Дурсамжаа бүтээцгээе “Нөхөрлөлийн аян 4 ”


Алтан Москва хотноо сурч хөдөлмөрлөдөг Монгол охид, хөвгүүдийн мартагдашгүй дурсамжид нэгэн хуудас нэмэх үйл явдал бол “Нөхөрлөлийн аян” билээ.
Ле Мон клубээс уламжлал болгон явуулдаг Нөхөрлөлийн аян дөрөв дэхь удаагаа 2014 оны 9 сарын 28-нд Москва хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тус аяны зорилго нь Москва хотын Монгол залуусыг хооронд танилцуулах, хамтдаа нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлхэд оршдог билээ.

Энэ удаагийн Нөхөрлөлийн аян олон сонирхолтой тоглоом,өрсөлдөөнт тэмцээнээр дүүрэн болж өнгөрлөө. Өдөрлөгийн төгсгөлд амжилттай оролцон авхаалж самбаа , хурд хүчээрээ тэргүүлсэн багт Ле Мон клубээс дурсгалын зүйл гардууллаа. Мөн эрдмийн их аянд хөл тавин Москва хотноо ирсэн нэгдүгээр курсын оюутнуудыг гарын бэлгээр шагналаа.
Дөрөв дэхь удаагаа зохион байгуулагдсан тус аянд давхардсан тоогоор нийт хоёр зуун тавь гаруй оюутан, залуус оролцоод байна.
Дуу хуур, дурсамжаар дүүрэн байдаг Нөхөрлөлийн аян жил бүр улам өргөн хүрээг хамарсаар байна. Дараагийн удаа 2015 оны 6 сарын 1-нд оюутан, залуустаа олон шинэ сюрпризтэй ахин хүрэх болно.

You Might Also Like

0 сэтгэгдэл