"Ле Мон" клуб

  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүх
    • Ажлын алба
    • Гишүүд
    • Дэд клубүүд
  • Үйл ажиллагаа
    • Эрдэм шинжилгээний бага хурал
    • Уран илтгэлийн тэмцээн
    • Оюутны өдөрлөг
    • Нөхөрлөлийн аян
    • Сайн үйлсийн аян
    • Акустик үдэш
    • Бусад
  • Мэдээлэл
    • Айсуй арга хэмжээ
    • Оюутны хөтөч
    • Боловсрол
    • Чөлөөт индэр
    • Хувь хүний хөгжил
    • Танин мэдэхүй
    • Зөвлөмж
  • Түгээмэл асуултууд
5/24/2016 03:17:00 PM

Оюунлаг залуус - “Ле Мон”-чуудын бахархал
Оюунлаг ирээдүй- Эх орны бахархал
Сүүлийн 4 жил ОХУ-д суралцаж байгаа залуучуудын дунд чөлөөт цаг, эрдэм шинжилгээ, судалгааны олон талт үйл ажиллагааг тасралтгүй амжилттай зохион байгуулсаар ирсэн “Ле Мон” клубын 2016 оны хамгийн сүүлийн оюуны хурд хүч, авхаалж самбаа, тэдний хөгжилд зориулсан үйл ажиллагааны отгон нэгэн арга хэмжээ нь “Ухаанаа уралдуулцгаая” тэмцээн байлаа. Тус тэмцээн нь 2016 оны 5 дугаар сарын 22-нд Москвагийн сурган хүмүүжүүлэх улсын их сургуулийн сурган, сэтгэл судлалын факультет дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Жил бүрийн эрдэм шинжилгээ онол практикийн бага хурлаар эрдэм шинжилгээний илтгэл биш, зохион бичлэг, эссе, уран илтгэлийн түвшинд бичигдсан материалуудтай олон суралцагч оролцох хүсэлтэй илэрхийлдэг ч хурлын шаардлагыг хангахгүй байна гэдгээр буцаагддаг байсан. Энэ байдлыг харгалзан үзэж 2015 оны 3 дугаар сард анх удаа Б.Номингийн санаачлагаар уран илтгэлийн тэмцээнийг зохион байгуулж байсан ба энэ удаад уг арга хэмжээг илүү өргөтгөн суралцагчдын хэл яриа, сэтгэхүйн хөгжил, ой тогтоолтыг шалгасан даалгавруудыг нэмэн “Ухаанаа уралдуулцгаая” нэртэйгээр зохион байгууллаа.
Тэмцээний зорилго нь залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, тэдний багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцон хамтран хөгжих боломжийг олгох, залууст тулгамдаж буй асуудлыг дэвшүүлэн тавьж, шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэх, олон нийтэд түгээх явдал юм. Тус үйл ажиллагааг албан ёсоор “Мөнх тэнгэр” монгол ахан дүүсийн холбоо ТББ –н тэргүүн Д. Амарбаясгалан ивээн тэтгэлээ.
Дашрамд хэлэхэд “Мөнх тэнгэр” монгол ахан дүүсийн холбоо ТББ нь Монгол оюутан залуусын оюуны хөгжилд бодит хувь нэмэрээ оруулан санхүүгийн тусламж үзүүлэн хамтран ажилладагт нийт “Ле Мон”-чуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Алдсанаасаа сургамж авч, ахин дэвшихийн төлөө хамтдаа байж чаддаг зохион байгуулах багийн бүх гишүүдэдээ талархлаа илэрхийлье /Г. Билгүүн, Б. Хулан, Л. Долгормаа, Ж. Отгонгэрэл, Б. Мөнхсайхан, О. Сундуйжав, Н. Баттөмөр, Б. Энхмаа/.
Бид суралцаж буй мэргэжил, хийж буй үйл ажиллагаагаа сайжруулан ажиллахыг хичээдгийн үлгэрийг өнөөдрийн тэмцээнийг хөтлөн явуулсан Б. Хулангаасаа харж болохоор байлаа. Тэрээр аргагүй л ирээдүйн сэтгүүлч хүн гэдгээрээ бүгдийг манлайлан зохион байгуулж, хором ч алдалгүй үйл ажиллагаагаа хөтлөн явуулж байсан нь үнэхээр бахархмаар санагдлаа.
Тус тэмцээний үнэ цэнийг нэмэгдүүлэх үүднээс 16 жилийн туршлагатай илтгэлийн их мастер Константин Маномуж уригдан оролцож, залууст илтгэх ур чадварын тухай товч тодорхой, оновчтой мэдээлэлийг хүргэсэн бөгөөд түүний хэлснийг манай залуус ч маш чадварлагаар ашиглан бусдын өмнө өөрийгөө илэрхийлэх, сонсогчдын анхаарлыг татаж, өөрсдийн ярианы үнэ цэнэ, ач холбогдлыг бүрэн илэрхийлж байсан нь монгол залуус аливаад дасан зохицох чадвартай, мэдлэгийг ч чадвар болгон богино хугацаанд өөрийн болгон хэрэгжүүлж байсан нь бахархалтай байлаа.

Тэмцээн нь гурван үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд багууд “Эссэ” бичлэгийн төрлөөр, хоёрдугаар шатанд сэтгэхүйн хөгжил, ой тогтоолтын чадварыг шалгах даалгавар байсан ба залуус маань яахын аргагүй задгай сэтгэлгээтэй монголчуудын үр сад гэдгээ батлан тус даалгавруудыг маш амжилттай гүйцэтгэж байв. Жишээ нь: утгын зөрөөтэй, том жижиг үсгээр бичигдсэн 60 үгнээс 50-55-г богино хугацаанд тогтоож оюуны чадвар маш өндөр гэдгээ бас ахин харууллаа. Мөн сэтгэхүйн бодлогуудыг ч маш амжилттай гүйцэтгэж байсан юм.
Тэмцээнд нийт 5 баг 3 гишүүдийн бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд нэг сургуульд суралцагчдаас гадна өөр өөр сургуульд суралцдаг оюутнууд баг үүсгэн оролцсон нь содон байлаа.Шүүгчдийн нэгдсэн дүнгээр:
Тэргүүн байр: Москвагийн санхүүгийн их сургуулийн “Хадаан” баг /С. Дашзэвэг, П. Дэлгэрэх, Б. Хулан/ ,
Дэд байр: Тимирязевийн нэрэмжит ХААИС /Оюунзаяа/, Москвагийн эдийн засаг статистикийн дээд сургууль /Баярцэцэг/, /Тэнгис/ нар “UNIQUE” баг, Гутгаар байранд Цэргийн их сургуулийн “Соёмбо” баг /Эрдэнэбат, Г. Цэрэннадмид, Хишигсүрэн/ нар орлоо.
Тэмцээний шүүгчдийн багийн бүрэлдэхүүнд: “Мөнх тэнгэр” монгол ахан дүүсийн холбоо ТББ –н тэргүүн Д. Амарбаясгалан, ХЗХ-ийн хэрэглээний хэд шинжлэлийн секторын ЭША, улс түмний найрамдлын их сургуулийн аспирант Г. Өнөржаргал, Москвагийн сурган хүмүүжүүлэх улсын их сургуулийн аспирант сэтгэл зүйч, багш Б. Энхмаа нар тус оролцон тэмцээнийг шүүн явууллаа.
Хүний нутаг гүний хошуунд их жанжин Д. Сүхбаатарын хэлсэн “Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно” гэдгийг уриа болгон ихийг сурч, мэдлэг чадвартай, байгаагаа сайжруулан далайцтай сэтгэж, жижгийг алгасахгүйгээр хөгжлийн оргилд хүрэх хүсэлтэй залуус мөн ч олон байна даа. Юу санасан есөн хүсэл тань биелэх болтугай.

5/02/2016 01:32:00 PM

Монгол Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан оюутан залуусын хөгжлийг дэмжигч “Ле Мон ” клуб, Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, ОХУ-дахь Монголын Залуучуудын Холбоотой хамтран “Эх орны хөгжилд миний оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээ, онол-практикийн олон улсын IV бага хурлыг амжилттай зохион байгууллаа.
Хурлын нээлтэд урилгаар Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Элчин сайдын яамны элчин зөвлөх Г.Зоригт, Элчин зөвлөх хууль зүйн яамны байнгын төлөөлөгч Цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, Элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Ц.Тунгалаг, Элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга Ц.Сайнсанаа, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн төлөөлөгчийн газрын менежер Х.Бат-Очир, “Мөнх Тэнгэр” Монгол ахан дүүсийн холбооны тэргүүн Д.Амарбаясгалан, “Үндэсний Судалгаа Шинжилгээний Их Сургууль”-ийн боловсрол хариуцсан ерөнхий захирал Тимоти Эдвард О’Коннор, сургалт хариуцсан ерөнхий захирал Петров Вадим Леонидович, олон улсын гадаад харилцааны албаны дарга Криволапов Николай Викторович, түүний туслах Боков Алексей Николаевич, Уул уурхайн сургуулийн захирал Мясков Александр Викторович, гадаад оюутан хариуцсан хэсгийн дарга Тюрина Полина Дмитриевна, түүний туслах Айрапетян Элина Цолаковна нар хүрэлцэн ирлээ.
Мөн тус хуралд урилгаар Их зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн охин Монголч эрдэмтэн хэл шинжлэлийн ШУ-ны доктор, профессор Анна Дамдиновна Цендина болон  ОХУ-ын монголч эрдэмтэд, Монголын “ Соёлын элч” эрдэмтэн, докторууд өөрсдийн судалгаа шинжилгээний ажлуудаа танилцуулан илтгэл хэлэлцүүллээ.Үүнд:
·       ОХУ-дахь Монгол улсын "Соёлын элч", монголч эрдэмтэн улс төрийн ШУ-ны доктор, профессор Железняков Александр Сергеевич “Монголын соёл иргэншил, атласын эмхтгэн боловсруулах ажлын онолын үндэслэл”
·       ОХУ-дахь Монгол улсын "Соёлын элч", монголч эрдэмтэн, түүхийн ШУ-ны дэд доктор Сабиров Рустам Тагирович  “ОХУ-ын гадаад бодлого ба Монгол улс: түүх ба өнөөгийн байдал” сэдвээр,
·       НИУ "Высшая школа экономики"-ийн Дорно дахин судлалын тэнхимийн багш түүхийн ШУ-ны дэд эрдэмтэн, доцент Сизова Александра Александровна,
·       ОХУ-дахь Монгол улсын "Соёлын элч", Улс түмний найрамдлын их сургуулийн багш, түүхийн ухааны дэд эрдэмтэн Китинов Баатр Усаевич зэрэг олон олон хүндэт зочид албан ёсоор уригдан ирж өөрсдийн судалгааны ажлын сүүлийн үеийн дэлгэрэнгүй мэдээллийг оюутан залуустаа хүргэлээ.
Уг эрдэм шинжилгээний бага хурал нь Монгол улсаас ОХУ-д суралцагчдын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд энэ удаад Монголыг сонирхон судалдаг орос оюутан залуус өөрсдийн илтгэлээрээ оролцсон нь Монгол судлалд шинэ залуу үеийг татан оролцуулж, Монгол оюутан залуустай цаашид хамтран ажиллах боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог байлаа.
Монголч эрдэмтдийн залгамж халаа болсон Оросын залуу судлаач, оюутнууд  тэртээ XIII  зууны үеийн Монголын түүх, соёлын үнэт өвөөс эхлээд өнөөгийн Монголын нийгэм эдийн засгийн байдлыг гүнзгий судалсан, өөрсдийн эрдэм шинжилгээний ажлуудаараа оролцлоо.

Монгол улсаас ОХУ-д суралцагчид болон Монголыг сонирхон судалдаг орос оюутан залуусын эрдэм шинжилгээний илтгэлүүдийн шүүн шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд: Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны элчин зөвлөх  Г.Зоригт, Сурган хүмүүжүүлэх ухааны их сургуулийн аспирант,сэтгэл зүйч, багш Б.Энхмаа, Ерөнхий цэргийн академийн сонсогч, дэд хурандаа Р.Энхболд, Москвагийн сурган хүмүүжүүлэх ухааны их сургуулийн хөгжмийн тэнхимийн аспирант Цэндийн Эрдэнэнуяа, Москвагийн барилгын их сургуулийн аспирант, багш Г.Адьяажав нар тус тус ажиллаа.
Эрдэм шинжилгээний бага хурал нь хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд 1-р шатанд нийт 28 оролцогч  илтгэлээ  ирүүлснээс шүүгчдийн комисс 2-р шатанд 9 шилдэг илтгэлийг шалгаруулсан байна.
Шалгаруулалт нь: байгаль, техникийн салбар болон нийгэм, хүмүүнлэгийн салбар гэж 2 хуваагдан шилтгүүдээ тодрууллаа.
Шүүгчдийн нэгдсэн дүнгээр:
Гран-при шагналын эзнээр “Техник шинжилгээ ашиглан Монголын хөрөнгийн бирж дэх үнэт цаасны ханшийг таамаглах боломж” гэсэн сэдвээр оролцсон ОХУ-ын батлан хамгаалах яамны харьяа цэргийн их сургуулийн 3-р курсийн сонсогч Ганхуяг овогтой Цэрэннадмид  шалгарч, диплом, дурсгалын зүйл Улаанбаатарын галт тэрэгний тийзээр шагнууллаа.
Байгаль, технийкийн салбарт:
Тэргүүн байр: “К выводу формулы скорости витания керна при бурении скважен с его гидро трансфортированием” сэдвээр Москвагийн геологи хайгуулын их сургуулийн 4-р курсийн оюутан Лхагважав овогтой Бөхцоож шалгарч диплом,  дурсгалын зүйл, мөнгөн шагнал хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн “Бие  хүний сэтгэл зүйн цогц оношилгоо” хийлгэх эрхийн бичгээр шагнагдлаа.
Дэд байр: “УБЭҮ-ийн Бутлан тээвэрлэх хэсэг”-ийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийн судалгаа”гэсэн сэдвээр Үндэсний судалгаа шинжилгээний их сургуулийн магистрын 1-р курсын оюутан Батхуяг овогтой Алтансолонго амжилт байгуулж  диплом,  дурсгалын зүйл, мөнгөн шагнал, “ Direct way school of English” сургалтын төвд 50%ийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичгээр шагнагдлаа.
Гуравдугаар байр: “ Эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлууд түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр Москвагийн эрчим  хүчний их сургуулийн магистрын 1-р  курсийн оюутан Батхуяг овогтой Мандухай шалгарч диплом,  дурсгалынзүйл, мөнгөн шагнал, “ Direct way school of English” сургалтын төвд 40%ийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичгээр шагнагдлаа.
Тусгай байр: Санкт-Петербургийн Улсын  Барилга Архитектурын  Их Сургуулийн 2р курсийн оюутан С.Номин- Эрдэнэ “Экологические проблемы Монголии ” сэдэвт илтгэлээрээ шалгарч талархал,дурсгалын зүйл, , “ Direct way school of English” сургалтын төвд 30% ийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичгээр шагнагдлаа.
Нийгэм хүмүүнлэгийн салбар:
Тэргүүн байр – Улс Түмний Найрамдлын их сургуулийн 4-р курсийн оюутан Ж.Отгонгэрэл “ОХУ-д сурч байгаа Монгол болон Хятад оюутнуудын бие хүний онцлог болон соёл хоорондын дасан зохицлын харьцаан дахь хүйсийн онцлогийг харьцуулсан судалгаа”гэсэн сэдвээр амжилт байгуулж   диплом,  дурсгалын зүйл, мөнгөн шагнал, хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн “ Бие хүний сэтгэл зүйн цогц оношилгоо” хийлгэх эрхийн бичгээр шагнагдлаа.
Дэд байр- ОХУ-ын Анагаах ухааны академийн 2-р курсийн ординатор Б.Алтанзул “2015 онд Монгол улсад бүртгэгдсэн улаан бурхан өвчний дэгдэлтийн тарахаар зүйн болон эмнэл зүйн онцлог” сэдвээр шалгарч диплом,  дурсгалын зүйл, мөнгөн шагнал, “ Direct way school of English” сургалтын төвд 50%ийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичгээр шагнагдлаа.
Гуравдугаар байр: И. П. Павловын нэрэмжит Санкт – Петербургийн анагаах ухааны их сургуулийн 1-р курсийн оюутан О.Сумьяабаяр “ Эрүүл мэндийн тулгамдсан асуудал вакуум системд тулгуурласан шинэ технологи” гэсэн сэдвээр амжилт гарган диплом,  дурсгалын зүйл, мөнгөн шагнал, “ Direct way school of English” сургалтын төвд 40%ийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичгээр тус бүр шагнагдлаа.
Тусгай байр: Москвагийн сурган хүмүүжүүлэх ухааны улсын их сургуулийн 2-р курсийн оюутан Октайн Сюзанна “Орос-Монголын соёлын хөгжлийн онцлогууд “(орчин үеийн харилцаа холбооны жишээн дээр) илтгэлээрээ амжилттай оролцон талархал,дурсгалын зүйл, “ Direct way school of English” сургалтын төвд 30% ийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичгээр шагнагдлаа.
Шилдэг хамт олон: “Үндэсний Судалгаа Шинжилгээний Их Сургууль” (НИТУ МИСиС)-ийн оюутан залуус Шилдэг хамт олноор шалгарч талархлаар шагнагдлаа.
Мөн өөрсдийн илтгэлээ хэлэлцүүлсэн Монголыг сонирхон судлагч орос оюутнуудын шилдэг илтгэлээр Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн  3-р курсийн оюутан Татьана Сятчихина “ Монголын эдийн засаг дахь гадны хөрөнгө оруулалтын тухай асуудлууд” сэдэвт илтгэл шалгарч талархал, МУ-д болох Монголч эрдэмтдийн зуны сургалтын эрхийн бичгээр тус тус шагнагдлаа.

Оюутан залуусын хөгжлийг дэмжин, залуу хойч үеийн эрдэм оюунд хувь нэмэр оруулхад туслан тус эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэн, хамтран ажилласан “Монголын Иргэний Агаарын Тээврийн төлөөлөгчийн газар”,“ Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн төлөөлөгчийн газар,”УБТЗ ХНН” –ийн Москва дахь төлөөлөгчийн газар,“ Direct way school of English” сургалтын төв, “МөнхТэнгэр” Монгол ахан дүүсийн холбоо ТББ, “ Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн” ЭМ ЭЛ СИ Тренинг ХХК-д Монгол улсаас ОХУ-д суралцаж буй нийт  оюутан залуусын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“Ле Мон ” клубийн хэвлэл мэдээллийн алба
Москва хот
2016 оны 4 сарын 25


Шинэвтэр мэдээнүүд
Өмнөх мэдээнүүд

Бид


Бид бол ОХУ дахь Монгол оюутан залуусын нэгдэл билээ

Эрэлттэй мэдээ

  • “Эх орны хөгжилд миний оролцоо” сэдэвт  ОХУ-дахь Монгол Орос оюутнуудын эрдэм шинжилгээ, онол-практикийн  олон улсын бага хурал
    “Эх орны хөгжилд миний оролцоо” сэдэвт ОХУ-дахь Монгол Орос оюутнуудын эрдэм шинжилгээ, онол-практикийн олон улсын бага хурал
    Монгол Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан оюутан залуусын хөгжлийг дэмжигч “Ле Мон ” клуб, Монгол улсаас ОХ...
  • Нээлттэй өдөрлөг амжилттай болж өнгөрлөө
    Нээлттэй өдөрлөг амжилттай болж өнгөрлөө
    Ле Мон клуб, Санкт-Петербург дахь Монгол оюутны холбоотой хамтран зохион байгуулсан "Монгол оюутны хөгжлийн арга барил " сэдэвт ...
  • “МОНГОЛ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АРГА БАРИЛ” нээлттэй өдөрлөг
    “МОНГОЛ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АРГА БАРИЛ” нээлттэй өдөрлөг
    “МОНГОЛ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АРГА БАРИЛ” нээлттэй өдөрлөгийн тайлан мэдээ Оюутан залуусын хөгжлийг дэмжигч “Ле Мон” клуб нь 2013 оноос ...
  • Аура буюу хүний гэрлэн бүрхүүл гэж юу вэ?
    Аура буюу хүний гэрлэн бүрхүүл гэж юу вэ?
    Хувь заяаны тоо ба Аурагаа олцгооё ! Ямар ч биетийн эргэн тойронд түүний үндсэн шинж чанарыг хадгалж, хэлбэрийг давтсан энерги мэдээллийн...
  • Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа
    Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа
    Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа Өдөрлөгийг ОХУ-д суралцаж буй Монгол залууст бусдаасаа сура...

Мэдээний төрлүүд

мэдээлэл (16) Мэдээ (15) Үйл ажиллагаа (11) Эрдэм шинжилгээний бага хурал (8) Айсуй арга хэмжээ (7) Оюутны өдөрлөг (7) чухал (6) Бусад (5) Чөлөөт индэр (5) Дэд клубүүд (4) Нөхөрлөлийн аян (4) Акустик үдэш (3) Танин мэдэхүйд (3) featured (2) Боловсрол (2) Зөвлөмж (2) Судлаачдын клуб (2) аян (2) Дээд сургуулиуд (1) Инженерүүдийн клуб (1) Оюутны хөтөч (1) Сайн үйлсийн аян (1) Сэтгэл судлалын клуб (1) Уран илтгэлийн тэмцээн (1) Хувь хүний хөгжил (1) Чөлөөт цаг (1) айсуй (1) зөвлөгөө (1) сургууль (1) танин мэдэхүй (1) эрдэм шинжилгээний хурал (1) ярилцлага (1)

Архив

  • ▼  2016 (9)
    • ▼  May (2)
      • “Ухаанаа уралдуулцгаая” тэмцээн
      • “Эх орны хөгжилд миний оролцоо” сэдэвт ОХУ-дахь М...
    • ►  April (4)
    • ►  February (3)
  • ►  2015 (3)
    • ►  November (3)
  • ►  2014 (15)
    • ►  November (1)
    • ►  October (2)
    • ►  June (1)
    • ►  April (7)
    • ►  March (2)
    • ►  January (2)
  • ►  2013 (23)
    • ►  December (23)

Сошиал ертөнцөд

  • Facebook
  • Twitter
  • Youtube

Created By Sora Templates & Blogger Templates

Дээшээ буцах