Уран илтгэлийн тэмцээн
Уран илтгэлийн анхдугаар тэмцээн
2015 оны 4 сарын 11д Оюутан залуусын хөгжлийг дэмжигч залуусын сайн дурын нэгдэл “Ле Мон” клубээс санаачлан, Монгол улсаас ОХУд суугаа ЭСЯ-тай хамтран Москва хотноо анх удаагаа “Ирсэн шувуу буцдаг.Буцахдаа...” сэдэвт Уран илтгэлийнн анхдугаар тэмцээнийг амжилттай зохион явуулж өндөрлөлөө.
Тэмцээн хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд залуус маань эхний шатанд “Ирсэн шувуу буцдаг.Буцахдаа...” сэдвийн хүрээнд өөрсдийн илтгэлээ танилцуулсан бол хоёрдугаар шатанд өөрсдийн сугалсан сэдвийн дагуу илтгэлээ танилцуулж шүүгчдийн нэгдсэн дүнгээр:
Тэргүүн байр- Улс Түмний Найрамдлын их сургуулийн 4р курсын оюутан Ч.Хишигмаа эзлэж Өргөмжлөл, Цом, мөнгөн шагнал /3000 рубль/ Монголын Лектор Төвийн «Реторик» сургалтын 100% эрхийн бичигээр
Дэд байр- Улс Түмний Найрамдлын их сургуулийн 3р курсын оюутан Ж.Отгонгэрэл өргөмжлөл, мөнгөн шагнал /2000 рубль/ , Монголын Лектор Төвийн «Реторик» сургалтын 100% эрхийн бичиг,МИАТ ХК ийн гарын бэлэг
Гуравдугаар байр- Улс Түмний Найрамдлын их сургуулийн 2р курсын Э.Мандухай өргөмжлөл, мөнгөн шагнал /1500 рубль/ УБТЗ ХНН ийн гарын бэлэгээр тус тус шагнагдлаа.
Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд: Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны зөвлөх Б. Болдбаатар, 3-р нарийн бичгийн дарга Ц. Сайнсанаа, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор С. Бат –Эрдэнэ нар байлаа.
0 сэтгэгдэл