүрнэ.
Алтан : Хязгааргүй . Энэ бол хамгийн хүчирхэг өнгө. Олон талын авъяастай төдийгүй бодсоноо ажил болгогсод. Амьдралынхаа сүүлчээр алдар нэрд гардаг.
Өнгөний сэтгэл судлал
Хүмүүсийн амьдралд өнгө эерэг, сөрөг, хэвийн зэрэг олон янзын нөлөө үзүүлдэг.
1. Цагаан: -Энэ өнгийг сартай холбож үздэг. Цагаан өнгөөр энх амгалан, цэвэр ариун, шулдуун шударга, сайн сайхныг билэгддэг. Цагаан өнгө хөнгөн сэрүүн мэдрэмж төрүүлнэ.
2. Улаан: - Энэ өнгийг цолмон одтой холбож үздэг. Ялалт, хүнлэг чанар, зөөлөн сэтгэлийг билэгддэг. Дулаан өнгөний нэг, биеийн тамир тэнхээг сайжруулна, хэт удаан үйлчилбэл ядраадаг.
3. Шар: - Нартай холбож үздэг. Оюун ухаан сэтгэн бодох чадвар, ээл ивээлтэй сэтгэлийг билэгддэг. Сэтгэл баяр баяслаар хөглөгдөж, халуун, дулаан, хөнгөн, шингэн, цэлгэр уужим санагдана. Цусны лугшилтыг ихэсгэж, тархины үйл ажиллагааг сайжруулна. Амьдралыг өөдрөг хүчирхэг болгоно. Бусдаас үл хамаарах хувь хүний шинжийг агуулдаг.
4. Ногоон: - Энэ өнгийг Венератай холбож үздэг. Аливаа хийсэн ажлын дараа сайн үйл бүтэхийн найдлагыг билэгддэг. Сэрүү татах мэт болохын сацуу тайтгаруулна. Нүдний дотоод даралтыг бууруулж, харааг хурц болгож, цусны эргэлтийг хэвийн байдалд оруулдаг.
5. Хөх: - Энэ өнгийг Юпитртэй холбож үздэг. Хөх тэнгэр, эцэс төгсгөлгүй мөнхрөхийг билэгддэг. Тайтгаруулах боловч уйтгар гунигт автуулна.
6. Ягаан: - Энэ өнгийг Меркуритай холбож үздэг. Уйтгар гуниг, бүүдгэр сэтгэл, эргэлзээг билэгддэг. Тамирдаж, хүнд юманд даруулсан мэт мэдрэмж төрүүлнэ.
7. Хар: - Энэ өнгийг Сатурнтай холбож үздэг. Догшин омголон сэтгэл, онгон чанар, өвчин зовлон, өлсгөлөн ядуу амьдралыг билэгддэг. Биеийн тамир тэнхээг доройтуулж хүнд нүсэр харагддаг.
8. Цэнхэр: - Цэнхэр ханатай өрөө тасалгаанд орохдоо сэрүү татах мэт болдог. Униар татсан цэнхэр өнгө нь алслагдсан мэт мэдрэмж төрүүлж тайвшруулна.
9. Улбар шар: - Сэргэлэн цовоо болгож, судасны лугшилтыг түргэсгэж улмаар халуу дүүгэх мэт сэтгэгдэл төрүүлнэ.
10. Саарал: - Хүйтэн өнгө, уйтгарлуулан дур хүслийн галыг бөхөөнө.
Эх сурвалж : reiki.mn
Бэлтгэсэн : Ж.Отгонгэрэл


1/10/2014 02:07:00 AM

1 сарын 10-ны 16 цагаас Парк Горького мөсөн талбай дээр өвлийн цэнгэг агаар,эрч хүчийг мэдэрч нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлцгээе.
Жич:Вход 100-500 руб,барьцаа 1000 руб
Студ.билет
Хөнгөн зуушаа бэлдэж ирээрэй.


Шинэвтэр мэдээнүүд
Өмнөх мэдээнүүд

Бид


Бид бол ОХУ дахь Монгол оюутан залуусын нэгдэл билээ

Эрэлттэй мэдээ

  • “Эх орны хөгжилд миний оролцоо” сэдэвт  ОХУ-дахь Монгол Орос оюутнуудын эрдэм шинжилгээ, онол-практикийн  олон улсын бага хурал
    “Эх орны хөгжилд миний оролцоо” сэдэвт ОХУ-дахь Монгол Орос оюутнуудын эрдэм шинжилгээ, онол-практикийн олон улсын бага хурал
    Монгол Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан оюутан залуусын хөгжлийг дэмжигч “Ле Мон ” клуб, Монгол улсаас ОХ...
  • Нээлттэй өдөрлөг амжилттай болж өнгөрлөө
    Нээлттэй өдөрлөг амжилттай болж өнгөрлөө
    Ле Мон клуб, Санкт-Петербург дахь Монгол оюутны холбоотой хамтран зохион байгуулсан "Монгол оюутны хөгжлийн арга барил " сэдэвт ...
  • “МОНГОЛ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АРГА БАРИЛ” нээлттэй өдөрлөг
    “МОНГОЛ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АРГА БАРИЛ” нээлттэй өдөрлөг
    “МОНГОЛ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АРГА БАРИЛ” нээлттэй өдөрлөгийн тайлан мэдээ Оюутан залуусын хөгжлийг дэмжигч “Ле Мон” клуб нь 2013 оноос ...
  • Аура буюу хүний гэрлэн бүрхүүл гэж юу вэ?
    Аура буюу хүний гэрлэн бүрхүүл гэж юу вэ?
    Хувь заяаны тоо ба Аурагаа олцгооё ! Ямар ч биетийн эргэн тойронд түүний үндсэн шинж чанарыг хадгалж, хэлбэрийг давтсан энерги мэдээллийн...
  • Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа
    Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа
    Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа Өдөрлөгийг ОХУ-д суралцаж буй Монгол залууст бусдаасаа сура...

Мэдээний төрлүүд

мэдээлэл (16) Мэдээ (15) Үйл ажиллагаа (11) Эрдэм шинжилгээний бага хурал (8) Айсуй арга хэмжээ (7) Оюутны өдөрлөг (7) чухал (6) Бусад (5) Чөлөөт индэр (5) Дэд клубүүд (4) Нөхөрлөлийн аян (4) Акустик үдэш (3) Танин мэдэхүйд (3) featured (2) Боловсрол (2) Зөвлөмж (2) Судлаачдын клуб (2) аян (2) Дээд сургуулиуд (1) Инженерүүдийн клуб (1) Оюутны хөтөч (1) Сайн үйлсийн аян (1) Сэтгэл судлалын клуб (1) Уран илтгэлийн тэмцээн (1) Хувь хүний хөгжил (1) Чөлөөт цаг (1) айсуй (1) зөвлөгөө (1) сургууль (1) танин мэдэхүй (1) эрдэм шинжилгээний хурал (1) ярилцлага (1)

Архив

  • ►  2016 (9)
    • ►  May (2)
    • ►  April (4)
    • ►  February (3)
  • ►  2015 (3)
    • ►  November (3)
  • ▼  2014 (15)
    • ▼  November (1)
      • Судлаачдын клубын уулзалт боллоо
    • ►  October (2)
      • Акустик үдэш 3
      • Дурсамжаа бүтээцгээе “Нөхөрлөлийн аян 4 ”
    • ►  June (1)
      • “Ле Мон – Нөхөрлөлийн аян 3″
    • ►  April (7)
      • "Эх орны хөгжил миний нүдээр" сэдэвт эрдэм шинжилг...
      • ЭШБХ-ын удирдамж
      • ЭШБХ
      • “Эх орны хөгжил миний нүдээр” сэдэвт эрдэм шинжилг...
      • "Эх орны хөгжил миний нүдээр" эрдэм шинжилгээний х...
      • "Эх орны хөгжил миний нүдээр" сэдэвт эрдэм шинжилг...
      • Исэллэг хүчиллэг Ле Мончууд нэг нас хүрлээ
    • ►  March (2)
      • Акустик үдэш 2
      • Мэндчилгээ
    • ►  January (2)
      • Аура буюу хүний гэрлэн бүрхүүл гэж юу вэ?
      • Мөсөн талбай дээр нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлц...
  • ►  2013 (23)
    • ►  December (23)

Сошиал ертөнцөд

  • Facebook
  • Twitter
  • Youtube

Created By Sora Templates & Blogger Templates

Дээшээ буцах