"Ле Мон" клуб

  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүх
    • Ажлын алба
    • Гишүүд
    • Дэд клубүүд
  • Үйл ажиллагаа
    • Эрдэм шинжилгээний бага хурал
    • Уран илтгэлийн тэмцээн
    • Оюутны өдөрлөг
    • Нөхөрлөлийн аян
    • Сайн үйлсийн аян
    • Акустик үдэш
    • Бусад
  • Мэдээлэл
    • Айсуй арга хэмжээ
    • Оюутны хөтөч
    • Боловсрол
    • Чөлөөт индэр
    • Хувь хүний хөгжил
    • Танин мэдэхүй
    • Зөвлөмж
  • Түгээмэл асуултууд
11/26/2015 09:08:00 AM


“МОНГОЛ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АРГА БАРИЛ”
нээлттэй өдөрлөгийн тайлан мэдээ

Оюутан залуусын хөгжлийг дэмжигч “Ле Мон” клуб нь 2013 оноос хойш жил бүр “Монгол оюутны хөгжлийн арга барил” нээлттэй өдөрлөгийг ОХУ-д суралцаж буй Монгол залууст бусдаасаа суралцах, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг бөгөөд 2015 оны 11 сарын 14-нд  Үндэсний судалгаа шинжилгээний их сургуулийн лекцийн танхимд амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгийг “Ле Мон” клубийн тэргүүн Г.Билгүүн нээж үг хэлснээр өдөрлөгийн үйл ажиллагааг эхлүүлсний дараа Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Гуравдугаар нарийн бичгийн дарга Ц.Сайнсанаа оюутан залуустаа хандан үг хэллээ. Тэрээр: “Харь оронд суралцаж буй Монгол суралцагчид өөрсдийн хичээл сурлагадаа хичээнгүйлэн зүтгэж, эх орныхоо нэрийг өндөрт гарган, эцэг өвгөдийнхөө түүхийг дээдлэн, өнөө цагийн бахархлыг өөрсдийн гараар бүтээх хэрэгтэй” гэж захиж хэллээ.
Энэ өдөр Москва хотод суралцаж буй Монгол аспирантууд хүрэлцэн ирж оюутнуудад өөрсдийн мэдлэгээсээ хуваалцаж, туршлага солилцохоор дараах илтгэгчид илтгэлээ хэлэлцүүлсэн юм. Үүнд:
- Москвагийн хэвлэлийн их сургуулийн аспирант О.Чинбаяр, “Зөв сонголт-Амжилтын гараа” сэдвээр мэргэжилдээ үнэнч байхыг уриалж,
- Үндэсний судалгаа шинжилгээний их сургуулийн аспирант Ж.Эрдэнэзул, “Албан хэрэг хөтлөлт ба баримтжуулалт” сэдвээр албан бичиг зөв бичих нь чухал болохыг,
-Улс түмний найрамдлын их сургуулийн аспирант Д.Алтангэрэл, “Сурах арга барил” сэдвээр хүнийг чимдэг зүйл бол боловсрол учраас сурж байгаа мэргэжлээ төгс сайн сурах ёстойг,
- Пироговын нэрэмжит ОХУ-ын анагаах ухааны их үндэсний их сургуулийн ординат, их эмч З.Сонор, “Эрүүл зөв амьдралын үндэс” сэдвээр өглөөний цай хүний биед хэрхэн сайн нөлөөлөхийг,
- Москвагийн сурган хүмүүжүүлэх ухааны улсын их сургуулийн аспирант, сэтгэл зүйч багш Б.Энхмаа, “Сурах арга барил миний зэвсэг” сэдвээр өөрийн гэсэн сурах арга барилыг хэрхэн өөртөө бий болгож болох зэрэг өөр өөрийн гэсэн онцлогтой илтгэлүүд байлаа.
 Мөн Москва хотод суралцагчиддаа зориулж их эмч З.Сонор эрүүл мэндийн тусламж үзүүлж болох эмч нарын баг бүрдсэн тухай, аспирант Ж.Эрдэнэзул албан хэрэг хөтлөлтийн үнэгүй сургалтыг Ле Мон клубтэй хамтран зохион байгуулах талаар сайхан мэдээг дуулгасан юм. Өдөрлөгийн төгсгөлд Бауманы нэрэмжит Москвагийн техникийн их сургуулийн 3-р курсын оюутан Н.Баттөмөр хамт суралцагсдадаа хандаж өөрийн туршлагаасаа хуваалцсаны дараа нийтийн дурсгалын зураг авахуулсанаар өндөрлөлөө.

Мэдээ бэлтгэсэн: Ле Мон клубийн Хэвлэл мэдээллийн алба

Холбоо барих: +7 999-988-05-00, +7 916-432-00-97
Facebook хуудас: Lemonclubmgl.
Email хаяг: Lemonklub@gmail.com

 









11/16/2015 11:06:00 AM


Ле Мон клуб, Санкт-Петербург дахь Монгол оюутны холбоотой хамтран зохион байгуулсан "Монгол оюутны хөгжлийн арга барил " сэдэвт нээлттэй өдөрлөг 2013 оны 12 сарын 14-ны өдөр Санкт-Петербург хотноо амжилттай болж өндөрлөлөө. Хамтран зохион байгуулж, биднийг найрсагаар угтсан оюутан залуус та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.


11/16/2015 10:13:00 AM


2015 оны 4 сарын 11д Оюутан залуусын хөгжлийг дэмжигч залуусын сайн дурын нэгдэл “Ле Мон” клубээс санаачлан, Монгол улсаас ОХУд суугаа ЭСЯ-тай хамтран Москва хотноо анх удаагаа “Ирсэн шувуу буцдаг.Буцахдаа...” сэдэвт Уран илтгэлийнн анхдугаар тэмцээнийг амжилттай зохион явуулж өндөрлөлөө.

Тэмцээн хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд залуус маань эхний шатанд “Ирсэн шувуу буцдаг.Буцахдаа...” сэдвийн хүрээнд өөрсдийн илтгэлээ танилцуулсан бол хоёрдугаар шатанд өөрсдийн сугалсан сэдвийн дагуу илтгэлээ танилцуулж шүүгчдийн нэгдсэн дүнгээр:
Тэргүүн байр- Улс Түмний Найрамдлын их сургуулийн 4р курсын оюутан Ч.Хишигмаа эзлэж Өргөмжлөл, Цом, мөнгөн шагнал /3000 рубль/ Монголын Лектор Төвийн «Реторик» сургалтын 100% эрхийн бичигээр 
Дэд байр- Улс Түмний Найрамдлын их сургуулийн 3р курсын оюутан Ж.Отгонгэрэл өргөмжлөл, мөнгөн шагнал /2000 рубль/ , Монголын Лектор Төвийн «Реторик» сургалтын 100% эрхийн бичиг,МИАТ ХК ийн гарын бэлэг 
Гуравдугаар байр- Улс Түмний Найрамдлын их сургуулийн 2р курсын Э.Мандухай өргөмжлөл, мөнгөн шагнал /1500 рубль/ УБТЗ ХНН ийн гарын бэлэгээр тус тус шагнагдлаа.
Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд: Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны зөвлөх Б. Болдбаатар, 3-р нарийн бичгийн дарга Ц. Сайнсанаа, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор С. Бат –Эрдэнэ нар байлаа.

Шинэвтэр мэдээнүүд
Өмнөх мэдээнүүд

Бид


Бид бол ОХУ дахь Монгол оюутан залуусын нэгдэл билээ

Эрэлттэй мэдээ

  • “Эх орны хөгжилд миний оролцоо” сэдэвт  ОХУ-дахь Монгол Орос оюутнуудын эрдэм шинжилгээ, онол-практикийн  олон улсын бага хурал
    “Эх орны хөгжилд миний оролцоо” сэдэвт ОХУ-дахь Монгол Орос оюутнуудын эрдэм шинжилгээ, онол-практикийн олон улсын бага хурал
    Монгол Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан оюутан залуусын хөгжлийг дэмжигч “Ле Мон ” клуб, Монгол улсаас ОХ...
  • Нээлттэй өдөрлөг амжилттай болж өнгөрлөө
    Нээлттэй өдөрлөг амжилттай болж өнгөрлөө
    Ле Мон клуб, Санкт-Петербург дахь Монгол оюутны холбоотой хамтран зохион байгуулсан "Монгол оюутны хөгжлийн арга барил " сэдэвт ...
  • “МОНГОЛ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АРГА БАРИЛ” нээлттэй өдөрлөг
    “МОНГОЛ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АРГА БАРИЛ” нээлттэй өдөрлөг
    “МОНГОЛ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АРГА БАРИЛ” нээлттэй өдөрлөгийн тайлан мэдээ Оюутан залуусын хөгжлийг дэмжигч “Ле Мон” клуб нь 2013 оноос ...
  • Аура буюу хүний гэрлэн бүрхүүл гэж юу вэ?
    Аура буюу хүний гэрлэн бүрхүүл гэж юу вэ?
    Хувь заяаны тоо ба Аурагаа олцгооё ! Ямар ч биетийн эргэн тойронд түүний үндсэн шинж чанарыг хадгалж, хэлбэрийг давтсан энерги мэдээллийн...
  • Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа
    Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа
    Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа Өдөрлөгийг ОХУ-д суралцаж буй Монгол залууст бусдаасаа сура...

Мэдээний төрлүүд

мэдээлэл (16) Мэдээ (15) Үйл ажиллагаа (11) Эрдэм шинжилгээний бага хурал (8) Айсуй арга хэмжээ (7) Оюутны өдөрлөг (7) чухал (6) Бусад (5) Чөлөөт индэр (5) Дэд клубүүд (4) Нөхөрлөлийн аян (4) Акустик үдэш (3) Танин мэдэхүйд (3) featured (2) Боловсрол (2) Зөвлөмж (2) Судлаачдын клуб (2) аян (2) Дээд сургуулиуд (1) Инженерүүдийн клуб (1) Оюутны хөтөч (1) Сайн үйлсийн аян (1) Сэтгэл судлалын клуб (1) Уран илтгэлийн тэмцээн (1) Хувь хүний хөгжил (1) Чөлөөт цаг (1) айсуй (1) зөвлөгөө (1) сургууль (1) танин мэдэхүй (1) эрдэм шинжилгээний хурал (1) ярилцлага (1)

Архив

  • ►  2016 (9)
    • ►  May (2)
    • ►  April (4)
    • ►  February (3)
  • ▼  2015 (3)
    • ▼  November (3)
      • “МОНГОЛ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АРГА БАРИЛ” нээлттэй өдөрлөг
      • Нээлттэй өдөрлөг амжилттай болж өнгөрлөө
      • Уран илтгэлийн анхдугаар тэмцээн
  • ►  2014 (15)
    • ►  November (1)
    • ►  October (2)
    • ►  June (1)
    • ►  April (7)
    • ►  March (2)
    • ►  January (2)
  • ►  2013 (23)
    • ►  December (23)

Сошиал ертөнцөд

  • Facebook
  • Twitter
  • Youtube

Created By Sora Templates & Blogger Templates

Дээшээ буцах