"Ле Мон" клуб

  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүх
    • Ажлын алба
    • Гишүүд
    • Дэд клубүүд
  • Үйл ажиллагаа
    • Эрдэм шинжилгээний бага хурал
    • Уран илтгэлийн тэмцээн
    • Оюутны өдөрлөг
    • Нөхөрлөлийн аян
    • Сайн үйлсийн аян
    • Акустик үдэш
    • Бусад
  • Мэдээлэл
    • Айсуй арга хэмжээ
    • Оюутны хөтөч
    • Боловсрол
    • Чөлөөт индэр
    • Хувь хүний хөгжил
    • Танин мэдэхүй
    • Зөвлөмж
  • Түгээмэл асуултууд
4/14/2016 05:59:00 PM

МОНГОЛЫГ СОНИРХОН СУДАЛДАГ ОРОС ЗАЛУУС
/2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр болсон ЭШХ-ын тухай сэтгэгдэл/
ОХУ-ын нийслэл Москва хотын М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн харъяа "Ази, Африкийн орнууд судлалын дээд сургууль" дээр монгол улсыг дагнан судалдаг, сонирхдог судлаач эрдэмтэд, оюутан залуус оролцсон эрдэм шинжилгээний хурал боллоо.
Хурлын нээлтийн ажиллагаанд тус дээд сургуулийн захирал доктор, профессор И.И.  Абылгазиев, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны III дугаар нарийн бичгийн дарга Ц. Сайнсанаа нар оролцож үг хэлэв.
И.И.  Абылгазиев эрдэм шинжилгээний хуралд оролцохоор өөр улс, бусад хотуудаас ирсэн оролцогчдынхоо энэ өдрийн амгаланг айлтган “Манай сургуульд монгол судлалаар суралцан бэлтгэгдэж байгаа ирээдүйн боловсон хүчнүүдийн хувьд монголын түүх соёл, монгол хэлийг мэдэх нь хамгийн чухал асуудал бөгөөд олон жилийн түүхтэй хоёр ард түмний эдийн засаг, улс төр,  найрамдалт харилцааг улам бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.
Москвагийн улсын их сургууль тэр дундаа манай дээд сургууль /институт/ дээр зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь дээрх үйл ажиллагааг улам өргөтгөн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдөр та бүхэн Дорно дахин судлалын түүхийн хөгжлийн асуудал ямархуу түвшинд  хүрсэнтэй бага ч атугай танилцах байх.
Энэхүү хурал нь тус шинжлэх ухааны хөгжилд чухал ач холбогдолтой, цаашлаад Монгол улстай найрсаг харилцаагаа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэллээ.


Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны III дугаар нарийн бичгийн дарга Ц. Сайнсанаа нийт Монголч эрдэмтэд болон хүрэлцэн ирсэн оюутан залууст хандан:"Уг эрдэм шинжилгээний бага хурал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95н жилийн түүхэн ойн жил зохион байгууллагдаж байгаагаараа онцлогтой юм.Залуу судлаач ,оюутан суралцагчдад Монгол судаллын асуудлыг дэвшүүлэн,хэлэлцүүлэх боломжийг бий болгосон уг эрдэм шинжилгээний бага хурлын зохион байгуулагчид нарт талархалаа илэрхийлэе.Энэ цагийн шинэ залуу судлаач та бүхэндээ эрдэмийн зам нь цагаан байхыг ерөөе" хэмээлээ.элцэн ирж оролцсон явдал болно.
Монголчууд бидний тэр болгон анзаардаггүй олон сонирхолтой асуудлуудыг шинжлэх ухааны үндэстэйгээр хөндөн ярилцсан нь орос багш нар хойч үеээ судалгаа шинжилгээний ажилд хэрхэн чадвартай бэлтгэдэг бэ? гэдгийг харж болохоор байлаа. Жишээ нь: Санкт-Петрбургийн их сургуулийн 3-р дамжааны оюутан Д.Д. Селюнинагийн хэлэлцүүлсэн “Понятие ejen в монгольской летописи “Шара туджи” (“Шар тууж” зохиол дахь “Эзэн” гэдэг ухагдахууны тухай). Бидний монголчууд "Эртний Монголын хаадын үндэсний их Шар тууж”  нь ертөнц хэрхэн үүссэн, хүн амьтан яаж үүссэн, Энэтхэг, Төвдийн хаадын дээд язгууртны түүх, Монголын дээд өвөг Бөртэ чоноос Лигдэн хүртэлх хаадын намтрыг товч өгүүлсэн түүхэн бүтээл гэдгээр л мэдэхээс тус зохиолд “Эзэн” гэдгийг хэдэн янзаар хэрэглэсэн байна гэдэгт тэр бүр анхаарал хандуулсан нь юусан билээ. Д.Д. Селюнина нь “Эзэн” гэдгийг 26-28 янзаар хэрэглэсэн ийм ийм эх сурвалжаас тодруулан харж болно гэдгийг хэлж байлаа. Мөн энэхүү хурлын нэг онцлог нь багш нь шавиа бэлтгэн хамтдаа өөрсдийн судалгааны ажлаа танилцуулж байсан нь үнэхээр сонирхолтой санагдлаа. Оросын хүмүүнлэгийн их сургуулийн аспирант Я.Д. Леман говийн их ноён хутагт Д. Данзанравжаагийн “Саран хөхөөний дууль”-н тухай сонирхолтой мэдээлэл хүргэсэн бөгөөд түүний шавь нь / Э.П. Чупров/ “Монгол хэлний зээлдмэл үгсийн тухай” бидний харь үгийг хэрхэн монголчлон ярьдагийг бидэнд ойлгомжтойгоор оновчтой, товч тодорхой илэрхийлэн хэллээ.
            Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын баруун зүүн тайгаар тархан суурьшсан,  цаагаа маллан аж төрдөг дэлхийд ховорхонд тооцогдох “Цаатан” зоны тухай Оросын хүмүүнлэгийн их сургуулийн 3-р дамжааны оюутан А.Е. Покасова “Проблема этнической самоидентификации цаатанов” сэдэвтэй илтгэл хэлэлцүүлэв. Тэрээр “Монгол улсын хоймор нутгийн зон олон Цаатангууд нь -50 градусын хүйтэнд ажралгүй аж төрдөг. Тува хэлээр ярьдаг. Үндсэн аж ахуй нь цаа буга. Өнгөрсөн намар тэд цаа бугаа 1000 хүргэж “1000 цаа”-ны баяраа хийсэн ч яг цаатан хүмүүсийн тоо эрс багассан. Тэднийг олон болгох, үр удам, ёс заншлаа хамгаалан авч үлдэхэд бүхий л анхаарлаа хандуулна” хэмээн хэлсэн нь бидний хувьд ч бодууштай нэгэн зүйл байлаа.
            Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн 3-р дамжааны оюутан А.А. Назина “Нетрадиционные религии в современной Монголии” / “Орчин үеийн монгол дахь уламжлалт биш шашин”/ сэдэвтэй илтгэлдээ хэдийнээс эхлэн ямар шашин түрэн орж ирсэн, тэр байтугай сүүлийн үед хэвлэл мэдээлэлийн хуудас бүхнээ яригдах болсон Мүүний шашны тухай холбогдох эздийнх нь тухай ч дурьдан, жишээ баримтаар баяжуулан тайлбарлан ярьсан нь хийж буй судалгааныхаа ажилд ямар их анхаарал тавин нухацтай ханддаг юм бэ? гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн бөлгөө.
            Монгол хүний онцлогийг гадаадын хүний нүдээр тодорхойлон нүүрийг минь улалзтал бидний найдвар муутайхан түншүүд шүү дээ гэдгийг ч  Т.М. Сятчихинагийн “Иностранные инвестиции в экономике Монголии” / “ Монголын эдийн засаг дахь гадаадын хөрөнгө оруулагчид”/ сэдэвтэй илтгэлдээ дурьдаад авлаа.
            Монгол хэл уран зохиол, хэл шинжлэлээс гадна шашин, улс төр, эдийн засаг, түүх, соёлын өөрчлөлтүүд, тэр байтугай угсаатан судлалын асуудлуудын тухай олон сонирхолтой, өөр өөрийн онцлогтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн болно.
Энэхүү хуралд зөвхөн оросуудаас гадна ОХУ-д суралцаж буй монгол оюутан залуус ч өөрсдийн мэргэжлийн онцлогтой холбоотой илтгэлүүдийг уншиж сонирхуулсан болно. Үүнд: О.Е. Кутафинагийн нэрэмжит хуулийн академийн 1-р дамжааны оюутан Э. Аззаяа “Чингис хааны Их Засаг хууль, түүний ач холбогдол” сэдэвтэй илтгэл хэлэлцүүлэн, ирээдүйн хуульч бүр уг хуулийг шад дарааллан судлаж, унтахдаа санаж, босохдоо санадаг байх ёстой хэмээн онцлон хэлэв. Мөн  М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн оюутан Э. Бум “ Түүхэн дэх монгол хатдын тухай” сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.
Хурлын бас нэг онцлох нэгэн зүйл нь ОХУ-ын Батлан хамгаалах яамны харъяа Цэргийн академийн сонсогч, дэд хурандаа Р. Энхболд англи хэл дээр "НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо" сэдвээр танилцуулга хийж, өнөөгийн манай зэвсэгт хүчний хөгжил, бидний даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийн талаар товч мэдээлэл өгсөн явдал болно
Мөн  тус эрдэм шинжилгээний хуралд  Монгол-Орос оюутан залуус хоорондоо мэдээлэл солилцон хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх үүднээс монголыг сонирхон судлаж байгаа суралцагчид Москвад үйл ажиллагаагаа явуулж буй ОХУ дахь МЗХ-ны төлөөлөгч оюутан залуусын сайн дурын нэгдэл “ЛЕ МОН” клуб болон ОХУ дахь МОХ-ны танилцуулгатай товч танилцав. Тус танилцуулгыг Москвагийн сурган хүмүүжүүлэх ухааны улсын их сургуулийн 2-р дамжааны оюутан О. Сюзанна хийлээ.
Хэдий харь хэл дээр ч монголоороо бахархсан, эх орноо санагалзсан нэгэн сайхан өдөр байлаа. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцож өөрийн бэлтгэсэн илтгэлийг хэлэлцүүлсэн манай монгол оюутан залуусын орос хэлний мэдлэг түвшинг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрч байв. 
Монгол судлаачид гэхээр л нилээд настай доль зохисон хөгшин эрдэмтэд ирэх болов уу гэсэн бодолтой хурлын танхимыг зорьсон бидний бодлыг таягдан хаяж бүхий л салбарыг хамарсан сонирхолтой илтгэлүүдийг  залуучууд тэр дундаа дийлэнх нь оюутны ширээнээсээ ч гарч амжаагүй ирээдүйн мундаг судлаачид байсан нь сэтгэлд дотно байлаа.
Эвийн сайнаар хаяа тэлнэ.

Эрдмийн сайнаар ухаан нэмнэ.

4/14/2016 05:55:00 PM

MOSCHESS – 2016
ОХУ-д суралцагч Монгол оюутан залуусын
шатрын анхдугаар тэмцээн

2016 оны 04 сарын 03-ны өдөр Монгол улсаас ОХУ-д сурч, амьдарч буй суралцагчид Москва хотноо өөрсдийн оюуны хурд хүчээ шатрын өргө дээр уралдууллаа. Шатрын спортын ач холбогдол нь оюунлаг залуусын сэтгэхүйн чадавхыг хөгжүүлэх, хувь хүнд зөв дадал зуршил суулгадгаар онцлог. Энэ тухай Үндсэн хуулийн 24 жилийн ойд зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ: “Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, тэвчээртэй болгодог, биеийн булчингаар бус ухааны даацаар хүмүүжил олгодог онцгой спорт юм” хэмээсэн байдаг.
Тийм ч учраас энэхүү спортыг хөгжүүлэн, залуусыг шатрын спортод татан, тэднийг дэмжих зорилгоор Москва хотноо анх удаа шатрын тэмцээнийг “MOSCHESS-2016” нэрийн доор зохион явууллаа.
Тус тэмцээнийг ОХУ дахь  Монголын Залуучуудын Холбоо, Оюуны хөгжлийг дэмжигч Ле Мон клубээс ОХУ-д суралцаж буй оюутан залуусын дунд анх удаа санаачлан, амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд:
·       Москвагийн Авто Замын Техникийн Их Сургууль /МАДИ/,
·       Оросын Холбооны Аюулгүй байдлын их сургууль /ФСБ/,
·       Москвагийн Барилгын Их Сургууль /МГСУ/,
·       Москвагийн Эдийн засаг Статистикийн Их Сургууль /МЭСИ/,
·       Москвагийн Зам Харилцааны Сургууль /МИИТ/,
·       Санхүүгийн Их Сургууль /ФУ/,
·       Н.Э.Баумины нэрэмжит Москвагийн Техникийн Их Сургууль /МГТУ/,
·       Оросын Улс Түмний Найрамдлын Их Сургууль /РУДН/,
·       Москвагийн Эрчим Хүчний Дээд Сургууль /МЭИ/,  
·       Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн Засгийн Их Сургууль /РЭУ им. Г.В.Плеханова/
·       Оросын Онцгой байдлын газрын дэргэдэх Төрийн Галын эсрэг Академи /АГПС МЧС/,
·       Үндэсний Судалгаа Шинжилгээний Их Сургууль /НИТУ МИСиС/,
·       И.М.Сеченовын нэрэмжит Москвагийн Нэгдүгээр Анагаахын Их Сургууль /Первый МГМУ им. И.М.Сеченова/,
·       Дорнын Улсын Техникийн Их Сургууль /ДГТУ/, 
·       Ярославлий Цэргийн Сургууль ,
·       Цэргийн Их Сургууль (ВУ)
·       Обнинскын Үндэсний Цөмийн Судалгааны Их Сургууль  (МИФИ) зэрэг сургуулиас ирж оролцон оюун  ухаан, авхаалж самбайгаа сорьсон юм.
Тоглолт швейцар системээр явагдаж 8 өрөг тоглогдож аваргаа шалгарууллаа.
Эмэгтэй төрөлд:

Тэргүүн байранд: Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн Засгийн Их Сургууль /РЭУ им. Г.В.Плеханова/-ийн Б.Баярмаа 8 онооноос 8 авч алтан медаль өргөмжлөл, мөнгөн шагнал /2000руб./, Direct Way School of English сургалтын төвд 50 хувийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг, дурсгалын зүйл.

Дэд байранд: Донын Улсын Техникийн Их Сургууль /ДГТУ/-ийн А.Батцэцэг мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал /1200руб./, Direct Way School of English сургалтын төвд 40 хувийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг, дурсгалын зүйл.

Гутгаар байранд: Москвагийн Барилгын Их Сургууль /МГСУ/-ийн    Б.Оюун-Эрдэнэ хүрэл медаль, өргөмжлөл, Direct Way School of English сургалтын төвд 30 хувийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг, дурсгалын зүйл.

Эрэгтэй төрөлд:
Тэргүүн байранд: Обнинскын Үндэсний Цөмийн Судалгааны Их Сургууль  /МИФИ/-ийн Г.Мөнхсүх алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал /1600руб./, Direct Way School of English сургалтын төвд 50 хувийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг, дурсгалын зүйл.

Дэд байранд: Москвагийн Авто Замын Техникийн Их Сургууль /МАДИ/-ийн Г.Уламбаяр мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал /1200руб./, Direct Way School of English сургалтын төвд 40 хувийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг, дурсгалын зүйл.

Гутгаар байранд: Оросын Онцгой байдлын газрын дэргэдэх Төрийн Галын эсрэг Академи /АГПС МЧС/-ийн Ц.Идэш хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал /800руб./, Direct Way School of English сургалтын төвд 30 хувийн хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг, дурсгалын зүйл.


Тусгай байранд: Оросын Холбооны Аюулгүй байдлын их сургууль      /ФСБ/-ийн Бодь-Очир, Н.Э.Баумины нэрэмжит Москвагийн Техникийн Их Сургууль /МГТУ/-ийн Сундуйжав өргөмжлөл. 

Шилдэг хамт олноор: Оросын Холбооны Аюулгүй байдлын их сургуулийн /ФСБ/ баг тамирчид шалгарч Шилжин Явах Цомыг гардан авлаа.
ОХУ-д суралцдаг Монгол Суралцагчдын оюуны авхаалж самбааг сорьсон тус тэмцээн тун өрсөлдөөнтэй, амжилттай болж өндөрлөлөө.
Дараа жилийн MOSCHESS тэмцээнээр эргэн уулзацгаая.                     
Монголын Залуучуудын Холбоо, “Ле Мон ” клуб
Москва хот
2016 он


Зураг 1. MOSCHESS-2016 тэцмээний ажлын баг


Зураг 2. Тэмцээний ялагчид


4/14/2016 05:48:00 PM

Ээждээ захидлын уралдааны ялагч тодорлоо

ОХУ дахь Монголын Залуучуудын Холбоо болон Оюунлаг хөгжлийг дэмжигч “Ле Мон” клубээс ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРТ зориулан “ЭЭЖДЭЭ” захидлын уралдааныг 2016 оны 2 сарын 15-ны өдрөөс 3 сарын 05-ны өдрийг хүртэл зарлан амжилттай зохион байгууллаа.

Найруулга зүйн хувьд шүүгчдээс хамгийн өндөр оноог авсан НЭГ оролцогчийг шилдгээр тодруулж шалгарсан эзний захидлыг, цэцгийн баглааны хамтаар Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдөр ээжид нь хүргэн өгч гэнэтийн бэлэг барилаа. Мөн эхний 2-т шалгарсан захидлын эздийг удахгүй болох “АКУСТИК ВЕЧЕР” арга хэмжээнд үнэгүй оролцох урилгаар тус тус шагнав.



#1-р_байр: ОХУ-ын Москва хотын “Московский Государтсвенный Технический Университет имени Н.Э. Баумана” - ын оюутан Отгонцэнгэл овогтой Сундуйжав 
#2-р_байр: ОХУ-ын Ростов-на-Дону хотын “Ростовский Государственный Медицинский Университет” - ийн оюутан Гүнчинсүрэн овогтой Бадамгарав нар тус тус шалгарлаа.

Нийт уралдаанд оролцсон залуусдаа цааш цаашдынх нь сурлага хөдөлмөрт амжилт хүсье!
Уралдааны ялагч нартаа дахин баяр хүргэе!



4/13/2016 03:43:00 PM

Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа

Өдөрлөгийг ОХУ-д суралцаж буй Монгол залууст бусдаасаа суралцах, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг. 2013 оноос хойш амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү өдөрлөгийг 2016 оны 02 сарын 27-ны өдөр Ростов на Дону хотноо анх удаа амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт Москва хотод суралцдаг аспирант, оюутнууд хувь хүний мэдлэгийн талаар залууст зориулсан олон сонирхолтой илтгэл тавьж, залууст өөрсдийн мэдлэгээсээ хуваалцсан.

Тус өдөрлөгийг тэргүүн Г.Билгүүн нээж үг хэлснээр өдөрлөгийн үйл ажиллагааг эхлүүлсэн.
Энэ өдөр Москва хотод суралцаж буй Монгол аспирантууд хүрэлцэн ирж оюутнуудад өөрсдийн мэдлэгээсээ хуваалцаж, туршлага солилцохоор дараах илтгэгчид илтгэлээ хэлэлцүүлсэн юм. Үүнд:
- Улс түмний найрамдлын их сургуулийн оюутан Ж.Отгонгэрэл, “Цаг төлөвлөлт” сэдвээр цагийг өөрт ашигтайгаар ашиглахыг уриалж,
- Н.Э.Бауманы нэрэмжит Москвагийн техникийн их сургуулийн оюутан Н.Баттөмөр “Эргэцүүлэл” сэдвээр хамт суралцагсдадаа хандаж өөрийн туршлагаасаа хуваалцсаны дараа ,
- Үндэсний судалгаа шинжилгээний их сургуулийн аспирант Ж.Эрдэнэзул, “Офис менежмент” сэдвээр ажил дээр гараад юуг анхаарах ёстой зэрэг өөр өөрийн гэсэн онцлогтой илтгэлүүд байлаа.

Илтгэл дууссаны дараа хамт нийтийн дурсгалын зураг авахуулснаар өндөрлөлөө.

Шинэвтэр мэдээнүүд
Өмнөх мэдээнүүд

Бид


Бид бол ОХУ дахь Монгол оюутан залуусын нэгдэл билээ

Эрэлттэй мэдээ

  • “Эх орны хөгжилд миний оролцоо” сэдэвт  ОХУ-дахь Монгол Орос оюутнуудын эрдэм шинжилгээ, онол-практикийн  олон улсын бага хурал
    “Эх орны хөгжилд миний оролцоо” сэдэвт ОХУ-дахь Монгол Орос оюутнуудын эрдэм шинжилгээ, онол-практикийн олон улсын бага хурал
    Монгол Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан оюутан залуусын хөгжлийг дэмжигч “Ле Мон ” клуб, Монгол улсаас ОХ...
  • Нээлттэй өдөрлөг амжилттай болж өнгөрлөө
    Нээлттэй өдөрлөг амжилттай болж өнгөрлөө
    Ле Мон клуб, Санкт-Петербург дахь Монгол оюутны холбоотой хамтран зохион байгуулсан "Монгол оюутны хөгжлийн арга барил " сэдэвт ...
  • “МОНГОЛ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АРГА БАРИЛ” нээлттэй өдөрлөг
    “МОНГОЛ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АРГА БАРИЛ” нээлттэй өдөрлөг
    “МОНГОЛ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АРГА БАРИЛ” нээлттэй өдөрлөгийн тайлан мэдээ Оюутан залуусын хөгжлийг дэмжигч “Ле Мон” клуб нь 2013 оноос ...
  • Аура буюу хүний гэрлэн бүрхүүл гэж юу вэ?
    Аура буюу хүний гэрлэн бүрхүүл гэж юу вэ?
    Хувь заяаны тоо ба Аурагаа олцгооё ! Ямар ч биетийн эргэн тойронд түүний үндсэн шинж чанарыг хадгалж, хэлбэрийг давтсан энерги мэдээллийн...
  • Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа
    Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа
    Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа Өдөрлөгийг ОХУ-д суралцаж буй Монгол залууст бусдаасаа сура...

Мэдээний төрлүүд

мэдээлэл (16) Мэдээ (15) Үйл ажиллагаа (11) Эрдэм шинжилгээний бага хурал (8) Айсуй арга хэмжээ (7) Оюутны өдөрлөг (7) чухал (6) Бусад (5) Чөлөөт индэр (5) Дэд клубүүд (4) Нөхөрлөлийн аян (4) Акустик үдэш (3) Танин мэдэхүйд (3) featured (2) Боловсрол (2) Зөвлөмж (2) Судлаачдын клуб (2) аян (2) Дээд сургуулиуд (1) Инженерүүдийн клуб (1) Оюутны хөтөч (1) Сайн үйлсийн аян (1) Сэтгэл судлалын клуб (1) Уран илтгэлийн тэмцээн (1) Хувь хүний хөгжил (1) Чөлөөт цаг (1) айсуй (1) зөвлөгөө (1) сургууль (1) танин мэдэхүй (1) эрдэм шинжилгээний хурал (1) ярилцлага (1)

Архив

  • ▼  2016 (9)
    • ►  May (2)
    • ▼  April (4)
      • МОНГОЛЫГ СОНИРХОН СУДАЛДАГ ОРОС ЗАЛУУС
      • ОХУ-д суралцагч Монгол оюутан залуусын шатрын анхд...
      • Ээждээ захидлын уралдааны ялагч тодорлоо
      • Монгол оюутны хөгжлийн арга барил нээлттэй өдөрлөг...
    • ►  February (3)
  • ►  2015 (3)
    • ►  November (3)
  • ►  2014 (15)
    • ►  November (1)
    • ►  October (2)
    • ►  June (1)
    • ►  April (7)
    • ►  March (2)
    • ►  January (2)
  • ►  2013 (23)
    • ►  December (23)

Сошиал ертөнцөд

  • Facebook
  • Twitter
  • Youtube

Created By Sora Templates & Blogger Templates

Дээшээ буцах