Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, оюутан залуусын хөгжлийг дэмжигч “Ле Мон” клуб, МОХ-ноос хамтран “Эх орны хөгжил миний нүдээр” эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурлыг 2014 оны 4 дүгээр сарын 26-нд Москва хотын сурган хүмүүжүүлэх их сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлыг нээн Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Самдангийн Банзрагч, Москва хотын сурган хүмүүжүүлэх их сургуулийн багш, СХУ-ны доктор /Sс. D/, профессор Л. С. Подымова нар үг хэлэв. Г.В. Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн эдийн ухааны доктор /Sс. D/, профессор И.М. Потравный мөн ОХУ-ын Онц байдлын яамны харъяа Иргэний хамгаалалтын Академийн сонсогч, хошууч Б. Ганхүү нар урилгаар оролцон сонирхолтой илтгэл танилцуулав.
Уг хуралд ОХУ-ын Москва, Липецк, Томск, Белгород, Донын Ростов, Новомосковск зэрэг хотуудаас нийт 30 гаруй залуусын илтгэл хэлэлцүүлснээс Москва хотын сурган хүмүүжүүлэх их сургуулийн оюутан Г. Хулан “Монгол оюутны ажил хойшлуулалт” сэдэвт илтгэлээр нэгдүгээр байр, Москвагийн зам харилцааны их сургуулийн магистр, Б. Мөнх-Оргил “УБТЗ ХНН-н Зүтгүүрийн Аж Ахуйн хөгжил, түүний чиг хандлага” сэдэвт илтгэлээр хоёрдугаар байр, Улс түмний найрамдлын их сургуулийн оюутан Ч.Номин “Агаарын бохирдол ба вермикулит” сэдэвт илтгэлээр гуравдугаар байр эзлэв. Мөн “Ле мон” клубын нэрэмжит шагнал – “Монголд байгалийн хийг хөдөлгүүрийн түлшинд ашиглах боломж ” сэдэвт илтгэлээр Губкины нэрэмжит Оросын нефть, хийн улсын их сургуулийн магистр Ц. Дэлгэрмаа, “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гийн нэрэмжит шагналыг “Соёлыг нь сурах уу? хэлийг нь сурах уу?” сэдэвт илтгэлээр Липецк хотын багшийн их сургуулийн оюутан Б. Нарангэрэл, Монголын лектор төвийн нэрэмжит шагналыг Губкины нэрэмжит Оросын нефть, хийн улсын их сургуулийн аспирант Д. Сувд-Эрдэнэ нар хүртлээ.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд оюутан залуусын эрдэм шинжилгээний ажлыг дэмжиж, бүтээлийг нь өндрөөр үнэлэн хамтран ажилласан Монголын Оюутны Холбоо, Орос-Монголын хамтарсан УБТЗ ХНН, Монголын Лектор төв, ”Мөнх Тэнгэр” Монгол ахан дүүсийн холбоо ТББ, “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-д нийт оюутан залуусынхаа өмнөөс талархалаа илэрхийлье.
Манай улсын ШУ-ны салбарт тулгамдаж байгаа чухал асуудлуудын хүрээнд бүх мэргэжлээр суралцдаг залуучуудын судалгаа, шинжилгээний ажилд оролцох идэвхийг өрнүүлэх, мэдлэгийг гүнзгийрүүлэх, тэдний илтгэх чадварыг сайжруулах, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх улмаар магистр, докторын сургалтад хамрагдах мэргэжилтнүүдийн хүрээг өргөжүүлэхэд энэ бага хурал чухал ач холбогдолтой боллоо.
/Жич: Монгол улсаас Монголын оюутны холбооны тэргүүн Х.Батсайхан нийт оролцогчид болон зохион байгуулагч нарт амжилт хүсэж баяр хүргэн мэндчилгээ хүргэлээ/.
“ЭХ ОРНЫ ХӨГЖИЛ МИНИЙ НҮДЭЭР-2”
сэдэвт ОХУ дахь монгол суралцагчдын эрдэм шинжилгээний бага хурлыг
зохион явуулах удирдамж
Нийтлэг үндэслэл: Ле Мон клуб нь ОХУ-д суралцаж буй оюутан залуусын хөгжлийг дэмжих зорилго бүхий залуусын сайн дурын нэгдэл юм. Бид оюутан залуусын хөгжлийг дэмжсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг ба Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамтай хамтран тус бага хурлыг зохион байгуулж байна.
Зорилго: ОХУ дахь монгол суралцагчдыг судалгаа шинжилгээний ажилд оролцуулах, дадлагажуулах, тэдний эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах.
Хэзээ: 2014 оны 4 сарын 26-нд
Хаана: Москва хот
Хамрах хүрээ: ОХУ дахь их, дээд сургуулийн суралцагчид /бакалавар, магистр, аспирант/
Оролцох хэлбэр:
• Эчнээгээр оролцож болно /илтгэлээ цахим шуудангаар илгээнэ/
• Илтгэлээ танилцуулсан бичлэг /видео, 5-7 мин/ хавсаргана
• Оролцсон илтгэлүүдийг хурлын эмхтгэлд хэвлүүлнэ /оюутан - үнэгүй, магистр, аспирант, доктор 1 хуудас - 50 рубль/
Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:
• Шинжлэх ухааны орчин үеийн онол, арга зүйн шинэ чиг хандлага, туршлага, үр дүнг хөндсөн байна.
• Шинжлэх ухааны тодорхой онол, арга зүйд үндэслэгдсэн статистик үзүүлэлт тусгасан байна.
• Эдийн засгийн хувьд үр ашигтай, оновчтой шийдлийг үзүүлсэн байна.
• Эх сурвалж, ишлэл оруулсан байна.
• Үсгийн фонд : Arial, үсгийн хэмжээ: 12, цаасны хэмжээ: А4, мөр хоорондын зай: 1,5.
• Илтгэл танилцуулах хугацаа: 7 минут (асуулт, хариулт 3 мин).
• Илтгэлийн хуудасны тоо: А4-н 4-5 хуудас (хавсралт үндсэн хуудасны тоонд орохгүй).
• Илтгэл нь Орос хэл дээр байж болно.
Илтгэлээ дараах хаягаар илгээнэ: kumuluhu55@gmail.com , klub.lemon@yahoo.com
Илтгэл нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
1. Илтгэлийн нэр
2. Тvлхvvр vг
3. Оршил
- Судалгааны үндэслэл, хэрэгцээ, шаардлага, дэвшүүлж буй асуудал,
- Судалгааны зорилго, зорилт,
- Судалгаа, сорил туршилт хийсэн, боловсруулсан арга, арга зүй
4. Үндсэн хэсэг (онолын хэсэг болон хийсэн судалгаа, түүний үр дүн),
5. Дvгнэлт (судалгааны үр дүнд тулгуурлаж бичсэн дүгнэлт, түүнд үндэслэсэн санал)
6. Ном зүй, ишлэл (зохих стандартын дагуу хийгдсэн) зэрэг орно.
Илтгэл шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:
• Шинэлэг санаа шинэ шийдэл
• Судалгаа шинжилгээний арга зүйн ашиглалт
• Ашигласан судалсан материал
• Гаргасан дүгнэлт бодитой эсэх
• Эрдэм шинжилгээний илтгэл бичих шаардлага хангасан эсэх
• Илтгэх ур чадвар
Шагналын сан
I байр - Өргөмжлөл, Москва -УБ төмөр замын билет, Монголын Оюутны Холбооны дээд шагнал "Манлайлагч оюутан", үнэ бүхий зүйл
II байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал (100$), үнэ бүхий зүйл
III байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал (70$), үнэ бүхий зүйл
Бүх оролцогчдод : ЭСЯ-ны талархалын бичиг
Тусгай байрууд:
• Монголын Лектор Төвийн нэрэмжит шагнал- Шилдэг илтгэгч
• “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гийн нэрэмжит шагнал - Нийгмийн ухааны шилдэг илтгэл
• “Ле Мон” клубын нэрэмжит шагнал – Шинэлэг санаа
Бидэнтэй холбогдох утас: +7 965-259-53-81, +7 915-403-91-66
Facebook хуудас: Lemonclubmg. Email хаяг: klub.lemon@yahoo.com
“Эвийн сайнаар хаяа тэлэх
Эрдмийн сайнаар ухаан нэмэх”
Эх орны ирээдүй болсон оюунлаг оюутан залуус та бүхний анхааралд:
2014 оны 4 дүгээр сарын 26-нд ОХУ-д суралцаж буй нийт Монгол оюутан залуусын дунд “Ле Мон” клуб, Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яам, “Мөнх тэнгэр “ Монгол ахан дүүсийн ТББ-тай хамтран “Эх орны хөгжил миний нүдээр” сэдэвт эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурал зохион байгуулагдах гэж байна.
Зорилго: ОХУ-ны улсад суралцаж буй нийт Монгол оюутан залуусын эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах.
Онцлог: ОХУ-н өнцөг булан бүрт сурч буй Монгол оюутан залуус өөрсдийн илтгэлээ цахим хаягаар бичгээр болон видео бичлэгийн хамт илгээн оролцох боломжтой.
Шагналын сан:
• Нэгдүгээр байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал (100 доллар )
• Хоёрдугаар байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал (70 доллар )
• Гуравдугаар байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал (50 доллар )
• Бүр оролцогчдод – ЭСЯ –ны талархалын бичиг
• Шалгарсан бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгон эмхэтгэлд оруулна.
Илтгэл монгол хэл дээр Arial, үсгийн хэмжээ: 12, цаасны хэмжээ: А4, мөр хоорондын зай: 1,5 байна.
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогсодын бүтээлийг 4 сарын 24-ны 18 цаг хүртэл доорх цахим хаягаар хүлээн авна.
• klub.lemon@yahoo.com
• kumuluhu55@gmail.com
Дэлгэрэнгүй мэдээллийг “Ле Мон” клубын веб сайт lemonclub.info.
Холбоо барих утас – 7 915 40 39 166
Хурал: 2014 оны 4 дүгээр сарын 26-ны 14 цагаас Москвагийн сурган хүмүүжүүлэх ухааны улсын их сургуулийн төв байрны конференц зааланд
Хаяг: Метро Фрунзенская, улица Малая Пироговская, дом 1
ОХУ-ны улсад суралцаж буй нийт Монгол оюутан залуусын эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор "Ле Мон" клуб, Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:
• Илтгэл нь шинжлэх ухааны орчин үеийн онол, арга зүйн шинэ чиг хандлага, арга хэлбэр, туршлага, үр дүнгийн асуудлыг хөндсөн байна.
• Судалгаа нь шинжлэх ухааны тодорхой онол, арга зүйд үндэслэгдсэн статистик үзүүлэлт тусгасан байна.
• Тус тусын мэргэжлийн онцлогийг харуулсан эдийн засгийн хувьд үр ашигтай, оновчтой шийдлийг үзүүлсэн байна.
• Үсгийн фонд : Arial, үсгийн хэмжээ: 12, цаасны хэмжээ: А4, мөр хоорондын зай: 1,5, хүрээ: Normal, эх сурвалж, ишлэл оруулсан байна.
Илтгэл нь дараах бүтэцтэй байна.Үүнд:
1. Илтгэлийн нэр
2. Тvлхvvр vг
3. Илтгэлийн хураангуй
4. Оршил
- Судалгааны үндэслэл, хэрэгцээ, шаардлага, дэвшүүлж буй асуудал,
- Судалгааны зорилго, зорилт,
- Судалгаа, сорилтуршилтхийсэн, боловсруулсан арга, аргазүй
5. Үндсэн хэсэг (онолынхэсэгболонхийсэнсудалгаа, түүнийүрдүн),
6. Дvгнэлт (судалгааны үр дүнд тулгуурлаж бичсэн дүгнэлт, түүнд үндэслэсэн санал
7. Ном зүй, ишлэл (зохих стандартын дагуу хийгдсэн) зэрэг орно.
Илтгэлийг klub.lemon@yahoo.com, kumuluhu55@gmail.com зэрэг хаягаар хүлээн авна.
Холбоо барих утас: +7(965)259-53-81
Ирж яваа цагийн аястай хамт Ле Мон клуб ч үүсгэн байгуулагдсан нэг жилийн ойгоо шинэ амжилт, шинэ нөхөрлөлийн хүрээгээр тэлж угтлаа. Нэг жилийн ойдоо зориулан “Акустический вечер 2” амьд хөгжмийн үдэшлэгээ амжилттай зохион байгууллаа.
Яг одоогоос жилийн өмнө 2013 оны 3 сарын 16-ны өдөр Москва хотноо суралцдаг Монгол залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ,олон найз нөхөдтэй болж, харилцан мэдээлэл солилцон, хамтдаа хөгжих зорилгоор “Ле Мон “клубыг анх үүсгэн байгуулж байсан билээ.
Бидний энэ л хүсэлд нэгдэх хүн бүхний өмнө манай үүд хаалга нээлттэй байсаар ирсэн. Өнөөдөр харин тэр хүсэл олон залуусыг нэг зорилго дор нэгтгэж Ле Мон гэдэг нэрийн доор залуус үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж хамтдаа хөгжих аргыг хайх нэгэн том бүл болжээ.
Бид хамтдаа энэ нэг жилийн хугаанд дараах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
"Нөхөрлөлийн аян 1"
"Эх орны хөгжил миний нүдээр "эрдэм шинжэлгээний анхдугаар бага хурал
"Бид тусархаг Ле Мончууд" сайн үйлсийн аян
"Нөхөрлөлийн аян 2"
"Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй хэлэлцүүлэг өдөрлөг"
“Акустик вечер 1” Моханик хамтлагын дуучин,гитарчин Цоожоотой хамт
“Соёлын довтолгоо” оюутан залуусын өвлийн амралтанд зориулсан хөтөлбөр
“Акустик вечер 2” Москва хотноо суралцдаг Монгол оюутан залуус.
"Инженерүүдийн дэд клуб", Сэтгэл судлалын дэд клуб", “Судлаачдын клуб”-уудын уулзалтууд.
Эдгээр бүх үйл ажиллагааг зохион байгуулахад хамгийн их хувь нэмэр оруулсан клубын гишүүд болон биднийг үргэлж дэмждэг оюутан залуус та бүхэндээ чин сэтгэлийн баярын мэнд хүргэе.
Нэг хүн айл болдоггүй, нэг мод гал болдоггүй гэдэг. Ле Мон клубын үйл ажиллагаанд үргэлж идэвхийлэн оролцож, өөрсдийн хувь нэмэрээ оруулдаг та бүхэндээ бид үргэлж талархдагаа илэрхийлэе. Цаашид ч гэсэн бидэнтэй хамт байж хамтдаа хөгжин, хамтдаа олон гайхалтай мөчүүдийг өнгөрүүлнэ гэдэгт ч итгэлтэй байна.
Лидер Монголын төлөө Ле Мончууд хамтдаа.
Л.Долгормаа