“Эх орны хөгжилд миний оролцоо” сэдэвт ОХУ-дахь Монгол Орос оюутнуудын эрдэм шинжилгээ, онол-практикийн олон улсын бага хурал

Монгол Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан оюутан залуусын хөгжлийг дэмжигч “Ле Мон ” клуб, Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, ОХУ-дахь Монголын Залуучуудын Холбоотой хамтран “Эх орны хөгжилд миний оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээ, онол-практикийн олон улсын IV бага хурлыг амжилттай зохион байгууллаа.
Хурлын нээлтэд урилгаар Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Элчин сайдын яамны элчин зөвлөх Г.Зоригт, Элчин зөвлөх хууль зүйн яамны байнгын төлөөлөгч Цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, Элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Ц.Тунгалаг, Элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга Ц.Сайнсанаа, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн төлөөлөгчийн газрын менежер Х.Бат-Очир, “Мөнх Тэнгэр” Монгол ахан дүүсийн холбооны тэргүүн Д.Амарбаясгалан, “Үндэсний Судалгаа Шинжилгээний Их Сургууль”-ийн боловсрол хариуцсан ерөнхий захирал Тимоти Эдвард ОКоннор, сургалт хариуцсан ерөнхий захирал Петров Вадим Леонидович, олон улсын гадаад харилцааны албаны дарга Криволапов Николай Викторович, түүний туслах Боков Алексей Николаевич, Уул уурхайн сургуулийн захирал Мясков Александр Викторович, гадаад оюутан хариуцсан хэсгийн дарга Тюрина Полина Дмитриевна, түүний туслах Айрапетян Элина Цолаковна нар хүрэлцэн ирлээ.
Мөн тус хуралд урилгаар Их зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн охин Монголч эрдэмтэн хэл шинжлэлийн ШУ-ны доктор, профессор Анна Дамдиновна Цендина болон  ОХУ-ын монголч эрдэмтэд, Монголын “ Соёлын элч” эрдэмтэн, докторууд өөрсдийн судалгаа шинжилгээний ажлуудаа танилцуулан илтгэл хэлэлцүүллээ.Үүнд:
·       ОХУ-дахь Монгол улсын "Соёлын элч", монголч эрдэмтэн улс төрийн ШУ-ны доктор, профессор Железняков Александр Сергеевич “Монголын соёл иргэншил, атласын эмхтгэн боловсруулах ажлын онолын үндэслэл”
·       ОХУ-дахь Монгол улсын "Соёлын элч", монголч эрдэмтэн, түүхийн ШУ-ны дэд доктор Сабиров Рустам Тагирович  “ОХУ-ын гадаад бодлого ба Монгол улс: түүх ба өнөөгийн байдал” сэдвээр,
·       НИУ "Высшая школа экономики"-ийн Дорно дахин судлалын тэнхимийн багш түүхийн ШУ-ны дэд эрдэмтэн, доцент Сизова Александра Александровна,
·       ОХУ-дахь Монгол улсын "Соёлын элч", Улс түмний найрамдлын их сургуулийн багш, түүхийн ухааны дэд эрдэмтэн Китинов Баатр Усаевич зэрэг олон олон хүндэт зочид албан ёсоор уригдан ирж өөрсдийн судалгааны ажлын сүүлийн үеийн дэлгэрэнгүй мэдээллийг оюутан залуустаа хүргэлээ.
Уг эрдэм шинжилгээний бага хурал нь Монгол улсаас ОХУ-д суралцагчдын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд энэ удаад Монголыг сонирхон судалдаг орос оюутан залуус өөрсдийн илтгэлээрээ оролцсон нь Монгол судлалд шинэ залуу үеийг татан оролцуулж, Монгол оюутан залуустай цаашид хамтран ажиллах боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог байлаа.
Монголч эрдэмтдийн залгамж халаа болсон Оросын залуу судлаач, оюутнууд  тэртээ XIII  зууны үеийн Монголын түүх, соёлын үнэт өвөөс эхлээд өнөөгийн Монголын нийгэм эдийн засгийн байдлыг гүнзгий судалсан, өөрсдийн эрдэм шинжилгээний ажлуудаараа оролцлоо.

Монгол улсаас ОХУ-д суралцагчид болон Монголыг сонирхон судалдаг орос оюутан залуусын эрдэм шинжилгээний илтгэлүүдийн шүүн шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд: Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны элчин зөвлөх  Г.Зоригт, Сурган хүмүүжүүлэх ухааны их сургуулийн аспирант,сэтгэл зүйч, багш Б.Энхмаа, Ерөнхий цэргийн академийн сонсогч, дэд хурандаа Р.Энхболд, Москвагийн сурган хүмүүжүүлэх ухааны их сургуулийн хөгжмийн тэнхимийн аспирант Цэндийн Эрдэнэнуяа, Москвагийн барилгын их сургуулийн аспирант, багш Г.Адьяажав нар тус тус ажиллаа.
Эрдэм шинжилгээний бага хурал нь хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд 1-р шатанд нийт 28 оролцогч  илтгэлээ  ирүүлснээс шүүгчдийн комисс 2-р шатанд 9 шилдэг илтгэлийг шалгаруулсан байна.
Шалгаруулалт нь: байгаль, техникийн салбар болон нийгэм, хүмүүнлэгийн салбар гэж 2 хуваагдан шилтгүүдээ тодрууллаа.
Шүүгчдийн нэгдсэн дүнгээр:
Гран-при шагналын эзнээр “Техник шинжилгээ ашиглан Монголын хөрөнгийн бирж дэх үнэт цаасны ханшийг таамаглах боломж” гэсэн сэдвээр оролцсон ОХУ-ын батлан хамгаалах яамны харьяа цэргийн их сургуулийн 3-р курсийн сонсогч Ганхуяг овогтой Цэрэннадмид  шалгарч, диплом, дурсгалын зүйл Улаанбаатарын галт тэрэгний тийзээр шагнууллаа.
Байгаль, технийкийн салбарт:
Тэргүүн байр: “К выводу формулы скорости витания керна при бурении скважен с его гидро трансфортированием” сэдвээр Москвагийн геологи хайгуулын их сургуулийн 4-р курсийн оюутан Лхагважав овогтой Бөхцоож шалгарч диплом,  дурсгалын зүйл, мөнгөн шагнал хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн “Бие  хүний сэтгэл зүйн цогц оношилгоо” хийлгэх эрхийн бичгээр шагнагдлаа.
Дэд байр: УБЭҮ-ийн Бутлан тээвэрлэх хэсэг”-ийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийн судалгаа”гэсэн сэдвээр Үндэсний судалгаа шинжилгээний их сургуулийн магистрын 1-р курсын оюутан Батхуяг овогтой Алтансолонго амжилт байгуулж  диплом,  дурсгалын зүйл, мөнгөн шагнал, “ Direct way school of English” сургалтын төвд 50%ийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичгээр шагнагдлаа.
Гуравдугаар байр: “ Эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлууд түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр Москвагийн эрчим  хүчний их сургуулийн магистрын 1-р  курсийн оюутан Батхуяг овогтой Мандухай шалгарч диплом,  дурсгалынзүйл, мөнгөн шагнал, “ Direct way school of English” сургалтын төвд 40%ийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичгээр шагнагдлаа.
Тусгай байр: Санкт-Петербургийн Улсын  Барилга Архитектурын  Их Сургуулийн 2р курсийн оюутан С.Номин- Эрдэнэ “Экологические проблемы Монголии ” сэдэвт илтгэлээрээ шалгарч талархал,дурсгалын зүйл, , “ Direct way school of English” сургалтын төвд 30% ийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичгээр шагнагдлаа.
Нийгэм хүмүүнлэгийн салбар:
Тэргүүн байр – Улс Түмний Найрамдлын их сургуулийн 4-р курсийн оюутан Ж.Отгонгэрэл “ОХУ-д сурч байгаа Монгол болон Хятад оюутнуудын бие хүний онцлог болон соёл хоорондын дасан зохицлын харьцаан дахь хүйсийн онцлогийг харьцуулсан судалгаа”гэсэн сэдвээр амжилт байгуулж   диплом,  дурсгалын зүйл, мөнгөн шагнал, хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн “ Бие хүний сэтгэл зүйн цогц оношилгоо” хийлгэх эрхийн бичгээр шагнагдлаа.
Дэд байр- ОХУ-ын Анагаах ухааны академийн 2-р курсийн ординатор Б.Алтанзул “2015 онд Монгол улсад бүртгэгдсэн улаан бурхан өвчний дэгдэлтийн тарахаар зүйн болон эмнэл зүйн онцлог” сэдвээр шалгарч диплом,  дурсгалын зүйл, мөнгөн шагнал, “ Direct way school of English” сургалтын төвд 50%ийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичгээр шагнагдлаа.
Гуравдугаар байр: И. П. Павловын нэрэмжит Санкт – Петербургийн анагаах ухааны их сургуулийн 1-р курсийн оюутан О.Сумьяабаяр “ Эрүүл мэндийн тулгамдсан асуудал вакуум системд тулгуурласан шинэ технологи” гэсэн сэдвээр амжилт гарган диплом,  дурсгалын зүйл, мөнгөн шагнал, “ Direct way school of English” сургалтын төвд 40%ийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичгээр тус бүр шагнагдлаа.
Тусгай байр: Москвагийн сурган хүмүүжүүлэх ухааны улсын их сургуулийн 2-р курсийн оюутан Октайн Сюзанна Орос-Монголын соёлын хөгжлийн онцлогууд “(орчин үеийн харилцаа холбооны жишээн дээр) илтгэлээрээ амжилттай оролцон талархал,дурсгалын зүйл, “ Direct way school of English” сургалтын төвд 30% ийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичгээр шагнагдлаа.
Шилдэг хамт олон: “Үндэсний Судалгаа Шинжилгээний Их Сургууль” (НИТУ МИСиС)-ийн оюутан залуус Шилдэг хамт олноор шалгарч талархлаар шагнагдлаа.
Мөн өөрсдийн илтгэлээ хэлэлцүүлсэн Монголыг сонирхон судлагч орос оюутнуудын шилдэг илтгэлээр Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн  3-р курсийн оюутан Татьана Сятчихина “ Монголын эдийн засаг дахь гадны хөрөнгө оруулалтын тухай асуудлууд” сэдэвт илтгэл шалгарч талархал, МУ-д болох Монголч эрдэмтдийн зуны сургалтын эрхийн бичгээр тус тус шагнагдлаа.

Оюутан залуусын хөгжлийг дэмжин, залуу хойч үеийн эрдэм оюунд хувь нэмэр оруулхад туслан тус эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэн, хамтран ажилласан “Монголын Иргэний Агаарын Тээврийн төлөөлөгчийн газар”,“ Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн төлөөлөгчийн газар,”УБТЗ ХНН” –ийн Москва дахь төлөөлөгчийн газар,“ Direct way school of English” сургалтын төв, “МөнхТэнгэр” Монгол ахан дүүсийн холбоо ТББ, “ Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” ЭМ ЭЛ СИ Тренинг ХХК-д Монгол улсаас ОХУ-д суралцаж буй нийт  оюутан залуусын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“Ле Мон ” клубийн хэвлэл мэдээллийн алба
Москва хот
2016 оны 4 сарын 25


You Might Also Like

0 сэтгэгдэл